Трамп Ираны цөмийн гэрээнээс гарснаа мэдэгдлээ

5-р сарын 10, 2018 9:51 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 13
5-10-4

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Вашингтон 2015 онд Ирантай гарын үсэг зурж байгуулсан гэрээнээсээ гарч  байна”. Бид Иранд эдийн засгийн хамгийн хатуу хоригийг тавина” гэв.  Тэрээр “Энэ гэрээг үргэлжлүүлэхийг зөвшөөрвөл Ойрхи Дорнодод зэвсэгт хүчний өрсөлдөөн гарна. Мөн Иран өөрийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд байлгах үед дэлхийн бусад орнууд ч зэвсэгт хүчнээ бэлэн байлгахыг хүсэх болно” гэсэн байна. Түүнчлэн Ираны дэглэм нь “Алан хядлагыг дэмжигч гол Засгийн газраас гадна Тегераныг Ойрхи Дорнодод мөргөлдөөн гаргах зорилгоор өдөөн хатгаж байна. Алан хядагч Хамас, Аль Кайда, Хизболла  бүлэглэл болон талибанчуудыг дэмждэг” хэмээн буруушаажээ. Тэрээр хэлэхдээ Иран  болон түүний төлөөлөгчид  олон жилийн турш элчин сайдууд, АНУ-ын цэргийн баазууд болон олон америк цэргүүдийн амь насыг хөнөөж, барьцаалан хорьж байсан. Мөн АНУ-ын иргэдийг тамлаж, тарчлааж байсан гэжээ.

ТЕГЕРАН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ҮРГЭЛЖ БИЕЛҮҮЛЖ ИРСЭН

Харин Ираны ерөн­хийлөгч Хасан Рохани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрийг шүүмжилжээ.

Тэрээр  Тегеран гэрээгээр хүлээ­сэн үүргээ үргэлж биелүүлж ирсэн. Цаашид үргэлжлүүлэн биелүүлэх болно хэмээн онцлов. Үүнээс гадна Дональд Трамп гэрээг орхих шийд­вэр гаргасны дараа телевизээр хийсэн  мэдэг­дэлдээ “Вашингтон үргэлж Иран болон Ойрхи Дорнодын бусад орнуудад дайсагнаж ирсэн” гэж онцолсныг Ираны “IRNA” агент­лаг уламжилсан байна. “Ройтерс” агент­лаг ерөнхийлөгч Дональд Трампын гар­га­­сан шийд­вэр нь Ираны хувьд түүхэн сур­гамж боллоо. АНУ хэзээ ч өгсөн амлалтаа биелүүлж байгаагүй гэж ерөнхийлөгч Хасан Рохани хэлснийг мэдээллээ. Тэрээр “Иран гэрээнд гарын үсэг зурсан бусад орон БНХАУ, ОХУ, Франц, Их Британи болон Германд гэрээгээр хүлээ­сэн зорилгоо бие­лүүлэх боломж олгохын тулд гэрээгээ сахина” гэж мэдэгджээ. Энэ гэрээ нь олон талт гэрээ хэлэлцээр болохоос биш зөвхөн АНУ, Ираны хооронд хийсэн гэрээ биш гэсэн байна. Мөн НҮБ-ын Аюулгүй байд­лын зөвлөл энэ гэрээг баталсан болохыг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *