Татвар авснаар 13 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө

9-р сарын 28, 2015 12:25 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 31
tatvar

Ц.БАЯР

Нийслэл хотын есөн дүүрэгт амралтын газар, зочид буудал, уушийн болон зоогийн газраар үйлчлүүлсэн, согтууруулах ундаа, тамхи худалдан авсан тохиолдолд иргэд 0.5-1 хувийн татвар төлдөг болох гэж байна. Нийслэлийн татварыг НӨАТ-ын өмнөх үнээс тооцож, бараа үйлчилгээний үнэ дээр нэмж төлөх ажээ. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хууль ийнхүү хэрэгжиж  эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүд сар бүрийн 10-ны дотор татвараа төлж, улиралд нэг удаа тайлангаа тавих юм. Хуулийн хүрээнд 8500 орчим аж ахуйн нэгж хамрагдаж, нийслэлийн төсөвт 13 тэрбум гаруй төгрөг төвлөрөхөөр байгаа ажээ.

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *