“Театрын амин сүнс нь удирдаач юм”

3-р сарын 22, 2018 9:41 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 36
DSC_0168

Ч.ГАНТУЛГА

Удирдаачидтай нэг өд­рийг өнгөрөөв. Сонгодог урлагийн бүхий л ачааг нуруун дээрээ үүрч, өөрийн оюун бодол, мэдрэмжээрээ бүтээлийг амилуулж чаддаг хэрнээ уран бүтээлчдийнхээ ард чимээгүйхэн үлддэг хамгийн даруухан ухаан тэднийх байдаг ажээ.

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийнхээ хүрээнд сар бүр сонгодог урла­гийг аль нэгэн мэргэжлийг сурталчилах олон талт ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь үе үеийн удирдаачидтай уулзах өдөрлөг аж. Энэ удаад УДБЭТ-ын удирдаач, Урла­гийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Ц.Мөнх­болд, хөгжимчин, гавьяат жүжигчин Л.Мөнх­цэцэг болон концертмейстер Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг, Улсын Филармонийн удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Б.Батбаатар нар оролцож, мэргэжлийнхээ тухай ярьж, дурсамж сөхсөн юм.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү: ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮНД ГУРВАН МЭРГЭЖЛИЙН НЭГ НЬ УДИРДААЧ

-Театрын урлагийн амин сүнс нь удирдаач байдаг. Удирдаач хүн урлагийн тухай, хөгжмийн тухай бусдаас илүү мэдлэгтэй, мэдрэмжтэй байж оркестрийг удирдаж чиглүүлдэг. Тиймээс дэлхийн хамгийн хүнд гурван мэргэжлийн нэг юм. Тухайн дуучныхаа хоолойны өнгө, хөдөлгөөн гээд бүхий л зүйлийг нь ажиглан, харж байж түүнд нь тааруулж удирддаг. Тэгэхээр мэдлэгээс гадна мэдрэмж бас чухал.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд: ХҮМҮҮСИЙН АЛГА ТАШИЛТААС МЭРГЭЖЛИЙНХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭРДЭГ

-Удирдаач хүн уран бүтээлээ хүмүүст хүргэхийн тулд оюуны асар их ачаалалтай ажилладаг. Хаана ямар хөгжим хэрхэн дуугарч байгааг мэдэрч, зөв чиглүүлнэ гэдэг хүнд хөдөлмөр. Миний хувьд тайзнаа тоглож буй бүтээл бүхнийг хэрхэн удирдвал хүмүүс илүү сайхнаар хүлээж авах бол гэж үргэлж боддог. Тоглолтын дараах хүмүүсийн алга ташилтаас л мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрдэг.

Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг: МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ УДИРДААЧ БОЛЛОО

-Би концертмейстерээр театртаа 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд тавьсан бүхий л бүтээлийн хөгжмийг цээжээр мэднэ. Саяхан удирдаач мэргэжлээр дипломоо хамгаалсан. Монголын анхны эмэгтэй удирдаач болсондоо баяртай байна. Балетын удирдаачаар мэргэшиж ажиллахаар бэлтгэж байна. Дассан хамт олонтойгоо дахиад ажиллана гэж бодоход сайхан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 30

Finpecia 1 Mg For Sale where to buy cialis online safely Buy Meloxicam Online Australia Cialis Levitra Viagra Espana

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *