Трампын стратегич Асан Бэннон ба баруунтнууд Соросын эсрэг

10-р сарын 29, 2018 7:35 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 20
10-28-3
– Европын барууны хүчнийхнийг яах гэж нэгтгэж байгаа юм бол-

Д.ЭНХЭЭ

Дональд Трампын зөвлөх асан Стивен Бэннон Европын холбоондахь үндсэрхэгүзэлтнүүд болон популистуудыг ирэх нэгтгэх төслөө нэгдүгээр сард эхлүүлэх гэнэ. Тэд улс төрийн бие даасан байдлыг шаардаж байгаа бөгөөд Бэнноны туршлага, хамтарчмагадлан шинжлэх (аналитик)ажил тэдэнд сонирхолтой аж. Энэ талаар Оросын rbc.ru-д Евгений Пудовкин, Александр Атасунцев нарын бичсэн сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэж байна.

БЭННОН БА БАРУУНТНУУД СОРОСЫН ЭСРЭГ

Европын барууны хүчнийхнийг нэгтгэхийг уриалсан “Хөдөлгөөн” (The Movement) төсөлд оролцогчдын үүсгэн байгуулах уулзалт ирэх нэгдүгээр сарын дундуур Брюссельд болно. Энэ тухай Бельгийн Ардын намын тэргүүн Микаэль Модрикамен аравдугаар сарын 22-нд EUobserver-т нийтлэгдсэн ярилцлагадаа мэдэгджээ. Уулзалтад Европдахь барууны үзлийг баримтлагч 30 орчим нам, хөдөлгөөн, мөн АНУ-ын засаг захиргаа, консерватив “Цай уух хөдөлгөөн”-ий төлөөлөгчид оролцоно хэмээн тэрээр өгүүлжээ. Цаашдаа “Хөдөлгөөн”-д Европ, АНУ-аас бусад хилийн чанад дахь улс төрийн хүчнүүд нэгдэж болох юм хэмээн Модрикамен хэлжээ.

Модрикамен бол Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх асан Стивен Бэнноны хамтран зүтгэгч нэгэн. Энэ оны долдугаар сард Европын баруунтнуудыг нэгтгэсэн Брюссельд төв байртай, “Хөдөлгөөн” нэртэй бүтэц үүсгэн байгуулах тухайгаа чухамхүү Бэннон л анх зарласан билээ. “Хөдөлгөөн” нь тэрбумтан Жорж Соросын “Нээлттэй нийгэм” сангийн үзэл санааны сөрөг хувилбар болох ёстой бөгөөд зохион байгуулалтын хувьд түүний загварыг хуулбарлах аж. “Сорос бол мундаг. Гэхдээ тэр бол адгийн муу амьтан, гэсэн ч мундаг л даа” хэмээн тэрээр Daily Beastинтернет мэдээллийн байгууллагад ярьсан байдаг. “Нээлттэй нийгэм”-ийг 1984 онд үүсгэн байгуулснаас хойш төрөл бүрийн либерал төслүүдийг ивээн тэтгэхэд 30 тэрбум доллар зарцуулжээ.

Reuters-тай ярил­цахдаа Бэннон түүний популист төсөл Европын улс төрд “тектоник өөрчлөлт” авчирна хэмээн тайлбарлажээ.  Түүний туслах, Британийн иргэн Рахим Кассамын хэлснээр “Хөдөлгөөн” бол “Европ дахь популист болон үндсэрхэг хөдөлгөөний зохицуулах төв” болох бөгөөд “тусгаар тогтнол, хилийн хяналт, хөдөлмөрийн зах зээл хэмээх асуудлууд санааг нь зовоодог байгууллага, хүмүүст туслахад анхаарлаа төвлөрүүлэх” ажээ.

СТИВЕН БЭННОН ГЭЖ ХЭН БЭ?

64настай Стивен Бэннон 2016 оны сонгуулийн өмнө бүгд найрамдах намын Дональд Трампын штабыг ахалж явсан улс төрийн зүтгэлтэн. Боб Вудвордын “Айдас: Цагаан ордон дахь Трамп” номонд өгүүлснээр бүгд найрамдахчуудад ялалт авчирсан кампанит ажлыг эвлэршгүйгээр сөргөлдөх өнгө аясаар явуулах талыг баримтлагч гол хүн нь Бэннон байсан.

2017 оны нэгдүгээр сард Трампыг тангараг өргөсний дараа Бэннон стратегийн асуудал хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд ажилласан. Тэрээр уг албан тушаалыг 2017 оны наймдугаар сард орхисон. Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэснээр Бэнноны ажлаас гарах асуудал хоёр талын харилцан зөвшилцлийн дагуу шийдэгджээ. “Хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулах ажилд АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх асан 2018 оноос орсон.

Бэннон Виржинидкатолик шашинтай, ардчилсан намд санал өгдөг ажилчны гэр бүлд өсч бойжсон. 1977 онд коллежийг дүүргээд, флотод алба хаасан. Алба хааж байх хугацаанд Рональд Рейганы Бүгд найрамдах нам Бэннонд таалагдах болсон.

Албаа дуусгаад Бэннон Харвардын их сургуульд элсэж, захиргааны магистрын хөтөлбөрийг дүүргэсэн. Дараа нь тэр Goldman Sachs банкинд, тэгээд Холливудэд киноны продюсерээр ажилласан. 2012 онд Бэннон мэдээний Breitbart агентлагийг үүсгэн байгуулагч Эндрю Брейтбартыг нас барсны дараа уг агентлагийн гүйцэтгэх захирал болсон.

EUobserver-т өгсөн ярилцлагадаа Модрикамен “Хөдөлгөөн”-ийг Европын уламжлалт байгууллага, арга хэмжээ болох Давосын эдийн засгийн форум, Бильдербургийн клуб (улстөрч, бизнес­менүүдийн жил бүрийн бага хурал), Европын холбооны өөрийнх нь эсрэг сөргүүлэн тавьсан. Daily Beast сонинд өгсөн ярилцлагадаа Бэннон төсөлд ажиллуулахын тулд социологийн санал асуулгын шинжээч, харилцаа холбооны мэргэжилтэн зэрэг арваас доошгүй байнгын ажилтан хөлсөлж ажиллуулах бодолтой байгаагаа өгүүлжээ. Яваандаа “Хөдөлгөөн”-ий байнгын орон тоо хэдэн арван хүн болж өргөжнө хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх асан мэдэгдсэн байна.

Барууны намуудын эвсэл байгуулах үйл хэрэгт туслах саналаа Бэннон илэрхийлсэн бөгөөд түүний тооцоолсноор 2019 оны тавдугаар сард болох Европын парламентын сонгуульд гуравны нэгийн саналыг авч чадах боломжтой гэж үзжээ.

ЕВРОП ДАХЬ ХАМГИЙН НЭРД ГАРСАН БАРУУНЫ НАМУУД

Франц: “Үндэсний нэгдэл” Марин Ле Пен (Үндэсний хуралд 577 суудлаас найман суудал, Европын парламентад 751-ээс 16 суудалтай).

Итали: Маттео Сальвинигэр ахлуулсан “Лига” нам (Үндэсний хуралд 620 суудлаас 122 суудал, Европын парламентад тайван суудалтай).

Их Британи: Найжел Фаражийн Нэгдсэн вант улсын тусгаар тогтнолын нам (нийгэмлэгийн танхимд суудалгүй, лордын танхимд гурван суудал, Европын парламентад 24 суудалтай).

ХБНГУ: “Германы төлөөх Альтернатив” (Бундестагийн 709 суудлын 94, Европын парламентад хоёр суудалтай).

Австри: Дэд канцлер Хайнц-Кристиан Штрахе тэргүүтэй Австрийн эрх чөлөөний нам (парламентын 183 суудлаас 51, Европын парламентад дөрвөн суудалтай).

Унгар: Ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй “Фидес” (Унгарын иргэний холбоо) (Үндэсний парламентад 199-өөс 133, Европын парламентад 12 суудалтай).

Швед: “Шведийн демократууд” (Үндэсний парламентад 349-өөс 62, Европын парламентад хоёр суудалтай).

“ЕВРОПЫН ГУТРАНГИ ҮЗЭЛТНҮҮДЭД ГАДААДЫН ТУСЛАМЖ ХЭРЭГГҮЙ”

“Хөдөлгөөн”-ий талаар хэт барууны намуудын дунд нэгдмэл ойлголцол алга байна. Италийн хэт барууныхан төслийг дэмжиж байна. Есдүгээр сарын 7-нд Ром хотноо Бэннон, Модрикамен нартай уулзсаны дараа Италийн Ерөнхий сайдын орлогч, “Лига” намын тэргүүн Маттео Сальвини “Хөдөлгөөн”-ийг дэмжиж байна гэдгээ хэлсэн.

Гэхдээ Франц, Герман дахь хэт барууныхан “Хөдөлгөөн”-ий санаа бодолд итгэл муутай хандсан хэвээр л байна. Бэнноны төсөл гагцхүү магадлан шинжилгээ (аналитик), социологийн судалгаагаа л хийдэг юм байгаа биз, харин европчууд өөрсдийн бодлогоо бие дааж хэрэгжүүлэх болно хэмээн энэ санаачлагыг “Үндэсний нэгдэл”-ийн тэргүүн Марин Ле Пен тайлбарлав. Францын улстөрчийн тайлбарт хариу өгөхдөө Модрикамен “Хөдөлгөөн” бол Европын намуудын зохион байгуулалтаар хөөцөлдөхгүй, зөвхөн харилцан яриа өрнүүлэхийн тулд консерваторуудад форум зохион байгуулж өгөх юм хэмээн батлав.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Хөдөлгөөн”-ий тухай маш их мэдээ гардаг хэдий ч түүний ажил хэргийн талаар дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл одоогоор юу ч алга хэмээн “Германы төлөөх Альтернатив” (АдГ) намын дарга Йорг Мойтен РБК-тай ярилцахдаа хэлэв. “Энэ талаар тодорхой мэдээлэл одоохондоо бидэнд алга, юутай ч хоёр зүйлийг хэлж болох юм шиг байна: нэгд, ноён Бэннон ирээдүйд болох Европын парламентын сонгуульд чухал үүрэг гүйцэтгэхгүй; хоёрт, Европын холбоонд сэтгэл дундуур ханддаг намууд гадаадын тусламжаар дутаагүй”хэмээн парламент дахь гол сөрөг хүчний тэргүүн тодруулж хэлсэн байна. Үүний хамт хэрвээ олон улсын магадлан шинжилгээний (аналитик) төв байгуулах санаа дэвшүүлбэл “Германы төлөөх Альтернатив” (АдГ) нам дэмжинэ хэмээн Мойтен нэмж хэлсэн.

Бэннонытөсөл Европын үндсэрхэг үзэлт­нүүдийн дунд харилцан адилгүй нэр хүндтэй байна хэмээн РБК-тай ярилцахдаа Москвагийн олон улсын харилцааны улсын дээд сургуулийн (МГИМО) интеграцийн үйл явцын тэнхмийн эрхлэгч, доцент Александр Тэвдой-Бурмули өгүүлэв. Сонгуульд өрсөлдөх барууны намынхны хувьд, жишээлбэл, Францад АНУ-ын имиж тийм ч сайн тохирохгүй хэмээн тэрээр сануулав. Хэт барууны намынхны зарим нь бусадтай нэгдэхэд бэлэн биш, бас Европын парламент тэдэнд маргаан өрнүүлэх талбар болж байгаа зэргийг харгалзаж үзвэл Бэннон чухам юугаар туслах вэ гэдэг нь бүрэн төгс ойлгомжтой биш байна хэмээн Open Europe магадлан шинжилгээний (аналитик) төвийн Брюссель дэх албан байрны тэргүүн Питер Клеппе хэлэв.

АНУ-ын популис­туудаас сонгуулийн болон санхүүгийн арга хэрэгсэл олж авна гэж үндсэрхэг үзэлтнүүд найдахгүй байна хэмээн Тэвдой-Бурмули үгээ үргэлжлүүлэв. “Америкийн сонгуулийн үеэр Трампын багт тус болсон иргэдийн талаарх мэдээ баримт цуглуулах технологийн тухайд ийм арга хэрэгсэл хэрэглэхийг хатуу хориглосон хууль тогтоомж Европын холбоонд бий”хэмээн шинжээч тайлбарлав. “Санхүүгийн талын хувьд хэт барууныхан Ле Пены намд тохиолдсонтой төстэй асуудал үүсч магадгүй тул гадаадаас хөрөнгө мөнгө авсан хэрэгт орооцолдолгүйгээр өөрсдийгөө цэвэр тунгалаг байдлаар харуулахыг хүсэх болно”хэмээн Тэвдой-Бурмули тодруулангаа “Үндэсний фронт” нам Европын парламентын хөрөнгийг хууль бусаар зарцуулсан талаар үүссэн маргааныг онцлов.

Европын үндсэрхэг үзэлтнүүдэд Бэнноны тусалж чадах цорын ганц зүйл бол тэдэнд улс төр-зан суртахууны хүч чадлыг нэмэгдүүлэх явдалхэмээн Тэвдой-Бурмулиөгүүлэв. Үүнээс гадна Бэннон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах туршлагаасаа хэт барууныхантай хуваалцаж бас болох юм хэмээн тэрээр нэмж хэлэв.

ОРОС УЛСТАЙ НЭГДМЭЛ ТАЛБАР ДЭЭР

Оросын улстөрчид сүүлийн жилүүдэд “Хөдөлгөөн”-нд оролцогчдын ихэнхтэй нь холбоо харилцаагаа хэвийн болгож амжсан. Моск­вагаас хоригоо цуцлах хэрэгтэйг бас дахин ярьж эхэлсэн Маттео Саль­вини өнгөрсөн долоо хоногтМосквад зо­чил­сон. Австрийн эрх чөлөөний нам “Нэгдсэн Орос” намтай хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурав.  “Германы төлөөх Альтернатив” (АдГ), “Лига” намын төлөөлөгчид нэг бус удаа Москвад зоч­лов. The Financial Times-т мэдээлснээр Марин Ле Пен дөрвөн жилийн өмнө оросын банкнаас зээл авсан төдийгүй Францын ерөнхий­лөгчийн сонгуулийн өмнөхөн Владимир Путин түүнийг хүлээж авч уулзсан.

Бэнноны бүтэц нь хэт барууныхны дунд нөлөөгөө хүчтэй болгохыг найдаж байгаа хэдий ч ОХУ-тай өрсөлдөж байгаа хэрэг гэж үзэж хараахан болохгүй байх хэмээн РБК-тай ярилцахдаа “Минченко консалтинг”-ийн тэргүүн Евгений Минченко хэлэв. Европын үндсэрхэг үзэлтнүүд бол өөрийгөө тусгаарлагчид бөгөөд тэдний сонирхдог эдийн засгийн асуудал, олон улсын харилцааны сэдэв, түүний дотор Москватай харилцах холбоо харилцаа зэрэг нь хязгаар нутгийн шинжтэй байх болно хэмээн Минченко тайлбарлав. Бэнноны санаачлага бол америкийн консерваторууд Европ дахь үндсэрхэг үзэлтнүүдтэй харилцан хамтарч ажиллах гэж байгаа анхны ч тохиолдол биш гэдгийг тэрээр нэмж сануулав.Европын холбооноос гарах хүсэл сонирхолтой талынханд АНУ-аас Британи руу экспортолсон улс төрийн технологийг Минченко жишээ болгож нэрлэв. Brexit-ийн талынхан кампанит ажилдаа Cambridge Analyticaконсалтингийн үйлчилгээг ашигласан бөгөөд тус консалтинг Трампын кампанит ажилд ч оролцсон бөгөөд АНУ-ын Бүгд найрамдах намыг ивээн тэтгэгч Мерсерийн гэр бүлтэй холбоотой хэмээн Минченко РБК-тай ярилцахдаа сануулж өгүүлсэн.

Тэвдой-Бурмулийн тэмдэглэснээр Бэнноны санаачлагыг Орос улс ил тод дэмжих аваас хэт барууныханд ихээхэн тустай үйл явдал болох аж. “Иймэрхүү форумд Москва оролцохыг Европын үйл хэрэгт үзүүлэх нөлөөгөө гүнзгийрүүлж байгаа хэрэг хэмээн европчууд үзэх болно. Хэрвээ Орос улс иймэрхүү төсөлд оролцдог юм гэхэд зөвхөн ажиглагчийн байр сууринаас л хандах байх гэж бодож байна”хэмээн шинжээч нэмж хэлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *