Тэтгэврийг гурван үзүүлэлтээр нэмнэ

1-р сарын 27, 2017 10:35 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Парламент , Улс төр Уншсан: 30
1-27-3

С.УЯНГА

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, сонгуулийг товлон зарлах тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжлээ. Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 26-нд байхаар тогтлоо. Мөн энэ удаагийн сонгуулиар гадаадад байгаа монголчуудын саналыг  зургадугаар сарын 10, 11-нд авахаар болов. Уг сонгуульд автоматжуулсан машин ашиглана. Мөн сонгуулийг зохион байгуулахад 14.9 тэрбум төгрөг зарцуулахаар тогтлоо. Энэ үеэр сонгуулийн сурталчилгааны хугацаа бага байгааг зарим гишүүн шүүмжиллээУИХын гишүүн Д.ЭрдэнэбатЕрөнхийлөгчид нэр дэвшигч нь үнэмлэхээ авчихаад 10 хоног хүлээх болж байна. Хуульдаа хурдхан өөрчлөлт оруулаад сурталчилгаа хийх хоногийг нь сунгаж өгч болохгүй юу. 17-18-хан хоногт сурталчилгаа хийж яагаад ч амжихгүй. Гурван нисдэг тэрэг гаргаж өгч нисгэхгүй л бол боломжгүйгэв.

УИХын дарга М.Энхболд: ЗАСЪЯ ГЭЖ ОРУУЛСАН, ТА НАР БОЛОХГҮЙ ГЭЭ БИЗ ДЭЭ

УИХ дахь МАНын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлан, УИХд өргөн мэдүүлж, хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэг явж байтал Ардчилсан намын бүлэг завсарлага авсан, мөн энэ хуулийг нэг хүнд зориулсан, Үндсэн хууль зөрчсөн хууль болж байна гэсэн.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:

Сурталчилгааны хугацаа бага байгааг нэмэх саналыг  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаад явж байсан. Хуулийн төсөл буцаагдсан учраас хоног хэвээр үлдсэн. Гэхдээ сурталчилгаа хийх хоног 20 гэж ойлгоорой.

ХЭНТИЙ ХАН УУЛЫГ БУРХАН ХАЛДУН ГЭЖ НЭРЛЭНЭ

Үүний дараа Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Тогтоолд Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361.5 метрт орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөхөөр заажээЭнэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОюунхоролХэнтий Хан уулын 2361.5 метрийн өндөрт оршиж байгаа оргилыг Бурхан Халдун гэж нэрлэхээр оруулж ирж байгаа. Хэнтийн Хан уул гэж нэрлэж байгааг Бурхан халдун гэж нэрлэх юм. Дэлхийн өвийн хороонд бүртгэгдсэн нэршлээр Монголын газрын зурагт нэрлэх ёстой гэж үзсэн. Эрдэмтэн, судлаачид 10 гаруй жил судалгаа хийсэн, сүүлийн таван жилд дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ажилласангэсэн тайлбар хийсэн юм.

НАСНЫ ХИШИГ САР ШИНИЙН ӨМНӨ АХМАДУУДЫН ДАНСАНД ОРНО

Ахмад настны тухай хуулийн төслийг баталлаа. Хууль батлагдсанаар ахмад настны тэтгэврийг гурван үзүүлэлтээр нэмэх боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ тэтгэвэрт гарсныхаа дараа ажил хөдөлмөр эрхлэх бололцоогоор хангах хуулийн зохицуулалт туссан аж.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.ЭнхАмгалан:

Дундаж тэтгэвэр 300 мянга, доод тэтгэвэр 245 мянга байгаа. Ахмад настны тухай хууль батлагдсанаар гурван үзүүлэлтээр тэтгэвэр нэмэх бололцоо бий болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, инфляци, амьжиргааны доод төвшинг харгалзаж үзнэ. Тэтгэврийн зөрүү их байгаа нь үнэн. УИХын хамгийн их анхаарах асуудал бол энэ. Нийт тэтгэвэр авагчдын 65-70 хувь нь бага тэтгэвэр авдаг.

Н.Номтойбаяр:

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 218 мянга, бүрэн тэтгэвэр 245 мянга, дундаж тэтгэвэр 306 мянган төгрөг байгаа. Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай. 2012 онд зөрүүг арилгаж байсан, санхүүгийн зардал нь 280 орчим тэрбум төгрөг болсон.

С.Эрдэнэ:

Насны хишгийг 65-аас дээш насны ахмад настанд олгохоор болсон нь иргэдээ насаар нь ялгаварласан хэрэг?

Л.ЭнхАмгалан: Өндөр настай ахмадууддаа насны хишиг олгож байсан түүхтэй.

260 мянга орчим ахмад бий, тэднээс 121905 иргэн жилд хоёр удаа насны хишиг авна.

Нийт ахмадуудад насны хишиг олгоход Нийгмийн даатгалын сан даахгүй. Тэтгэврийн хүүг бууруулсан.

 

Х.Болорчулуун: 60-65 насныханд насны хишиг олгоход хэдэн төгрөгийн зардал шаардаж байна вэ?

Л.ЭнхАмгаланЗасгийн газар 69-өөс дээш насныханд насны хишиг олгохоор хууль өргөн барьсныг УИХ дээр хэлэлцээд 65-аас дээш гэж босгыг нь бууруулсан. Босгыг нь жаахан багасгахаар зардал нь 4.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД Ч.Өнөрбаяр: 60-65 насны 72 мянган ахмад бий, тэдэнд насны хишиг олгоно гэвэл нэмж 8.5 тэрбум төгрөг шаардагдана.

О.БаасанхүүЦагаан сараас өмнө насны хишиг авч амжих уу. 200 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлээч.Эмэгтэйчүүд дээрээ хөнгөлөлт гаргаад босгыг нь 60 болгож болдоггүй юм уу?

Л.ЭнхАмгалан: Төсөвт  20 тэрбумыг баталсан. Эхний насны хишиг сар шинийн өмнө ахмадуудын дансанд нь орно.

Чуулганы хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлАрбитрын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж  баталлаа. Арбитрын тухай хуулийг шинэчлэн баталснаар Монголын Арбитр олон улсын эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ, тэр хэрээр хөрөнгө оруулагчдыг татах, итгэлийг нь олох боломж нэмэгдэнэ гэж үзэж байна. Харин  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч нэр бүхий гишүүдээс гаргасан санал, УИХын дарга, Ерөнхий сайдтай мөн уг төсөлд санал солилцсон зэргээс шалтгаалж хэлэлцүүлгээс хойш­луулсан гэв. Чуул­ганы хуралдаан үдээс хойш цаг сунгаж үргэлжлэв.

нэмэлт

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *