Тэнгэрт тэргүүлэгчид

3-р сарын 7, 2017 6:57 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 14
3-7-1agag

Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулав

Аарти Капур Сингх

Энэтхэгт нийт 5050 нисэгч байгаагийн 600 нь эмэгтэй нисэгчид байгааг бүгд гайхах биз ээ. Энэ тоо (Энэтхэгийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын гаргасан) нь Олон улсын эмэгтэй нисэгчидийн нийгэмлэгээс гаргасан эмэгтэй нисэгчдийн дэлхийн дунджаас үлэмж өндөр байгаа юм.

Нисгэгч болж буй шинэхэн төгсөгчид

Эмэгтэй нисэгчдийн тоо байнга өсөж байна; өнгөрсөн 5 жилд 4267 нисэгч нисэгчийн мэргэжил эзэмшсэнээс 628 (14.7%) нь эмэгтэйчүүд байв. Энэхүү өндөрлөгийг үргэлжлүүлэн Энэтхэгийн Нисэх Хүчин (ЭНХ)-ний ачааны онгоцууд Даулат Вег Олди (ДБО) болон Лех зэрэг өндөр уулын бүсэд тусгай үүргийн цэргийн нислэгүүд үйлдэж байна. “ЭНХ-ний эмэгтэй нисэгчид АН-32 дунд хэмжээний өргөгч нисэх онгоцуудыг ДБО-д, Ил-76 хүнд хэмжээний өргөгч онгоцуудыг 16500 фут өндөр бүхий дэлхийн хамгийн өндөрт орших түр хугацааны нисэхийн зурвасуудад цэргийн тусгай үүргийн нислэгүүдийг сүүлийн хоёр жилийн туршид гүйцэтгэж байна” хэмээн ЭНХ-ний нэгэн ахлах офицер ярьлаа. ЭНХ-ний эмэгтэй нисэгчдийг байлдааны жет онгоцны нисэгчээр ажиллахыг одоогоор зөвшөөрөхгүй байгаа ч нисдэг тэрэг, ачааны онгоцуудын нисгэгчээр сүүлийн арав гаруй жилийн турш ажиллуулж байна. ЭНХ-нд 950 эмэгтэй офицерүүдийн 70 нь нисгэгч байна. Эскадрион командлагч (ЭА) Тежи Юппал ДБО-д буусан хамгийн анхны эмэгтэй нисгэгч болж түүхэнд үлджээ. Тэрээр 2002 онд нисгэгчийн эрхээ авсан ба “Б-Ногоон” зэргээ авснаар ЭНХ дэх олон тооны эрчүүдийг ардаа орхин 6 жилийн хугацаанд Гималайд бие даан нисэх эрхтэй болжээ. Вижаинагар, Аруначал дахь Мечука АЛГ зэрэг нислэг үйлдсэн цэргийн нисэх хүчний элит группын гишүүн тэрээр мөн Ладакт бие даан агаараас ачаа буулгах нислэгийн ур чадварыг хангажээ. ЭНХ-ний эмэгтэй бүлэг офицерүүд Эверест Ууланд авирсан. Нисэхийн дэслэгч (НД) Ниведита Чоудхари 2011-05-21-нд оргилд  гарсан бол ЭА Нирюпама Пандеи, НД Ражика Шарма нар Эверестийн ноён оргилд 5 өдрийн дараа гарчээ. “Энэ бол биеийн хүчнээс илүүтэй оюун ухааны ажил байлаа. Эмэгтэйчүүд оюун санааны хувьд ямагт илүү тогтвортой, их стресс даах чадвартай байдаг” хэмээн НД Чоудхари ярьжээ.
ЭНХ анх удаа өөрийн хоёр эмэгтэй нисгэгчээ байлдааны үүрэг гүйцэтгүүлэхээр бэлдэж байна. НД Алка Шукла, ЦЦ Шумати нарыг Иелаханка станцад Ми-8 ихэр мотор бүхий (цохилт хийх нисдэг тэрэг) нисдэг тэргийн дадлага сургуулилтыг хийлгэж байгаа ба зэвсэг хэрэгсэл, нисдэг тэргийн тусгай үүргийн дадлага сургуулилтаа одоо тэд үргэлжлүүлж байна. Тэднийг бөмбөг хаях, пуужингээр цохилт өгөх, байлдааны эрэл хийх, аврах, нисдэг тэргийн нислэгийн тусгай үйл ажиллагаанд сургаж байна.
Эмэгтэйчүүд бизнесийн секторт ч гэсэн нэгэн адил нисэх далавчтай болж байна. Саара Хамеед Ахмед, одоо 24 настай, сүүлийн хоёр жилийн турш нисэж байна. “Эрчүүдийн давамгайлал нэгэнт алга болсон гэхдээ тооны харьцааг эвдэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байна. Нисэхийн ажил эмэгтэйчүүдийн сонголтоо хийдэг нэгэн чухал талбар болжээ” хэмээн тэрээр ярьж байна.

Улаанбаатар дахь Энэтхэгийн Элчин Сайдын Яам 
Англи хэлнээс орчуулсан Д-р Я. Нямдорж

Нийт: 2 Сэтгэгдэл

Barnypok
2017 оны 4-р сарын 2
Barnypok
2017 оны 4-р сарын 2

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *