Тасалбар худалдаж эхлэв

9-р сарын 15, 2017 1:11 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Спорт , Тойм , Урлаг, спорт Уншсан: 28
z2

Г.САНАА

Ирэх онд хөлбөмбөгийн ДАШТ зургадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-ны хооронд хойд хөршийн 11 хотод зэрэг явагдана. Энэ бол манай хөлбөмбөгийн хорхойтнуудад  дэлхийн аваргын тэмцээнийг үзэх алтан боломж юм. Тэгвэл хөлбөмбөгийн ДАШТ-ний тасалбар “FIFA.com/tickets” сайтаар худалдаалагдаж эхэлжээ. Тасалбарыг гурван үе шаттай худалдаалах бөгөөд эхний хоёр шат нь онлайнаар сүүлийн шатны тасалбарыг зөвхөн ОХУ-ын иргэд болон тэнд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд худалдан авах юм байна. Бидний худалдан авах боломжтой тасалбарын хамгийн хямд нь  105 ам.доллар хамгийн үнэтэй нь 1100 ам.доллар байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *