Теннисчин Рафаэль Надаль Шакирагийн тоглолтыг үзжээ

8-р сарын 14, 2018 9:32 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 24
8-14-6

Х.ОЮУНБОЛД

Дуучин Шакира эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулаад байсан аялан тоглолтоо эхлүүлжээ.Тэрээр ээлжит тоглолтоо Нью-Йорк хотын Мэдисон Скүэр Гарден цэнгэлдэх хүрээлэнд хийсэн байна. Тоглолтын  үеэр дуучин бүсгүйд барьсан гэнэтийн бэлэг нь теннисчин Рафаэль Надаль байв. Тэрээр дуучин бүсгүйтэй “Gitana” клипт нь хамтран тоглож байсан юм. Рафаэль Надаль  Торонто хотод болох ээлжит тэмцээнийхээ өмнө дуучин Шакирагийн тоглолтыг үзэх үеэр  “Gitana” дуунд  нь бүжиглэж, дуучны жинхэнэ шүтэн бишрэгч болохоо харуулжээ. Үүнээс гадна тэрээр гар утсаараа бичлэг хийж байгаа зураг цахим орчинд тавигдсан байна. Харин  дээрх клипт тэднийг хамтран тоглосны улмаас. теннисчин, дуучин хоёрыг хайр дурлалын холбоотой болсон гэсэн цуурхал тархсан. Гэвч тэд энэ мэдээллийг үгүйсгэж, олон жил сайхан найзалсан найзууд гэсэн хариултыг өгч байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *