Тойргийнх нь иргэд Л.Энхболд, Н.Амарзаяа нарыг ингэж дүгнэв

5-р сарын 8, 2018 12:30 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 43
й6й6-550x300
С.УЯНГА

Өмнөговь аймгийн иргэдийг Л.Энхболд, Н.Амарзаяа нар төрд төлөөлж буй. Тэгвэл тойргийнх нь  сонгогчид эрхэм гишүүдээ ингэж дүгнэж байна. Энэ удаагийн Сонгогчийн үг булангаа Даланзадгад хотоос бэлтгэлээ.

III багийн иргэн Ж.Мижид: ЗАРИМ ТОХИОЛДОЛД ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАДАГ

-Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэд, хөдөлмөрчдийнхөө санал хүсэлтийг сонсч, зарим тохиолдолд газар дээр нь ажилладаг. Сургууль, цэцэрлэгээс авахуулаад олон нийтэд хүртээмжтэй ажлын санхүүжилтыг богино хугацаанд шийдвэрлэсэн гэж ярьцгаах юм. Миний хувьд Л.Энхболдын иргэдтэй хийсэн уулзалтад хоёр ч удаа оролцсон. Нэг үеийг бодоход аймаг орон нутаг хөгжиж л байна.  Уул уурхайн компаниудад ажилладаг хүмүүс бол цалин боломжийн хэрээр авч байна.

II багийн иргэн Б.Цэвээнсүрэн: ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ СУРТАЛЧИЛЖ, ТАНИУЛДАГ

-Биднийг төрд төлөөлж байгаа хоёр гишүүнээ үнэлдэг. Мэдээж шударга, оюунлаг гэж итгэл найдвар хүлээлгэсэн учраас  тэдэнд ч гэсэн муу ажиллах эрх байхгүй. Миний бодлоор төр засгийн шийдвэр, үйл ажиллагааг бололцооныхоо хэрээр сурталчилж, таниулдаг. Н.Амарзаяа гишүүн эдийн засагч хүнийхээ хувьд татварын шинэчлэлийг  сайн тайлбарлаж байна лээ. Их хурлынхаа төвшинд ямар ажиллаж байгааг мэдэхгүй ч орон нутагтаа сайн ажиллаж байна гэж боддог.

VI багийн иргэн В.Амгаланбаатар: ТОЙРОГТОО НЭГ Л УДАА ИРЖ АЖИЛЛАСАН ГЭЖ СОНССОН

-Миний сонссоноор Л.Энхболд, Н.Амарзаяа нар тойрогтоо нэг л удаа ирж ажилласан гэсэн. Тавантолгойд ажилладаг болохоор тэр бүр уулзалтад очих боломж байдаггүй. Ор тас алга болчихгүй, дунд зэрэг ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Манай аймаг уул уурхайгаа дагаад сайн хөгжиж байгаа. Одоохондоо эдийн засаг хямралтай ч гэр бүлийн хоёр хүн хоёулаа ажил хийж байхад боломжийн амьдарна. Орон нутагт зардал харьцангуй бага гардаг учраас хөдөлмөрлөвөл сайхан амьдрах боломжтой.

VII багийн иргэн Б.Батмөнх: ЧАМЛАХААРГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА

-Газар нутгийн онцлог, байгалийн баялгаас хамаараад Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргаа харьцангуй сайн. Гишүүд иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсч, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах тал дээр чамлахааргүй ажилладаг гэж боддог. Л.Энхболд гишүүний тойрогт Говийн хөгжлийн сан байгуулагдаж багагүй бүтээн байгуулалт хийж байна. Саяхан сонгогчидтойгоо уулзаж хийсэн ажлынхаа тайланг тавьсан.

II багийн иргэн У.Амгалан: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ САЙН ХИЙСЭН

-Манайхаас сонгогдсон гишүүд иргэдтэйгээ сайн уулздаг. Тэгэхээр  зүгээр нэг уулзаад буцахгүй мөрөөр нь олон л ажил хийж байна гэж ойлгож байгаа. Лав өмнөх жилүүдийг бодоход зам талбайн тохижилт, гэрэлтүүлгийн бүтээн байгуулалтын ажил сайн хийсэн. Иргэдийн амьдрал сайжирч байна. Байсхийгээд л ажлын байр зарлагдаж олон хүн ажилд орлоо гэх юм. Гэсэн ч ажилгүй залуус мэр сар харагдах л юм. Эдийн засаг хямарлаа гээд байгаа ч хөдөлмөрлөж чадвал амьдрал дээшилж байна.

 I багийн иргэн Л.Бүрэнжаргал: ТОГООЧ НАРЫГ ДЭМЖИХГҮЙ БАЙНА

-Аймгийн хөгжил болоод ажлын байрны боломж тун гайгүй. Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдралд ч тодорхой хэмжээнд дээшилж байна гэж харж байгаа. Аймгаас сонгогдсон гишүүд нутагтаа ирж ирдэг ч уулзалтад очиж байгаагүй. Танай сониноор дамжуулж нэг зүйлийг дайхад аймаг орон нутгийн удирдлагууд тогооч нарыг дэмжиж, анхаарахгүй байна. Уг нь аймгийн нэрээр ирж, тогооч нарын хоол цайны амт чанараар гардаг баймаар. Аймгийн удирдлагууд Тогоочдын холбооны санал хүсэлтийг төсөв мөнгөгүй гээд хүлээж авдаггүй. Улс бүсийн тэмцээнд явах гэхээр төсөв мөнгө байдаггүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Viagra And Oxycodone [url=http://brandciali.com]cialis[/url] Buy Adderall In The Uk Cialis 20 Generico

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *