Тонн зэс 7220 ам.долларын ханштай байна

2-р сарын 20, 2018 9:52 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 36
17

Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар

Зууны мэдээсонинГложекс консалтингкомпаниас гаргадаг уул уурхайн салбарын судалгааны мэдээллээс хүргэхээр боллоо.

 Коксжих нүүрсний үнийн тухайд энэ сарын эхээр Хятадын зүүн эрэгт (Австрали нүүрс) нэг тонн нь 244 ам.долларын үнэ хүрчээ. Энэ бол сүүлийн 90 хоногт 8.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн Шангси мужид нэг тонн нүүрс 221 ам.долларын ханштай байв. Шангси муж нь манай улсын нүүрс олборлогчЭрдэнэс Тавантолгой”-н гол худалдан авагч бүс нутаг. Мөн Хятадын Хэбэй муж бол коксжих нүүрсний томоохон зах зээл юм. Энэ бүс нутагт тонн нүүрс 243 ам.доллар байна. Хэбэйд сүүлийн 90 хоногт үнэ харьцангуй тогтвортой байгаа билээ.

14

 Манай улсын хувьд гол хоёр экспортлогч компанийн үнийн мэдээлэл хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай гэсэн үг. Зураг дээрээс харахадЭнержи Ресурскомпанийн баяжуулсан нүүрс Ганц мод боомтоос тонн нь 130 ам.доллараар гардаг болЭрдэнэс Тавантолгой”-н түүхий нүүрс уурхайн аман дээрээс тонн нь 66 ам.доллараар гарч байна.

15

Энэ дашрамд, экстортын гол бүтээгдэхүүн төмрийн хүдрийн тухай мэдээллийг хүргэе.

 Дарханы төмөрлөгийн үйлдвэр одоогийн байдлаар ЗамынҮүд боомтоор тонн нь 45 ам.долларын ханшаар гарч байгаа бол Хятадын зүүн эрэгт ирж буй Австралийн төмрийн хүдэр тонн нь 74.5 ам.доллар хүрдэг байна. Тэгвэл Хятадын зүүн эрэгт ирдэг Бразилийн төмрийн хүдэр тонн нь 108 ам.доллараар зарагдаж буй юм. Эндээс харвал, манай улсын хувьд Австрали болон Бразилаас ирдэг 60-аас дээш хувийн агуулгатай төмрийн хүдрийн үнийг баримжаалдаг байна.

16

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Viagra 100mg Vierteln Amoxicillin And Hiccups viagra vs cialis Buy Kamagra Uk Forum Will Lasix Show Up On A Drug Test Propecia Once Per Day

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *