Тэнгэрийн хязгаарт хүрэхүй…

3-р сарын 7, 2017 7:38 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 17
a3a3a3a3

Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулав

            Тэрээр өглөө 6 цагт босно, алхана, ТВ-ийн олон ангит үзнэ, хоол хийнэ. Завтай цагтаа бадминтон, шатар тоглоно, жимс ногооны цэцэрлэгтээ ажиллах нь түүний хамгийн дуртай хобби нь юм. Эгэл жирийн Энэтхэг эмэгтэй шиг сонсогдож байна уу? Гэхдээ Д-р Тесси Томас бол яахын аргагүй өвөрмөц хүн юм. Тэрээр өдрийн 10-12 цагийг албан газраа үй олноор хөнөөх хүчит зэвсэг зохион бүтээх чиглэлээр ажилладаг. Олон нийтэд агнипутри буюу галын охин хэмээн алдаршсан тэрээр Хайдербад дахь Адвансед Системс Лабораторид бүтээсэн 5000 км-ын тусгалтай 2009 оны Агни-V пуужингийн төслийн захирал байсан. Д-р Томас нь 3000 км-ын тусгалтай  Агни-III пуужингийн төслийн дэд захирал, Агни-IV пуужингийн төслийн захирал байсан.


Энэтхэгийн Бүгд Найрамдах Улсын Цэргийн Парадын үед дэх Агни V пуужингийн загвар

Тэрээр хүүхэд насандаа математик, шинжлэх ухаанд их дуртай байсан, бас Тхируванантхапурам дахь Тхумба пуужин хөөргөх станц руу сургуулийн аялал хийсэн нь түүний ирээдүйн амьдралын хувь заяаг нь зураглажээ.

Цахилгааны Инженерээр техникийн бакалавр, залуурт пуужингээр техникийн мастер, Батлан Хамгаалахын Судалгаа, Хөгжлийн Байгууллага (БХСХБ)-ын ивээн тэтгэсэн курсыг тус тус дүүргэжээ. 1988 онд БХСХБ-д орж ажилласан бөгөөд Хайдербадад төвтэй БХСХБ Лаб-д навигаци болон залуур зүйн бүлгүүдтэй ажиллах болжээ. “Сэтгэл санааг дээш татсан, бололцоо олгосон хамтран ажиллагчид болон удирдлагын зүгээс шинжлэх ухааны дэмжлэг туслалцаа үзүүлсэн цаг үе байлаа. Үүний үр дүнд би алсын тусгалт пуужингийн системийн зохион бүтээгч болсон” гэж тэрээр ярьж байна.

Д-р Томас одоо БХСХБ-ын Адвансед Системс Лабораторийн захирлаар ажиллаж байна.Агни пуужингийн багийн нэг хэсгийн хувьд тэрээр пуужингийн системүүдийн загварчлал ба симуляцийн чиглэлээр ажиллаж байна. “Миний ажлын эхний үед би бүхий л техникийн хяналтын ажилд оролцдог байсан маань тухайн системийг сайн мэдэж авахад надад тус болсон” хэмээн БХСХБ-д өнгөрсөн 27 жилийн турш ажиллаж байгаа Д-р Томас хэллээ. “Надад зовлонтой ч үе байсан жаргалтай ч үе байлаа. БХСХБ-д ажилласан маань надад ямар ч асуудлыг шийдэх боломж, хүч чадлыг олгосон”

Д-р АПЖ Абдул Каламын төвлөрсөн, зорилгод тэмүүлсэн зан чанараар хүмүүжсэн тэрвээр амьдралд тогтвортой байр сууриа олж, амьдралын зам дахь амжилт, сорилт бэрхшээлийн аль алиныг үэж явна. “Тэрээр  бидэнд нээлттэй байдал, багаар ажиллах арга барилыг зааж, БХСХБ дахь бүх хүмүүст үлгэр дуурайл болсон хүн байв” хэмээн Д-р Томас дурсан ярьж байна.


Зүүнээс талаас цагийн зүүний дагуу: Цикл лекцийн дараа өргөмжлөл гардаж буй; Хамт олонтойгоо чөлөөт цагаараа; Лал Бахадур Шастрийн Үндэсний шагнал гарлуудах ёслол

Хэдийгээр маш их завгүй ажилтай ч гэсэн тэрээр ажил амьдралын зөв тэнцвэрийг олжээ. “Ажил ба гэрийн хоорондох тэнцвэрт харьцааг олох тийм цаг үе хүний амьдралд тохиолддог. Түүнийг амжилттай даван туулмагц амьдрал амар хялбар бас аз жаргалтай болдог” гэж Д-р Томас ярилаа. Хэдийгээр түүний ажлын амжилтанд гэр бүлийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч хүү нь сургуульд, нөхөр нь алс газарт ажиллахаар хуваарилагдсан тэр үед хувийн амьдрал нь хүнд бэрхшээл тохиолдож байсныг тэрээр дурслаа. “Гэвч бид бүгдийг даван гарсан. Хүү Тежас маань ойлгодог ба хамтран ажиллладаг байв. Саяхан хүү маань инженерийн ангийг дүүргэлээ” гэж тэрээр хэлэв.

Тэрээр олон шагнал хүртсэний дотор түүний пуужингийн технологийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2014 онд У. Наюдаммагийн нэрэмжит шагналаар шагнажээ.

          Улаанбаатар дахь Энэтхэгийн Элчин Сайдын Яам

Англи хэлнээс орчуулсан Д-р Я. Нямдорж  

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *