Тойм: Ерөнхийлөгч урд хөршийг зорьж, хоёр гишүүнээ “хамгаалж” үлдсэн долоо хоног

6-р сарын 10, 2018 12:38 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 18
TOIM-1-750x400-550x300

Т.САЙХАН

 Өнгөрөгч  долоо хоногт улс төрийн үйл явдал нэлээд өрнүүн байлаа.  Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн.  Тиймээс УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэж Д.Гантулга, Д.Мурат нарын авч үлдэхээр шийдвэрлэв.  Ийнхүү өнгөрөгч долоо хоногийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 Ерөнхийлөгч Чиндаог зорив

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотыг зорилоо. Тэрээр ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн  уулзалтад оролцож байна. Ерөнхийлөгч хамгийн түрүүнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзаж, Евроазийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээ хийх талаар ярилцсан байна. Учир нь Беларусь тус холбооны таван гишүүн орны нэг юм. Тэрээр өнгөрсөн сард болсон Эдийн засгийн чуулганы индрээс ШХАБ дахь Монгол Улсын оролцоог шат ахиулах нь зөв гэж мэдэгдсэн юм. Иймд ШХАБ гэж ямар байгууллага болох, ямар онцлогтой болон манай улс энэхүү олон улсын байгууллагад ямар үүрэг, оролцоотой байх нь зүйтэй талаар ахмад дипломатчид байр сууриа хангалттай илэрхийлсэн. ГХ-ийн сайд Д.Цогтбаатар Ерөнхийлөгчийн дээрх санаачлагыг үгүйсгээгүй бол мэргэжилтнүүд илт эсэргүүцэн, болгоомжилж байна. Иймд ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болон ОХУ, БНХАУ, Монголын гурван улсын төрийн тэргүүний уулзалтад Ерөнхийлөгч ямар байр суурь илэрхийлэх нь анхаарлын төвд байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөртөө санал өгснөөр УИХ-д үлдэв

 

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оройн 22.00 цаг хүртэл үргэлжлэв. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх талаар хэлэлцсэн юм. Үүний өмнө  Төрийн байгуулалтын байнгын хороогоор  хэлэлцэж, тэднийг явуулах нь зөв гэсэн байр суурийг гишүүд илэрхийлсэн.  Харин Хууль зүйн байнгын хороогоор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэв.  Ийнхүү нэгдсэн чуулганы санал  хураалтыг нууцаар авч Д.Гантулгыг 29 гишүүн дэмжиж, 28 гишүүн түдгэлзүүлэх нь зөв гэсэн юм. Тэрээр ганцхан саналын зөрүүгээр дахин хоёр жил хууль тогтоохоор боллоо. Харин Д.Муратыг дэмжин 33 гишүүн санал өгч, 24 гишүүн татгалзсан байна. Ийнхүү парламент ёсзүйн зөрчил гаргасан хоёр гишүүнээ дэмжиж авч үлдсэн юм.

Ерөнхий сайд нарт хилийн хориг тавьж, суллав

Нийслэлийн прокурорын газрын хүсэлтийн дагуу шүүх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг баасан гарагт батлан даалтад гаргав. Хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд зөвшөөрсөн юм. Урьдчилан хорих 461-р ангид саатуулаж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нар Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Мөн тэдэнд хилийн хязгаарлалт тогтоолоо. Тэднийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр саатуулсан юм. Тодруулбал нэг өдөр барьж, нэг өдөр батлан даалтад гаргав.

ОХУ-аар дамжуулан нүүрс тээвэрлэхдээ 66 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэхээр болов

“Монгол-Оросын санаачлага 2018” цуврал үйл ажиллагааг анх удаа зохион байгууллаа. ОХУ-аас Аж үйлдвэрийн болон Тээврийн сайд нар, олон арван бизнес эрхлэгч Улаанбаатарт ирэв. Хоёр улсын ерөнхийлөгч нарын ивээлд болсон хурлын нээлт Төрийн ордонд болов. Бусад хурлууд Шангри Ла зочид буудалд хоёр өдрийн турш үргэлжиллээ. Мөн хоёр улсын  залуу жүдочдын үзүүлбэр, концерт, гэрэл зургийн үзэсглэнэ, олов.

Энэ үеэр Монгол-ОХУ тээврийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр манай улс ОХУ-аар дамжуулан нүүрс тээвэрлэхдээ 66 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэхээр боллоо.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *