Трамп Путиныг шүтэж биширдэг гэж  Сноуден мэдэгдэв

6-р сарын 1, 2018 12:00 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 52
Untitled-1

Д.ЭНХЭЭ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол Оросын лидер Владимир Путины томоохон шүтэн бишрэгч гэж ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден мэдэгдсэнийг Huffington Post мэдээлжээ.

 “Оросын хэрэг”-ээр ажиллаж байгаа тусгай прокурор Роберт Мюллер АНУ-ын Ерөнхийлөгч Кремльтэй холбоотой гэдгийг тогтоон нотолж чадна гэдэгт америкчууд найдах хэрэггүй хэмээн тагнуулч асан тэмдэглэв.

Трампыг нарийн түвэгтэй ажиллагаанд ашиглах гээд чадаагүй, мэдээлэгчийн бодлоор тэр өгүүлбэрийнхээ төгсгөлд юу хэлэх гэж байснаа санахгүй байгаа юм хэмээн Сноуден үзэж байгаа юм байна. Гэхдээ энэ бүхэн Трамп Оростой хамтран ажиллахыг хүсээгүй гэсэн үг биш гэж Сноуден нэмж хэлэв.

Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампыг сонгуульд ялахад нь туслах зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэдэгт АНУ байнга зэмлэн буруутгасаар ирсэн. Америкийн эрх баригчдын төлөөллийн таамаглаж байгаагаар оросын хакерууд Ардчилсан намын үндэсний хорооны болон Конгресст сонгууль зохион байгуулах намын хорооны серверийг сүйтгэсэн гэх боловч Оросын эрх баригчид харин энэ бүх зэмлэлийг үгүйсгэдэг билээ.

 

 Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *