Тамирчдад “Olympian” тэмдэг гардууллаа

1-р сарын 23, 2017 3:58 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Нийгэм , Урлаг, спорт , Шуурхай Мэдээ Уншсан: 24
249547lcljec5op12kt1k33b7t_700x700 (1)

Т.САЙХАН

“Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдад Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БСШУСЯ-ны газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн захирал, ардын багш Ч.Насантогтох, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар “Lapel Pin” энгэрийн тэмдгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улс Токио 1964 оны олимпоос хойш нийт 13 удаа зуны олимпийн наадамд оролцож, 259 тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөөд байна. Оролцсон тамирчдаас эх орноо төлөөлөн Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа буудлагын төрөлд зургаан удаа, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх чөлөөт бөхийн төрөлд таван удаа тус тус оролцжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *