“Титаник” руу аялуулна

3-р сарын 17, 2017 11:09 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 16
3-17-7

Н.МӨНХЖИН

Живсэн “Титаник” хөлөг рүү усан доорх аялал зохион байгуулна хэмээн The Telegraph сонин мэдээлэв. Лондонд байрладаг нэгэн аялалын компани ийм санаачилга гаргаж байгаа аж.

Алдарт “Титаник” хөлөг онгоцны үлдэгдэл Атлантын далайн дөрвөн мянган метрийн гүнд нойрсож байгаа. 2018 оны тавдугаар сараас эхлэн хүссэн хүн бүхэн түүнийг харах боломжтой болох ажээ. “Титаник”-тай танилцах аялал найман өдөр үргэлжилнэ. Нэг группт есөн жуулчин багтах аж. Төлөвлөгөө ёсоор, жуулчдыг Канадын Сент-Жонс хотоос нисдэг тэргээр холын аялалын хөлөг онгоцонд хүргэж “Титаник” хөлөг живсэн бүсэд аваачих ажээ.

Цаг агаар таатай байвал зорчигчид домогт хөлөг онгоцны үлдэгдлийг харж болно. Аялалын хөтөлбөрт лекц, мэтгэлцээн, эрдэмтэн, судлаачидтай хийх уулзалт багтаж байна. Энэхүү аялалын нэг хүний зардал 105 мянган ам.доллар болно хэмээн тооцоолжээ. “Титаник” хөлөг 1912 онд живсэн юм. Хятад улс жуулчдад зориулж алдарт “Титаник” хөлгийн хуулбарыг бүтээх гэж байгаа мэдээ саяхан цацагдсан билээ.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *