Тойм: Төрийн банк Г.Алтанд очно

6-р сарын 15, 2018 5:21 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 380
6-15-5

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

Л.Болд: -Өмч хувьчлалыг УИХ нухацтай хэлэлцэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хоёр том өмч  хувьчлал явагдсан хэдий ч үр ашигтай болж чадаагүй. Одоо бид хувьчлалаа зөв явуулах ёстой. Гэтэл яг чуулган завсарлах дөхчихсөн, цайны цаг дөхчихсөн үеэр кнопдоод өнгөрч болохгүй. Зөвхөн МИАТ-ийн хувьчлалыг  хар. Бид МИАТ-ийн хувьчлалыг дангаар нь хэдэн долоо хоног хэлэлцэх учиртай. Гэтэл компанит байдлаар маш олон төрийн өмчийг нэг дор хувьчлах гээд оруулж байна. Өмч хувьчлалын бодлого чинь өөрөө нийгмийн өмчлөлийн бодлого. Герман дайны дараа өмч хувьчлалаар босч ирсэн. Одоо хөгжлийг нь хар.

Б.Пүрэвдорж: -Би либериал үзэлтэй хүн. Төрийн оролцоотой өмчүүдийг хувьчлах нь зүйтэй гэж хардаг. Гэвч өмч хувьчлал дээр олон асуудалтай зүйлүүд байна. Хоёр компани дээр яримаар байна.  Нэгд, Хөрөнгийн бирж.  Энэ газрын зөвхөн газрыг нь зарахад 35 тэрбум баталгаатай хүрнэ. Гэтэл 20 тэрбумаар хувьчилна гээд оруулаад ирж байна. Илт луйвар явна гэсэн үг.  Хоёрт, Төрийн банк. Төрийн банкны нийт актив нь асар өндөр. Албан тушаалын томилгоо асар их явдаг учраас цэвэр ашгийн хэмжээ буурсан үзүүлэлттэй явдаг. Төрийн банкийг хувьчилбал  Ц.Нямдоржийн Г.Алтан авна. Ердөө 75 тэрбумаар хувьчлах саналаар орж ирсэн. Өр нь 35 тэрбум байгаа. Тэгэхээр үндсэндээ 40 тэрбумаар Ц.Нямдоржийн хүн Төрийн банкийг авна гэсэн үг. Ийи л зүйл явж байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: -Б.Пүрэвдорж төслөө сайн уншмаар байна. Шууд үнэлгээг нь тогтоочихсон юм шиг  яриад байх юм. Блансын үнэлгээг нь шүүрч аваад яриад байна. Асуудлаа ойлго. Ямар ч банкийг активын үнэлгээгээр үнэлдэггүй. Аудит, үнэлгээнүүд шат дараалан орж байж, хувьчлах үнийг тогтооно. Олон нийтэд санал болгож, хөрөнгийн биржээр хувьчилна. Хэн нэгэнд илт давуу эрх олгохгүй байх чиглэлийг Засгийн газраас  барьж байгаа. МИАТ компанийн 49 хувийг хувьчлах гэж байгаа. Дэлхий нийтийн жишиг ч ийм байгаа. Бид энэ жишигтэй уялдан хөгжиж айж, урагшаа явна. Шууд л тэр авчихна. Энэ авчихна гэж хардах болохгүй.

Н.Учрал: –Өмчийг хувьчлал явуулах нь зөв үү, буруу юу гэсэн маргаан өрнөөд байна. Эдгээр хувьчлах байгууллагуудын ерөнхий үнийг оруулж ирсэн байна. Үүнийг юун дээр үндэслэж гаргасан юм. Та бүхэн хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах юм бол энэ үнэлгээгээ оруулж ирэхгүй яасан юм. Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна гэх юм. Тэгвэл эхлээд Хөрөнгийн биржээ хувьчил. Тэгж  байж, дараачийн хувьчлалаа явуулах ёстой.

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор: –Өмч хувьчлал өнгөрсөн жил яригдсан хэдий ч ихэнх компаниуд алдагдалтай ажиллаж байсан учраас охйшлуулсан. Дахин оруулах гэтэл  Засгийн газар огцорсон. Ийм байдлаар хойшилж ирсэн байдаг. Ер нь хувьчлах эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Хөрөнгийн үнэлгээг хуулиараа бид үнэлэхгүй. Хууль тогтоомжийн хуулийн хүрээнд бид зөвхөн блансын үнэн дүнг тавьсан юм. Заавал үнийн төсөөлөл байх шаардлага тавьсан учраас дүн оруулж ирж байна. УИХ хувьчлахаар шийдвэр үнэлгээ дахин хийгдэж, үнэ тогтоно гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Нийт: 3 Сэтгэгдэл

ЗОЧИН
2018 оны 6-р сарын 17

ТӨРИЙН БАНКЫГ Ц.НЯМДОРЖИЙН АЛТАНД ГЭДЭГ ” МАЙ ” – Л БАЙНА . НЯМДОРЖОО ЧИ ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ .

ЗОЧИН J&J
2018 оны 6-р сарын 17

НЯМДОРЖОО – ТӨРИЙН БАНКЫГ АЛТАН ТА ХОЁР – МАЙ Л БАЙНА . | битгий арилгаад бай , давхцаагүй . |

Зочин
2018 оны 6-р сарын 19

Монгол орон монголчууд бид нэг л биш болжээ Хаана л очино хэрүүл Саяхан Оюу Толгой орлоо хааяа ажлаар очдог юм. Тэнд УИХурлын гишүүд мэр сэр сэмхэн үзэгддэг болж бас УИхурлын гишүүн байсан нэг хүүхэн Үндэсний ТВ-ийн захирал байсан хүмүүс өглөө жижжүр аятай гартаа таних тэмдэг зүүчгээчихсэн их л чухал ажилтай явцгааж байхийн. Гэтэл ОТолгойд тэднийг ирснээс хойш сахилга бас хоол муудаж орой зардаг пиво нь хүртэд задгай болж муу юмны халдвар гэж энэдээ удахгүй тэнд зодоон цохион хулгай бол жирийн үзэгдэл болохоор харагдаж байна. нямдорж лүндээ жанцан гээд хэдэн арван жил Их хуралд суж Монголыг нэг мөсөн унахыг хүлээж байгаа юм шиг лайнууд болж ээ чааваас яана да эргүү тэнэг бас онгироо ядуу болсон бид Ертөнцийн буг рак утаа эсгий хоролол салж унаж байгаа хуучин машин аваарь осол халуун тогоонд хүүхдээ түлж ханадаггүй согтуугаараа мөргөлдөж хутгалалцаж шөнөжингөө хөршөө утуулахгүй орилж шоудан өөрсдийгөө болж байна ардчилал хийж байна гэж эндүүрэн өвчигнөж байхад нөгөө айхтар ардчилал ярьж гарч ирсэн Элбэгдорж Бат Үүлтэн нар алтанд умбаж халуун орны наран шарлагын газар мөстйэ виски шимсэн шигээ худлаа хуцацгаан сууж байгаа

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *