Торгоны замыг хурдасгах коридорын эхлэл

8-р сарын 25, 2015 10:05 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 57
8-25-6_700x700

Б.ЭНХЗАЯА

Дэлхий дээрх эдийн засгийн загварууд жил ирэх тусам хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад улс төрийн хийгээд эдийн засгийн ерөнхий бодлогууд улс орны төвшинд өндөр хэмжээнд яригдах болсон билээ.

Монгол, Орос, Хятад гурван улсын Төрийн тэргүүн өнгөрсөн жилүүдэд хэд, хэдэн удаагийн уулзалт хийж хамтын ажиллагааны ерөнхий бодлогоо тодорхойлсон юм. Хөрш зэргэлдээ гурван улсын хамтын ажиллагааны гол бодлого нь Торгоны зам дагуух эдийн засаг, худалдааны коридор байгуулах юм.

ОХУ-ын Уфа хотноо өнгөрсөн долдугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтаар Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай, худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх санамж бичиг байгуулсан юм.

Анхны үзэсгэлэнд 13 бизнес эрхлэгч оролцож байсан бол энэ удаа 165 аж ахуйн нэгж, 218 бизнес эрхлэгч оролцов.

Энэ бодлогыг ажил хэрэг болгох гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны VII чуулга уулзалт Эрээн хотод өнгөрсөн өдрүүдэд болов.

Эрээн хотын захиргаанаас гурван улсын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хоорондоо хамтрах санал бүхий форум, төсөл хөтөлбөрийн танилцуулга, салбарын уулзалтууд, үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээтэй чуулга уулзалтыг бэлтгэсэн байв. Чуулганыг ӨМӨЗО-ны Засгийн газар, Улаанбаатар хотын ЗДТГ, Дорноговь аймгийн ЗДТГ, ОХУ-ын Буриад улсын Засгийн газар, худалдааны танхимууд хамтран зохион байгуулжээ. Манай улсаас УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, тус танхимын нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, БОНХАЖЯ-ны газрын дарга Б.Маргад болон орон нутгийн Засаг дарга, худалдааны танхимын тэргүүнүүд, бизнес эрхлэгчдийн 400 гаруй төлөөлөгч чуулганыг зорин очжээ.

Гурван улсын эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлж, эрчимжүүлэх уулзалт өмнө нь зургаан удаа болсон байна. Энэ жилийнх нь Торгоны замын эдийн засгийг хөгжүүлж, хамтын ажиллагааны коридорыг байгуулах уриатай байв. Эдийн засгийн хямрал зөвхөн манай улсад ч бус, хөрш хоёр гүрэнд мэдрэгдэж эхэлснээс тэд эдийн засаг, худалдааны коридор байгуулахад гол анхаарлаа хандуулах болсон нь чуулганы үйл явцад тодхон харагдсаныг эхэнд онцолъё. Энгийнээр хэлбэл, гурван улсын зах зээлийн хамгийн дөт, зардал багатай замыг бий болгож түүнийг ашиглан  улсынхаа эдийн засаг, бизнес, аялал жуулчлал гээд бүхий л салбарт ашиг олж болох боломж гарцыг олж харах ёстой. Гурван улсыг төлөөлсөн чуулганы зочид энэхүү санал, санаачлагыг чуулганы эхэнд онцолж байлаа. ӨМӨЗО сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбартаа гол анхаарлаа тавьж байгааг тус улсын дэд тэргүүлэгч Юн Гуанжун хэлсэн үгэндээ онцлов. Түүний ярьснаар Монгол болон ОХУ-тай хийсэн худалдааны хэмжээ ӨМӨЗО-ны гадаад худалдааны тал хувийг эзлэх болжээ. Өнгөрсөн онд л гэхэд худалдааны хэмжээ тус тус 4.1 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. БНХАУ-ын хувьд гадаад худалдааны хэмжээ нь тус тус 7.3 болон 95.3 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 33.8 тэрбум болсныг Хятадын талаас мэдээлэв. Тиймээс хөрш зэргэлдээ гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодлогын талаар харилцан холбоотой, солилцооны тавцан бий болгож, хил нэвтрэх ажиллагаа, хяналт шалгалтын хөнгөлөлттэй бодлого явуулах саналтай байгаагаа ч тэд дурдсан юм.

Манайхан бяслаг, ааруул зэрэг цагаан идээнээс эхлээд үндэсний үйлдвэрлэгчид ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнээ аваачжээ. Тус бүр нь 2000-5000 юаны үнэтэй, монгол ахуйг харуулсан уран зургууд хүртэл дэлгэсэн байв.

Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтворгүй байдалд байгаа. Гол өгөөжтэй уул уурхайн салбар ч хүндэрч хөрөнгө оруулалт буурсан. Үүнийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь байр сууриа илэрхийлэхдээ онцолж, Монгол Улсын Засгийн газар эл бэрхшээлийг нааштайгаар даван туулах чухал шийдвэрүүд гаргаж байгааг гадныханд тайлбарласан. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав энэ тухай “Монгол Улсын парламент хэдхэн хоногийн өмнө эдийн засгийн таатай орчинг бүрдүүлж Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар Монголын компаниуд хоёр хөршийнхөө аж ахуйн нэгжтэй ил тод нээлттэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ялангуяа сан­хүү, компанийн засаглал, хувьцааны менежментийн чиглэлээр. Мөн манай улс дөрвөн газарт эдийн засгийн нээлттэй бүсийг бий болгох албан ёсны төрийн шийдвэр гараад хэрэгжиж байна. Нэг зам нэг бүс нутгийн нэг хөгжлийн төлөө хамтран ашигтайгаар ажиллах болно” хэмээв.

Жилдээ 105 тэрбум ам.доллар эргэлддэг хоёр том гүрний дунд орших бид эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаанд оролцогч биш санаачлагч, түүчээлэгч байх нь чухал юм. Энэхүү том зах зээл эргэлдэж байгаа эдийн засгийн коридорыг холбож, дундаас нь ашиг хүртэх хамгийн томоохон ажил нь хурдны зам барьж байгуулах явдал. Хоёр гүрнийг холбох 1000 км хурдны зам барих ажилд манай улс идэвхтэй оролцож, гүйцэтгэгч компаниуд эхнээсээ тодорж байгааг манай талаас онцолж байсан. Харин ОХУ-ын хувьд жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх бодлоготой байгааг тус улсын Буриадын ХАЖТ-ын дарга Зураев Игорь Иваннович тэмдэглэсэн юм. Буриад улсад ч сүүлийн жилүүдэд ялгаагүй гадаад худалдаа буурчээ. Үүнийг нөхөхийн тулд жижиг, дунд бизнесийн салбараа саалийн үнээ болгож, бодлоготой ажиллаж байгаагийн нэг нь тус улсын экспортыг дэмжих төв юм байна. Мөн танхимын зүгээс ч хөрш орны түнш бай­­гууллагуудтай хол­боо тогтоож, аялал жуулч­лалын салбарт анхаарал хандуулж эхэлсэн гэнэ. Хил дамнасан худалдаа арилжааг ч Зураев онцолж байлаа.

Өөрсдийн худалдаачид болон гадаад худалдааны замыг бий болгож, саа­раад буй эдийн засгийн өсөлтийг хурдасгах аль алиных нь сонирхол “ханхалсан” гурван улсын хамтарсан чуулганы нээлтийн дараа зочид үзэсгэлэн худалдааг зорьсон юм. Хаун юү үзэсгэлэнгийн танхимд гурван улсын худалдаачдад зориулж 1000 гаруй лангуу бэлтгэжээ. Манай улсаас 165 аж ахуйн нэгжийн 220 орчим бизнес эрхлэгч бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн арилжаалж байв. Манайхан бяс­лаг, ааруул гээд цагаан идээнээс эхлээд үндэс­ний үйлдвэрлэгчид ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнээ дэлгэсэн байв. Уран зураг хүртэл арилжаалахаар аваачжээ. Архангай аймгийн Чу­луут сумаас “Ар тусгал” компанийнхан таван төрлийн цагаан идээг худалдаалж байв. Компанийн менежер Д.Цээмаагийн ярьснаар бол бяслаг гүйлгээ сайтай бөгөөд худалдан авагчид нь голдуу хятад иргэд гэнэ. Бүтээгдэхүүнээ кг тутмыг нь 10-30 юанаар худалдаалдаг юм байна. Тэд өнгөрсөн жилийн үзэсгэлэнгээр дөрвөн сая төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ жил ч мөн ижил дүнтэй бараатай очсон байв. Чөлөөт уран бүтээлч Д.Чулуунбат гэх залуу 20 гаруй уран зураг аваачжээ. Монгол ахуйг харуулсан зургуудынх нь үнэ нь янз бүр, 2000-5000 юанаар худалдаалж байв. “Нүүдэл-Жи” компани гоймон болон түүхий гурил шинээр үйлдвэрлэж худалдаалж байхтай ч таарлаа. Килограммын түүхий гурил эхний өдрөө дуусах төлөвтэй, эрэлт ихтэй харагдана. Худалдаачдын ярьснаар Монголдоо бүтэн жилийн турш худалдаалж олдог ашгаа үзэсгэлэнгийн хэд хоногт олчихдог гэж байна. Анхны үзэсгэлэнд 13 бизнес эрхлэгч оролцож байсан бол энэ удаа арав, хорь дахин нэмэгдсэн нь Монгол Улсын бизнес эрхлэгчдийн ажил үйлчилгээ ямар төвшинд, хэрхэн эрчтэй хөгжиж байгаа, тэр хэрээр тэд гадаад худалдааг сонир­хож, хошуурч байгааг харж болох аж.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 7 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Side Effects To Cephalexin Generic Levitra Pill Cheapest Pharmacy For Viagra

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Cialis Testbericht cialis Is It Safe To Rotate Edex With Viagra

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Cod Only Stendra Medication Express Delivery Fedex Shipping online pharmacy Propecia Horarios

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Amoxicillin Cold Medication cialis Amoxicillin Manufacture

Kelgrorge
2017 оны 8-р сарын 14

Pillola Cialis Prezzo cialis Cialis Dauererektion

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Discount Valtrex Online Puedo Tomar Viagra Sin Quel Site Achat Cialis cheap cialis Pages Jaunes Levitra

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Cheap Medications Online Tuenti Con Propecia buy generic cialis Cialis Tadalafil Avis Viagra Keine Ejakulation Cialis 20 Mg Wikipedia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *