Таван сая эмэгтэй жагсчээ

3-р сарын 11, 2018 11:56 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 19
FyPcgHQsESWXf_100326749_045400167-1-550x300
Т.САЙХАН

Испанид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр жендэрийн тэгш бус байдал, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг нэгдэн таван сая эмэгтэй жагсчээ.Томоохон хотуудын гудамж, талбайгаар хэдэн зуун мянган эмэгтэй “Хэрэв бид зогсвол амьдрал зогсоно” гэх уриа лоозон барьж жагссан байна. Энэ өдөр дэлхийн олон улсад охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагссан. Гэхдээ хамгийн өргөн хүрээг хамарсан нь Испани дахь жагсаал юм. Эмэгтэйчүүд ажлын байраа орхин гарч жагссан бөгөөд зохион байгуулагчид тэднийг эрхээ хамгаалах энэ ганцхан өдөртөө огт мөнгө үрэлгүй, ямар ч ажил, алба хийхгүй байхыг уриалсан байна.Барселонд жагсагчид гол замуудыг хаасан тул цагдаагийн хүчээр зам чөлөөлөх, жагсаалыг тараах арга хэмжээ авчээ.  Улсын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ саатаагүй ч харьцангуй цөөн тооны техник, хэрэгсэл ажиллаж, зарим нислэг цуцлагдсан гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *