Тhe nine ideals live forever 

8-р сарын 25, 2015 12:51 pm Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг, спорт Уншсан: 67

 zms7

Зовлонт хүн– Өдөр бүр орондоо орохдоо би үхдэг. Өглөө бүр босохдоо ахин төрдөг.

Засварлагч– Үнэн бол ганц, түүнд хүрэх зам олон.

Брахмачари– Минийхээр үнэн, ахимса, брамачаряа нар ижил ач холбогдолтой.

Хуульч- Хуульчийн жинхэнэ үүрэг бол салангид бүлгүүдийг нэгтгэх гэдгийг ойлгосон.

Махатма- Хайрын хүч нь хүчээр хайрлахыг үгүйсгэсэн өдөр л дэлхий эрх чөлөөг мэдэж авна

Свадеши- Олуулаа тэмцэх амархан, ганцаараа байхад харин нэлээд зориг хэрэгтэй.

Сатяграхи-Надад үхэх олон шалтгаан байгаа ч хэн нэгнийг хөнөөх нэг ч шалтгаан байхгүй.

Аялагч- Аялал бол эрх чөлөөний хэл юм.

Зохиогч– Миний амьдрал бол миний захиа.

zms8

 

1893 онд залуу Мохан Дас Карамчанд Ганди анх Өмнөд Африкт иржээ. Тэнд байх хугацаандаа нэгдүгээр зэрэглэлийн тасалбараа хураалгахаас татгалзаж галт тэрэгнээс хөөгдөж байсан тэрээр шударга бус байдлын эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байв. Мөн энэтхэгчүүдийн саналын хуудсыг үл тооцож байсан тогтолцооны эсрэг түр хороо байгуулан ажиллаж байлаа.

Анти-Индиан буюу Энэтхэгийн эсрэг үзэлтнүүд түүнийг Энэтхэгт зочлоод Өмнөд Африкт буцан ирж байхад нь Дурбан боомт дээр дайрчээ. 1899 онд Энэтхэгчүүдийг Англо-Боэрийн дайны үеэр Түргэн тусламжийн корпуст нэгдэхийг уриалж байв. 1903 онд Англи, Хинди, Гужарати, Тамил хэлүүд дээр долоо хоногт нэг удаа үзэл бодлоо аман хэлбэрээр илэрхийлэх “Энэтхэг үзэл” танхимыг байгуулжээ.

Эцэстээ үнэний төлөө хүч үл хэрэглэн тэмцдэг Сатяграха (Satyagraha) гэгдэх болсон 1906 оны 9 дүгээр сарын 11-ний Жоаннесбүргийн (Johannesburg) уулзалт, эсэргүүцлийн аян нь Гандиг 1908-1913 онуудад хоригдох шалтгаан болжээ.

1910 онд Лео Толстойн архи, тамхи эцэст нь махнаас татгалзсан амьдрал Ганди болон түүний дэмжигчдийн амьдралын хэв маягт нөлөөлсөн. Ганди шашин шүтлэг, арьс өнгө ялгалгүй олон хүнтэй нөхөрлөдөг байв. Түүний дотны найзуудын нэг Герман Калленбак Толстойн фермийг байгуулахад  4000 метр квадрат талбайг хандивлаж байжээ.

1914 оны үеэр арьс өнгөний эсрэг хөдөлгөөнүүдийг удирдсан нийтийн удирдагч болж Энэтхэгийн тусламжийн актыг гаргасан. 1915 оны нэгдүгээр сарын 9-нд Бомбайгийн (одоогийн Мумбай) Аполло Бундерт эхнэрийн хамт ирэхэд түүний баатарлаг үйлсийг үнэлэн халуун дотноор хүлээн авч байв.

1917 онд тариаланчдын эрх үүргийн төлөө Чампараны Сатяграхыг тэргүүлэн ажиллав. 1920 онд Жаллианвала Баг (Jallianwala Bagh)-ийн эсрэг тэмцлийн “Кайсэр-и-Хинд” цолоо орхисон. Нийтийг хамарсан Масс Сатяграха хөдөлгөөнийг 1921 онд өрнүүлж, хүмүүсийг хувцасаа өөрсдөө хийж өмсөхийг уриалсан. Чарха (Charkha) түүний өөрийн дотоод түшиг тулгуур болж байв. Пүнэгийн Ярвада хорих ангид байхдаа “Үнэнийг багтаасан миний туршлагууд” нэртэй өөрийн намтрын хэсгээ бичжээ. 1930 онд Данди Марч-д 24 өдрийн турш 200 милл газар Солт (Salt) хуулийг татан буулгахын тулд жагсав. Үүнээс хоёр жилийн дараагаар хүршгүй дархан байдалд цэг тавихын төлөө 10 сарын туршид Харижан хөдөлгөөнийг үүсгэсэн. Түүний эцсийн сатяграха “Кют Энэтхэг” хөдөлгөөн (The Quit India Movement) 1942 онд өрнөсөн. Жилийн дараа тэрээр Пүнэгийн Ага Хан хорих ангид хоригдож байхдаа 21 хоногийн өлсгөлөн зарласан. 1948 оны нэгдүгээр сарын 30-нд, мөргөлийн ёслолд явж байх замдаа  гурван удаа буудуулж нас баржээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *