Тэтгэлэгтэй түшээд

3-р сарын 18, 2018 12:37 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 37
Untitled-2

Ч.ГАНТУЛГА

Ахлах ангийн сурагчдын хувьд амьдралынхаа анхны алхамыг хийж, мэргэжлээ сонгож, ирээдүйгээ төлөвлөх үе хаяанд иржээ. Харин оюутнуудын хувьд илүү их хичээж хөдөлмөрлөх үе гэж хэлж болно. Удахгүй их, дээд сургуулийн элсэлт эхэлнэ. Энэ үеэр олон тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг бөгөөд энэ нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр тэмүүлж буй хүүхдэд дэмжлэг болохоос гадна сурч боловсрох урам зоригийг нь асаадаг билээ. Өнөөдөр бүх зүйл боломжтой болж. Гадаадад суралцахын тулд хэдэн жил хүлээж, хуваарь санагалзах шаардлагагүй. Учир нь зөвхөн БСШУСЯ-аас ч биш хувь хүн, албан байгууллагууд ирээдүйн боловсон хүчнээ дэмжиж, олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг болоод уджээ. Харин энэ удаад бид тэтгэлэг зарладаг зарим төрийн түшээдийг онцолж байна.

Байгалийн ухааны салбарыг дэмждэг гишүүн

Тэтгэлэгтэй гишүүдийн эгнээг физикийн ухааны доктор А.Ундраа тэргүүлж байна. Тэрээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зарласан байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2021 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр 10 оюутанд олгох юм байна. УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн шинжлэх ухааныг сонгон судалж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдол, давуу талыг нийгэмд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад эдгээр мэргэжлийн онцлогийг ойлгуулах, улмаар сонгон суралцахыг уриалах зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байгаагаа мэдэгджээ. Тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдэд Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх, эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх, давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх гэсэн шаардлагыг тавьжээ.А.Ундраа гишүүн “Өндөр хурдтай хөгжлийн гол түүчээ, хөдөлгүүр нь шинжлэх ухаан технологи болсон эрин үед бид амьдарч байна. Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжлөө шинжлэх ухаан, технологи гэж үзэж, зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг эрчимтэй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу шилжиж буй ѳнѳѳ үед боловсон хүчин, мэргэжилтэн, судлаачдыг бодлогоор дэмжин бэлтгэх нэн шаардлагатай байна. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо жилээс жилд буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суурь шинжлэх ухаанаар суралцагсдын тоо цөөрч, шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул явж ирлээ. 1942 онд дайны хүнд жилүүдэд эхлүүлсэн, найман жарныг угтаж буй Монголын шинжлэх ухааны суурийг сулруулахгүй, бэхжүүлэн хѳгжүүлэх, залуу үеэ татан оролцуулах шаардлага бидэнд тулгарч байна.
Тиймээс УИХ-ын гишүүн А.Ундраа миний бие байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байна” гэжээ.

Аавынхаа дурсгалд зориулж, буян үйлдсэн гишүүн

Харин дараагийн онцлох гишүүн бол Б.Жавхлан. Тэрээр өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн 15 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгожээ. Тэрээр “Аавынхаа дурсгалд зориулж байгуулсан “Болд” сангийн хүрээнд Дарханы хөгжил дэвшилд тус нэмэр болохоор бүхий л салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Энэ хүрээндээ “Шинэ Дархан” хөтөлбөр боловсруулж, олон идэвхитэй арга хэмжээ төлөвлөсөн. Үүний нэг нь Дарханы шилдэг оюутан шалгаруулах хөтөлбөр зарлаж, анхны жилдээ шилдгүүддээ батламж гардуулж байгаадаа баяртай байна” гэжээ. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын олонхи нь МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗДС зэрэг дотоодын тэргүүлэгч их сургуулийн нэгдүгээр курсийн шилдэг оюутнууд байгаа юм. Энэ тэтгэлэгийг авахын тулд 100 гаруй хүүхэд өрсөлджээ.

Тойргийнхоо залуусыг дэмждэг гишүүн

Жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, олон хүүхдэд ирээдүйн боломжийг нээж өгдөг эрхэм гишүүн бол Л.Оюун-Эрдэнэ юм. Тэрээр 2016 оноос эхлэн хүүхдүүдийг урамшуулж эхэлжээ. Гишүүн маань “Эргэх Холбоо” ТББ, болон “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тэтгэлэгт хөтөлбөр зарладаг аж. “Lead Khentii” нэртэй тус хөтөлбөрөөр оюутан залуусын сурах хүсэл тэмүүллийг нь дэмжих зорилготой юм байна. Одоогийн байдлаар тус тэтгэлэгт Хэнтий аймгийн 41 дүгээр тойрог буюу Батнороов, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Бэрх, Галшар, Дадал, Норовпил сумаас суралцдаг бакалаврын зэрэг горилогч оюутнууд хамрагдсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 5

Clomid 200g Simvastatin Side Effects Amoxicillin And Cephalexan cialis Propecia Sindrome Di Klinefelter Levaquin Purchasing With Overnight Delivery

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *