Тэд ургац хураалт, намрын ажил гээд завгүй

9-р сарын 14, 2015 7:38 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 159
IMG_0007

С.ЦЭЦЭГМААС.УЯНГА

Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас 

Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий гэж шүлэглэсэн нь байх. Эх орон минь хилтэй, өдөр шөнөгүй харуулдан хамгаалдаг хилчин дайчидтай гэдгээрээ бид ямагт бахархдаг. Харин эх орныхоо ширхэг чулуунаас эхлээд эд эс бүрийг хамгаалдаг эгэл хилчдийн маань баяр энэ сарын 17-нд болно.Үе үеийн хилчдийн арчилж тордож, нойроо хугаслаж, хөлсөө асгаруулж, тэмцсэн, тэмүүлж ирсэн 82 жилийн ой тохиож буй юм. Тиймээс бид маргаашийн өмнө асар их үүрэг хариуцлага хүлээсэн шинэ цагийн хилчдийн баярыг угтаж Хилийн хангалт тээвэрлэлтийн  0164 дүгээр ангид саатсан юм. Биднийонилсонанги хилийн застав отрядуудаас ихээхэн онцлогтой. Энэ ангийнхан эх орныхоо торгон хилийг манаж буй бүх хилийн анги, хилчдийн хангалт тээврийг хариуцдаг, тээврийн хилчдийн арын алба буюу идэх хоол, өмсөх хувцас гээд бүх зүйлээр хангадаг ёстой л Хил хамгаалах байгууллагын цохилох зүрх нь болсон хамт олон.

ШАНГРИЛЛА ЮУ Ч БИШ

Бид Хангалт тээврийн ангийг зорьж очуутаа гадаа  нь баахан саатав. Учир нь үзэсгэлэнт байгалийн чулуун хүрхрээ, усан оргилуур, гоёмсог сүүдрэвч, гүүр, амарч суух сандал зэргийг цогцлоосон  ногоон байгууламж бүхий эко орчныг хараад хэсэг зуур гайхсан хэрэг. Цэргүүд нь эко орчноо хараадШангриллаюу ч биш гэх. Энэхүү бичил цэцэрлэгт хүрээлэнг ангийнхан өөрсдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр урлажээ. Өөрөөр хэлбэл ажилчин, албан хаагчдадаа  ая тухтай орчныг бүрдүүлж өгөхийн тулд зураг төслийг нь гаргаж, анги орчмынхоо чулууг ашигласан байна. Ангийн албан хаагчид  чөлөөт цагаа өнгөрүүлдэг энэ эко орчноороо нэг сумаар хоёр туулай агнах бодолтой байгаа гэнэ. Учир нь өөрсдийнхөө ая тухыг бүрдүүлээд зогсохгүй НЗДТГаас зохион байгуулж буйТохижилт сайтай цэмцгэр байгууллагашалгаруулах уралдаанд эко орчноосойжбайгаа аж. Энэ зорилго нь ч биелж ангийнхаа үүдэн дээр гурван инээмсэглэл наалгасныг Захирагчийн орлогч, Сэтгэлзүй, мэдээлэл соёл сурталчилгааны албаны дарга, дэд хурандаа Н.Мөнхнасан танилцуулж байлаа. Эко орчны дотоод зохион байгуулалт, усан оргилуур, хүрхрээ гээд мэргэжлийн хүний ажлыг өөрсдөө хийж, тарьсан бут зүлгээ  жигд тайрахаас эхлээд өдөр тутмын арчилгааг тус ангийн слесарь хариуцан ажилладаг нь сонирхолтой санагдаж байлаа. Мөн жагсаалын талбайд өнгөрсөн онд 75 жилийнхээ ойгоор хилчин баатруудын хөшөөг байгуулсан нь эрхгүй нүдэнд тусна.

Гадна тохижилтыг үзэж сонирхоод дэд хурандаа Н.Мөнхнасантай анги руу  оров. Түүний хэлснээр ангийнхаа үүдний таазанд арга билэг буюу эх орныхоо торгон хилийг манаж буй хилчдийнхээ үүргийг бэлгэдэж соёмбоны зөрсөн загас урлуулсан байна. Мөн мэдээллийн самбар нь хугацаат цэргийн албан хаагчид Улаанбаатартын үзэсгэлэнт газруудтай танилцав, эко орчны нээлт боллоо, Шилдэг ахлагчийн тэмцээнд оролцож байгаа Б.Батцэрэн, Э.Уранбилэг хоёртоо амжилт хүсье гэх зэргээр сүүлийн үеийн мэдээллээр дүүрэн байлаа. Тэд мэдээллээ тогтмол сольж, баяжуулж байдаг юм байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. 0164 дүгээр ангийнхан цэвэр цэмцгэр, ажилсаг эмх цэгцтэй нь эндээс л ил байлаа. Шилдэг анги тохижилттой жагсаалч хамт олныг шалгаруулдагМонгол цэргийн жавхаауралдаанд дараалан шагналт байрны эзэн болсон энэ ангийг олон жилийн арвин туршлагатай хурандаа  Д.Гантөмөр удирдан чиглүүлж явна.

ХИЛЧИД РҮҮ ОЧИХ БҮХ ХАНГАЛТЫГ НАРИЙН ШАЛГАДАГ

Тус ангийг 1939 онд Хилийн отряд, заставуудыг зэвсэг, сум, галт хэрэгсэл, техник, шатах тослох болон бусад өргөн хэрэглээний материалаар хангах, тээврээр үйлчлэх зорилгоор Дотоод явдлын яамны Хязгаарын цэргийн бэлтгэл хэлтсийн харьяандНэгдсэн агуулахнэртэйгээр байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш 76 жилийн турш хилийн застав, отряд ангиудын бүх төрлийн хангалтыг тээвэрлэсээр буй. Нэг ёсондоо эх орноо манаж буй хилчдийн өмсөх хувцас, идэх хоол, эм тариа, зэвсгээс эхлээд бүхий л хэрэгцээг цаг тухайд нь тасралтгүй, шуурхай хүргэх хариуцлагатайхэцүү албыг энэ ангийнхан үүрч явна. Тэд бараа материалаа татаж,аваад ангиуд руу хуваарилж, тээврийн жолооч нар хамгийн алсын  БаянӨлгий аймагт 2000 км зам явж хүргэх зэрэг ажлыг жилийн дөрвөн улиралд хийнэ. Хилчдэд очиж байгаа хангалтын чанар, аюулгүй байдлын талаар Захирагчийн орлогч, Төвлөрсөн хангалт, техникийн хадгалалтын төвийн дарга Г.Чулуунцэцэгээс тодруулахадХил хамгаалах байгууллагын хэмжээнд хийж байгаа хувцас, хэрэглэл, галт зэвсгээс эхлээд бүх хангалтыг гэрээт байгууллагуудаас хүлээж авдаг. Чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалж, хилийн бүх отряд, заставуудад жилд хоёр удаа хүргэдэг. Хаврын хангалтыг дөрөвдүгээр сараас эхэлдэг бол намрынх ургац хураалтын дараа эхэлнэ. Гэрээт байгууллагуудаас татаж  авсан бараа, материалыг ХХЕГын дотоод хяналт аудитын газраас шалгана. Эм тариа, хүнсийг  чанарыг нь алдагдуулахгүйн тулд  гэрээт газруудаасаа авангуутаа шууд ангиуд руу нийлүүлдэг. Хилийн ангиудад өгч буй бүхий л бараа материалыг ХХЕГын Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, шат шатны байгууллагын хүмүүс хянадаг учраас ямар нэг зөрчил дутагдал гардаггүйгэлээ.Хангалтын анги гэдэг утгаараа Хил хамгаалах байгууллагын хэмжээнд ямар нэг цагийн хүнд байдал үүсэхэд шаардлагатай  бүх нөөц энэ ангид бий.

Биднийг өнгөрсөн баасан гаригт тус ангид очиход ургац хураалтдаа бэлтгэж  эмэгтэйчүүд нь хүнсний  ногоогообөөцийлөххучлага оёж, эрчүүд нь майхан савхээрийн гал зуухаа бэлдэж, жолооч нар нь холын замд тээвэр хийх машин тэргэндээ засвар үйлчилгээ хийгээд завгүй байлаа. Мөн энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулсанШилдэг ахлагч”,“Шилдэг гэрээт хилчиншалгаруулах тэмцээнд ирсэн бүсийн шилдгүүд энд байрлаж байв. Тэр олон хүний ая тухтай байдлыг хангах байр, хоол ундыг хариуцах амаргүй нь мэдээж. Ер нь Хил хамгаалах байгууллагын хэмжээнд зохион байгуулдаг цугларалт, сургалт семинарт ирж буй хилийн анги отрядуудын захирагч нар болоод бусад хүмүүс  Хангалт тээврийн 0164 дүгээр анги дээр байрладаг уламжлалтай. Тэд ч энэ ажилдаа дадлагажижжээ.

_MG_0035

ХИЛЧДИЙН БАЯРТАА БЭЛТГЭЭД ТУН ЗАВГҮЙ

Ангийн удирдлагын зүгээс албан хаагчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаардаг бололтой. Сурвалжлагын эхэнд дурьдсанчлан эко орчин бүрдүүлснээс  гаднаЭрүүл чийрэг хилчинхөтөлбөрийн хүрээнд фитнесс клубыг тохижуулжээ. Албан хаагчид төдийгүй хугацаат цэргийнхэн хуваарийн дагуу хичээллэдэг гэнэ. Мөн бие бүрэлдэхүүнээ эрүүл мэндийн  үзлэг оношлогоонд оруулах, гаднаас багш урьж хичээл, сургалт зохион байгуулах зэргээр эрүүл мэнд, боловсролд нь тогтмол анхаардаг юм байна. Цаашид бие бүрэлдэхүүнээ зуслангийн байртай болгох,   МСҮТтэй хамтран 60 албан хаагчийг тэтгэлэгтэйгээр мэргэжлийг нь дээшлүүлэх зэрэг олон ажил төлөвлөж байгаа талаар удирдлагуудад нь хэлж байв.Энэ  ангийнхан заавал хөрөнгө мөнгөний асуудал ярьж хойш суухгүйгээр хамт олны санаачлагаар хийж бүтээх боломжтой бүх шинэ зүйлийг эрэлхийлж байдаг юм байна.

Ангитай танилцах зуур Хилчдийн өдөрт зориулсан концерт бэлдэж байгаатай  тааралдав. Баярын өдрөө дээр дурдсан олон ажлаар угтаж байгаагийн нэгээхэн хэсэг нь концерт юм.Үлээвэр хөгжимчид, авьяаслаг албан хаагчид, хугацаат цэргүүдийн бүрэлдэхүүнтэйгээр бэлдэж байлаа. Бид баярын өдрөөр тоглох урлагийн номерын багахан нууцыг задлах хүсэлтийг Соёлын төвийн дарга, ерөнхий найруулагч, ахмад Д.Батцэрэнд тавьснаар товчхон мэдээлэл авсан юм. “Залуу нас хайрхилчдийн магтаал дууг хугацаат цэргийн албан хаагчид, ангийн эмэгтэйчүүдтэй харилцан дуулж байгаа бол орчин үеийн латин америк, чача бүжгийг хамтлаг байгуулан дэглэжээ. Мөн сүүлийн үед залуусын дунд хит болоод байгаа Л.Сөрөлт, А.ТүмэнӨлзий нарынХайрын тэнгэр диваажиндууг жагсаалын дарга Х.Энхтүвшиннярав Н.Мөнхсайхан нар хамтран дуулж байгаа гэнэ. Намар болохоор ургацаа хурааж хангалт тээврээ хийдэг энэ ангийнхны сүлд болсонАлтан намардууг ардын авьяастан Г.ТөгсЭрдэнэ дуулж байгаа бол МУГЖ Т.АриунаагийнСанааны чимэгдуун дээр цэргүүдээс бүрдсэн бүжгийн хамтлаг бүжиглэж байгаа гээд олон сонин гэнэтийн бэлэг, авьяас чадвартай залуусыг нэгтгэсэн концертыг хамт олондоо үзүүлэхээр шаргуу бэлтгэж байгааг танилцууллаа

СУДАЛГААНЫ ҮНДСЭН ДЭЭР АЖЛАА ТӨЛӨВЛӨДӨГ

Ургац хураалт, хилчдийн баяр, хилийн ангиудын намрын хангалтын бэлтгэл ажил гээд завгүй их ажлынх нь чөлөөгөөр  Захирагчийн орлогч, Сэтгэлзүй, мэдээлэл соёл сурталчилгааны албаны дарга дэд хурандаа Н.Мөнхнасантай цөөн хором ярилцсан юм. Тэрээр Хил хамгаалах байгууллагад 17 жил ажил­лахдаа олон улсын гурван боомтод шалгагчаас эх­лээд Шалган нэвтрүүлэх боомтын даргын албыг хашиж байсан туршлагатай нэгэн юм.

Түүний танилцуулс­наар 0164 дүгээр ангийн­хан жилийн хэрэгцээний төмсөө таван га газарт Төв аймгийн Жаргалантад тарьжээ. Урьдчилсан байдлаар 70-80 тонн төмс хураах төдийгүй шинээр хийсэн зооринуудаа дээвэрлэх,доторлох ажлаар ангийн Арын албаны дарга нь нэг бүлэг аваад гарчихсан байгаа гэнэ. Мөн Баяндэлгэрт тарьсан  манжин, луувангаа хураахаар хөдөө  аж ахуй хариуцсан дарга нь яваа аж. Ийнхүү тал тал тийшээ явсан багууд ажлаа амжуулаад ирвэл  өвлийн бэлтгэл нь бараг болчих юм байна.

Олон газраас  ирсэн төрөл бүрийн үзэл бодол, араншинтай хүүхдүүдийг нэг баг болгохын тулд цэргүүдийн гэр бүл, боловсрол гээд олон зүйлийг судалж, дүгнэлт хийж хүн бүрчлэн анхаарлаа хандуулдаг аж. Мөн явцын дунд хугацаат цэргүүд болон  бие бүрэлдэхүүний дунд ямар төрлийн сургалт, соёл хүмүүжлийн ажил хэрэгтэй байгааг судлаад, ажлаа төлөвлөдөг гэнэ. Ингэж нэг баг бүрдэж байж, нэг хамт олон болно гэдгийг тэрээр хэлсэн.

Тус ангийнхан жилийнхээ мах, сүүний хэрэгцээг үндсэн сүргээсээ бэлдчихдэг юм байна. Саяхан л гэхэд мал аж ахуйгаа түшиглээд эмэгтэйчүүд нь гурван ээлжээр сааль зохион байгуулж, цагаа идээгээ боловсруулж, өөрсдийн тарьсан үхрийн нүд, чацарганаа хураажээ. Харин энэ жилийн тухайд өвөлжилтийн бэлтгэлийн их ажлынхаа хажуугаар энэ сарын 25-нд Чингисийн талбайд болох Хилчдийн өдөрлөгт  зориулсан цагаан идээ, жимсгэнэ, гар урлалын бүтээлдээ ихээхэн ач холбогдол өгч байлаа.

_MG_0066ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛААД ӨГӨӨЧ ГЭХ ЭЦЭГ ЭХ ОЛОН БОЛЖЭЭ

Харин Ангийн захирагчхугацаат цэргийн албан хаагчдын талаар зарим нэг хүмүүсээс өөр бодолтой явдаг юм байна. ТэрээрХүмүүс цэргийн албыг гурван жил хаадаг байхад чанартай байсан, нэг жил болсноор чанаргүй, юу ч сурахгүй байна гэж ярих болж. Харин би гурван жилийнхнэг жилийнхний аль альтай нь ажиллаж үзсэн хүний хувьд эсрэг бодолтой байдаг. Цэргүүд олж авах мэдлэг сургуулилтаа гурван жил байсан ч нэг жил байсан ч адилхан л эзэмшинэ. Харин ч сүүлийн үеийн цэргүүдийн 60-70 хувь нь  эхний хэдэн сардаа  онц буудаж сурч байна. Энэ нь  боловсролын төвшин дээшилсэн, мэдээлэл авах суваг нэмэгдсэн, орчин нөхцөл, материаллаг бааз сайжирсан гээд олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Ер нь цэргүүд аливаа зүйлийг маш богино хугацаанд сурах чадвартай болжээ. Өмнө нь хүүхдээ цэргээс гаргах гуйлт их байдаг байсан бол одоо хүүхдээ цэрэгт явуулаад өгөөч гэх эцэг эх олон болжээ. Хүүхдээ цэрэгт явуулсан эцэг эхчүүд хүний үг гүйцэд сонсдог, үг даадаг, тэсвэр тэвчээртэй болж зөв төлөвшлөө гэж баярлацгаадаггэсэн юм.

Мөн хугацаат цэргийн албанд татагдаж ирж байгаа төв суурин газрын хүүхдүүд мэдээлэл сайтай хөдөлгөөнтэй, орон нутгийн  хүүхдүүд томоотой, бүрэг талдаа байдаг ч хөдөлгөөнтэй, хүлээцтэй залуус хамт  байснаараа нэгийгээ нөхдөг байна. Орон нутгаас ирсэн цэргүүд техник, технологитой харьцах чадварыг хурдан эзэмшдэг аж. Цэргүүд ангийн онцлогоос хамаараад цэргийн эрдмээс гадна амьдралын ухаанд суралцаад буцдаг нь олзуурхууштай.

ОЛОНХ НЬ ОСОЛГҮЙ МАНЛАЙ ЖОЛООЧ

Энэ ангийн хамгийн чухал, хариуцлагатай ажлыг тээврийн жолооч нар гүйцэтгэдэг. Хилчдийнхээ хэрэгцээт зүйлсийг хүргэхээр эх орноо тойрон аялдаг тээврийн жолооч нарын ажиллах орчныг сайжруулахын тулд парк шинэчлэлийг  сүү­лийн жилүүдэд  боломжийн хэмжээнд хийжээ. Тэдний нэг болох  говийн ангиудад ногоо хүргэх, Халх гол, Мэнэнгийн отряд, ангиудад  нүүрс, модны тээвэр хийх бэлтгэлээ хийж буй удам дамжсан жолооч  М.Гантулгатай уулзлаа. “Би энэ ангид  19 жил ажиллаж байна. Миний аав, ээж цэргийн тээврийн  жолооч байсан. Алсын замд явахад  цаг агаарын бэрхшээлээс болж даарч хөрөх, замаа мэдэхгүй байх гээд шинэ жолооч нарт хэцүү зүйл бий. Миний хувьд БаянӨлгийгөөс бусад бүх аймаг руу тээвэр хийсэн. Ер нь замд бага зэргийн гэмтэл гарахад жолооч хүн өөрөө засч янзлах мэдлэгтэй байх хэрэгтэй. Оросын ЗИЛ-130, Хятадын сүүлийн үеийн ачааны тэрэгнүүдээр тээвэр хийж байна. Ихэнхдээ 20 тонноос их ачаатай машинаар уул даваа өгсөж, уруудахад  жолоочоос мэдрэмж ур чадвар шаарддаг. Иймд бид намрынхаа тээврийн ажилд шаргуу бэлтгэж байнагэсэн юм. Сүүлийн үед зам сайхан хөгжсөн ч  баруун талын отрядууд хол, говийнх нь зам муутай байдаг гээд бэрхшээл мундахгүй. Харин энэ ангийн тээврийн жолооч нарын ихэнх нь 15-20 жил осол зөрчилгүй үүрэг гүйцэтгэж байгаа тэргүүний хүмүүс аж. Мөн ангиас жолооч нарыг  мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол суулгаж, залуу хүмүүсийг холын замд туршлагатай жолооч нарыг дагалдуулж тээвэрт явуулдаг нь ихээхэн үр дүнтэй юм  байна.

Энэ ангийн онцлог нь хугацаат цэргийн албан хаагчидтай. Иймд жирийн байлдагчдын сэтгэгдлийг сонсох нь бидэнд сонин байлаа. Тэдний заримынх нь яриаг нэмэр хачиргүйгээр хүргэе.

_MG_0055Байлдагч Э.Нямсанж: АНГИДАА ҮЛДЭЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА

Зарим залуус цэргийн алба хааж хугацаа алдаж байхаар сурч, ажиллахыг илүүд үздэг. Үүнтэй  санал нийлэх үү?

Би ГовьАлтай аймгийн БаянУул сумынх. Хотод ажиллаж байгаад саналаараа цэрэгт ирсэн. Би ч гэсэн эхлээд яг ийм бодолтой байсан бол цэрэгт ирснээр олон зүйл сурч, амьдралын ухааныг ойлгоод бодол маань өөрчлөгдсөн. Хүнээр удирдуулах, удирдах, биеэ зөв авч явах, хүнийг хүндлэх гээд сайхан зүйл ихийг сурлаа. Тиймээс залуустаа цэргийн албанаас зугтах хэрэггүй, цэргийн албаа хаагаарай. Ингэснээр амьдралдаа алдаа бага гаргах болно гэж уриалмаар байна.

Гэрээ санаж байна уу. Эргэлт ирдэг үү?

Аав, ээж дүү нар нутагтаа мал малладаг учраас тэр бүр ирж чаддаггүй. Хотын хамаатнууд л ирдэг. Бид өглөө 7:00 цагт босч гүйнэ, дасгалаа хийгээд хоолондоо орно. Тэгээд анги нэгдсэний дараа  жагсаалын бэлтгэл хийнэ гээд  гэрээ санах завгүй өнгөрдөг. Олон аавын хүүхдүүдтэй алба хааж, тэднээс их зүйлийг сурч байгаа учраас сайхан байна. Хааяа амралтын  өдрөөр офицер ахлагч нарынхаа утсаар гэр лүүгээ ярьдаг.

Цэргээс халагдсаныхаа дараа ямар төлөвлөгөөтэй байна вэ?

Нутаг руугаа явж гэр бүлийнхэнтэйгээ уулзчихаад, цэргийнхээ ангид улирч ажиллах хүсэлтэй  байгаа.

_MG_0062Байлдагч Э.Зоригтбаатар: БУСДЫГ ХҮНДЛЭХ, ҮГ ДААХ, ӨӨРИЙГӨӨ ЗӨВ ОЙЛГУУЛАХЫГ СУРЧ БАЙНА

Өглөө эрт босох, ороо өөрөө хураахаас эхлээд цэргийн амьдралд дасах хэцүү байв уу?

Би ДарханУул аймгийн Техник, технологийн сургуульд сурч байгаад цэргийн албанд ирсэн. Ээж багаас минь өглөө босоод ороо хураахгүй бол ажил чинь бүтэхгүй гэж сургасан учраас гэртээ байхдаа ороо өөрөө хураадаг байсан. Харин өглөө  эрт босох хэцүү байсан ч сүүлдээ цэргийн амьдралд дасч байна.

Өөрийгөө хөгжүүлэх шинэ зүйл сурч байна уу. Цэрэгт ирснээр юу ойлгов?

Амралтын өдрүүдэд чөлөөт цагаараа спортоор хичээллэж, фитнессээр биеэ хөгжүүлж байна. Мөн найзуудаараа хайчилбар заалгаж, зураг зурж байгаа. Цэрэгт ирээд өөртөө арчаатай байх, бусдыг хүндлэх, хүний үг даах, тэсвэр тэвчээр, өөрийгөө бусдад зөв ойлгуулахыг сурсан. Залууст цэргийн албаа заавал хааж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай гэж хэлье.

_MG_0078Дэд түрүүч А.Адьяасүрэн: ЦАГ ХУГАЦААНЫ  ҮНЭ ЦЭНИЙГ ОЙЛГОСОН

Цэрэгт ирээд хамгийн сүүлд ямар ном уншив. Ер нь цэргийн албыг юу гэж боддог вэ?

Цэрэгт татагдаж ирээд олон ном уншсан. Хамгийн сүүлдМонте Кристо гүнномыг  уншсан. Хүн арван жилээ төгсөөд цэргийн алба хаасныхаа дараа их сургуульд сурвал амжилт гаргах нь илүү юм байна гэж  боддог болсон. Цэргийн алба хүнийг аливаа юманд хариуцлагатай ханддаг, цаг тухайд нь ажлаа хийдэг зөв төлөвшилтэй болгодог. Би дунд сургуулиа ДарханУул аймагт төгсөөд Хөгжим бүжгийн дээд сургуулийн дуурийн дуулаачийн ангид орсон. Хоёрдугаар курсээ төгсөөд өөрийн хүсэлтээр цэргийн алба хааж байна. Халагдаад сургуульдаа үргэлжүүлэн сурна. Ер нь цэргийн алба хааж байгаагаа би амьдралынхаа хамгийн зөв алхмыг гэж боддог.

Өнөөдөр жижүүрт гарч байгаа юм байна. Заставын жижүүр ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

Заставын жижүүр өглөө цэргүүдээ сэрээх, дасгал сургуулилт хийлгэхээс эхлээд  тэр өдрийн бүх ажлын цагийг мөрдүүлнэ. Мөн сахилга хариуцлагад нь хяналт тавьдаг.

Сахилга алдсан  цэргүүдэд ямар арга хэмжээ авдаг вэ?

Сэтгэлзүй, соёл сурталчилгааны албанаас сахилга алдсан цэргүүдэд яриа хийнэ. Ер нь амьдрал ярьж, толгойд нь юм суулгана. /инээв/

Цэрэгт ирээд  юу ойлгов?

Цаг хугацааны  үнэ цэнийг ойлгосон. Хоёр цагийн турш харуулд гарахад эхэндээ нойр хүрдэг байсан. Цэргийн алба хаасныхаа дараа яаж амьдрах талаараа бодож, мөрөөдөхөөр цаг хурдан өнгөрдөг. Тэр үед хоёр цагийн хугацаанд  ямар их зүйл бодож, төлөвлөж болдгийг ойлгосон. Би одоо бага дарга болоод харуулд гарахаа больсон ч хааяа харуулд гармаар санагддаг.

Цэргүүд  ямар шалгуураар бага дарга болдог вэ?

Цэргийн мэдлэг бие бялдар, урлаг, спортын авьяас гээд олон зүйлийг нь  харгалзаж үзсэний дараа бага даргаар томилдог.

Чөлөөт цагаараа юу хийж байна вэ?

Халагдах цэргийн зөвлөлөөс ангидаа дурсгалын зүйл үлдээхээр морины зураг зурж байгаа. Манай ротынхон чөлөөт цагаараа хайчилбар, шигтгээ хийх, ном унших, спортоор хичээллэх  зэргээр цагаа өнгөрөөдөг.   Би өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 6-нд ангийнхаа эмэгтэйчүүдэд зориулан  “Биднээс таньдаа барих бэлэгбие даасан тайлан тоглолтоо хийсэн.

Ийнхүү бидний их ажилтай нь зэрэгцэн саатсан хилийн 0164 дүгээр ангийнханы ажил  өрнүүн, бие бүрэлдэхүүн нь ая тухтай орчинд амгалан тайван албаа хааж байна. Эх орныхоо  дархан хил, сүлдэт баганыг хамгаалж буй бүх цаг үеийн баатарлаг хилчдэдээ баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *