“The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүний талаарх баримтууд

5-р сарын 28, 2018 2:35 pm Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 139
33647263_1863557133674670_4039513314227650560_n

Т.САЙХАН

“The Voice of Mongolia” шоу амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн хамгийн өндөр саналаар Ц.Энгүүн ялагчаар тодорлоо.  Тэрээр  2000 оролцогчоос шилдгээр шалгаран, “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” компанитай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai автомашины эзэн болсон юм. Ц.Энгүүний талаар сонирхолтой баримтыг хүргэж байна.

– Монгол улсын Консерваторын хийл хөгжмийн ангийн сурагч Ц.Энгүүн энэ жил 17 настай.

-Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд хоёр ч удаа тэргүүн байр эзэлж байсан нь түүнийг хийл хөгжимдөө ч чадамгай болохыг илэрхийлдэг.

– Өдгөө тэр Монголын сонгодог хөгжмийн ирээдүй байж мэдэхээр хөгжимчин болон төлөвшсөн байна.

-Тэрээр Ука шүүгчийн тухай Монголын орчин үеийн дуу хөгжмийн салбарт Ука шүүгч шиг хөдөлмөрч, дайчин, шаргуу хүн байхгүй. Дээрээс нь би түүнийг тайзан дээр үнэхээр гал цогтой, бадрангуй эмэгтэй гэж хардаг” гэжээ.

– Эмээ нь  Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуульд дуу хөгжмийн багш байсан. Харин манай аав ээж хоёр нь урлагт үнэхээр дуртай хүмүүс юм байна.

-Түүний аав тулаант киноны найруулагчаар ажилладаг байна.

– Саяхан тэрээр  аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан бөгөөд үүнийхээ төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Энэ талаар Ц.Энгүүний аав цахим хуудсаар дамжуулан “Энэ буу кино зураг авалтад зориулсан ямар ч аюулгүй. Зөвхөн чанга дуу гаргадаг, хошуу нь битүү, харагдахын хувьд хонгио үсэрдэг буу. Энэ бууг гэртээ авч ирж охиндоо сонирхуулсан нь аав хүний хувьд маш том алдаа байлаа. Та бүхнээс уучлал хүсье.” гэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *