Тээвэр, логистикийн “Gujarat Junction” хураангуй хэвлэлийг танилцуулна

3-р сарын 13, 2018 2:09 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 27
Untitled-550x237

Ачаа тээвэр, логистикийн “Gujarat Junction” найм дахь удаагийн хэвлэл өнгөрсөн жил амжилттай гарсны дараа бүх Энэтхэгийн хамгийн том хэвлэн нийтлэгч “EXIM INDIA”  энэ жил дээрх хэвлэлийн ес дэх цувралыг өргөн барихаар болжээ. Ингэхдээ энэ салбарынхны дугуй ширээний ярилцлага болох бөгөөд мөн шилдэг байгууллага, хувь хүмүүст шагнал гардуулах юм байна. Энэхүү ёслол Энэтхэгийн баруун хэсэг дэх томоохон боомт  Кандлагийн “Radisson” зочид буудалд ирэх бямба гаригт болох гэж байна.Энэ үеэр оролцогчид, бодлого тодорхойлогчид далайн тээвэр, логистикийн салбарын өнгөрсөн ба өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн талаар зөвлөлдөх аж.Гүйцэтгэх захирлуудын дугуй ширээний ярилцлагад орон нутгийн засаг захиргааныхан, хөрөнгө оруулагчид, боловсруулагч, хөгжүүлэгчид, операторууд, хэрэглэгчид, үйлчилгээ үзүүлэгчид болон Гужарат бүс нутгийн далайн тээврийн оролцогчид сорилт ба нөхцөл боломжуудын талаар ярилцах юм байна. Харин тусгай уулзалтаар боомт болон дэд бүтэц, сүүлийн үеийн хөгжлийн талаар хэлэлцэхээр болжээ. Гужарат нь Энэтхэгийн баруун хэсгийн томоохон улс бөгөөд 60 сая хүн амтай далайн тээврийн бүс нутаг юм. Түүнчлэн ёслолын үеэр Гужаратын бүсийн далайн тээвэр болон логистикийн салбарынхны шилдэг байгууллага, хувь хүмүүст шагнал гардуулах юм. Иймд энэхүү зөвлөгөөн нь салбарын шийдвэр гаргагчид болоод үйлдвэрлэгчдийн заавал оролцох томоохон хэмжээний үйл ажиллагаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Viagra Falschung Erkennen cialis overnight shipping from usa Levitra Non Funziona Acheter Cialis Sans Ordonnance Ligne Cialis Achat En France

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *