Трирт Карл Маркст зориулсан хөшөө нээв

5-р сарын 7, 2018 4:55 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 12
289605dec876bf3f3922b77cc29d4210_x3

 Д.ЭНХЭЭ

Германы гүн ухаантан, эдийн засагчийн мэндэлсний 200 жилийн ойд түүний баримал хөшөөг Хятад улс бэлэглэжээ. Бэлгийг хүлээж авах эсэх асуудлаар хурц маргаан өрнөсөн байна.

Өнгөрсөн бямба гарагт, тавдугаар сарын 5 – нд Карл Марксын төрөлх хот Трирт германы гүн ухаантан, эдийн засагчид зориулсан хөшөөний нээлт болов хэмээн мэдээллийн KNA агентлаг мэдээлэв. Хоёр тонн гаруй жинтэй хүрэл баримал хөшөө Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан  БНХАУ-ын бэлэг ажээ. Эртний римийн Порта Нигра хаалганы дэргэдэх талбайд байрлуулсан таван метрийн өндөр энэ хөшөө хятадын зураач У Вэйшаний бүтээл юм байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр нээлтийн ёслолд гурван мянга орчим хүн, 200 орчим хүндэт зочин оролцжээ. Үүний зэрэгцээ “Марксыг тавцангаас буулгая” уриан дор “Германы альтернатив” баруун популист намын 70 орчим хүн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон байна. Хөшөөг босгохын эсрэг өөр бас нэгэн цуглаанд 150 орчим хүн оролцжээ.

Энэхүү бэлэг бол гүн ухаантан – эдийн засагчид БНХАУ-ын оршин суугчид хүндэтгэл илэрхийлж байгааг хариуулж байгаа хэрэг юм хэмээн ХБНГУ-д суугаа Хятадын элчин сайд Ши Миндэ онцолсон байна. Холбооны Рейнланд – Пфальц газрын ерөнхий сайд Малу Драйер (Malu Dreyer) уг бэлгийг “найрамдал нөхөрлөл, түншлэлийн гүүр” хэмээн нэрлэжээ. Түүний бодлоор гүн ухаантныг ХХ зууны аймшигт үйлдэлд буруутгаж болохгүй ажээ. Трир хотын зөвлөл бэлгийг хүлээж авахыг 2017 онд зөвшөөрсөн юм байна. Энэхүү шийдвэрийг гаргахын өмнө хэд хэдэн улстөрчид хурц маргаан, шүүмжлэл өрнүүлсэн ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *