Тал нутгийн малчин Макихара Сойчи

4-р сарын 9, 2018 9:49 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 39
7-1

Т.БАТСАЙХАН

Түүний  амьдралын мөр, хувь тавилан тун содон ажээ. Өвөрмонголын Шилийн гол аймгийн малчин ардын хүү У.Соёлт Их наран улсад очиж, 30 гаруй жил ажиллаж амьдарч байнаОдоо бол Японы иргэн. Макихара Сойчи бол түүний Япон нэр юмТэр Японд амьдрахын зэрэгцээ 1990 оноос Их наран улсын соёлын үрийг  Монголд суулгаж, Япон Монголын гүүр болж эхэлсэн байдаг.   ИйнхүүЗууны мэдээсонинАмьдралын тойрогбуландааСоёл Эрдэмдээд сургуулийг  үүсгэн байгуулагч, ТУЗийн дарга  Макихара Сойчиг урьж, түүний эгэл биш амьдралын тойргийг  эргүүллээ.

Макихарагийнх хоёр хүүхэдтэй. Том хүү Шилин өдгөө Канадад суралцаж байна. Харин охин Аяко буюу Аялгуу нь Токиогийн дизайны сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.

Макихарагийнх хоёр хүүхэдтэй. Том хүү Шилин өдгөө Канадад суралцаж байна. Харин охин Аяко буюу Аялгуу нь Токиогийн дизайны сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.

 СОЁЛ ЭРДЭМ”-ИЙН ТҮҮХ

 Макихара Сойчи Япон Монголын хооронд жилдээ 10 гаруй ирж очноОдоогоор Монголд түр хүрэлцэн ирсэн бөгөөд үүсгэн байгуулсанСоёл Эрдэмдээд сургуулийнхаа 25 жилийн ойн хүрээнд хийх ажлуудаа төлөвлөж яваа юмТэрээрСургууль минь миний  Монгол дахь гэр юмБи 1990 оноос эхлэн ирэн очин ажиллаж байна.   Монголд ирээд сургууль дээрээ ихэнх цагийг өнгөрүүлдэггэсээр угтав.   ИйнхүүСоёл Эрдэмдээд сургуулийн таван давхарт бидний яриа үргэлжилсэн.

“Соёл эрдэм” дээд сургуулийг өнгөрсөн хугацаанд 3000 орчим хүүхэд төгссөн бөгөөд 1000 орчим нь Япон улсад очиж, түүх соёлтой нь танилцжээ. Мөн төгсөгчдийнх нь тодорхой хувь нь Японд ажиллаж, амьдарч байна.

“Соёл эрдэм” дээд сургуулийг өнгөрсөн хугацаанд 3000 орчим хүүхэд төгссөн бөгөөд 1000 орчим нь Япон улсад очиж, түүх соёлтой нь танилцжээ. Мөн төгсөгчдийнх нь тодорхой хувь нь Японд ажиллаж, амьдарч байна.

ТэрээрБи Монголд 1990 оны үед ирж байлаа. Боловсролын яамны харьяаХүүхэд боловсролын төвгэдэг газарт олон улсын гадаад харилцааг хариуцан 10 гаруй жил ажилласан. 1991 онд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд анхны аяллыг бид монголд авчирч байлаа. Монголын тал нутгаар мориор аялах аялалыг бидний хэдэн нөхөд зохион байгуулж байлаа. Тухайн үед Монголд ирэхэд япон хэл мэддэг орчуулагч цөөхөн байсан. Их сургуулийн багш, дайнаас өмнө Япон улсын их сургуульд суралцаж байсан настай хүмүүс байлаа. Тиймээс аяллаар ирсэн хүмүүс ярилцаж байгаад Япон Монголын хооронд гүүр болох хүмүүсийг бэлдэх нь чухал гэж үзэж япон хэлний сургуулийг Монголд байгуулахаар болсонгэлээТэр  үед  Монголд анх удаа ирсэн япончууд Макихара Сойчид сургууль байгуулах санал тавьж байжээТэгээд  300 гаруй хүн тус бүр 10 мянган иен хандивлаж тэрхүү мөнгөөрСоёл эрдэмдээд сургуулийг байгуулсан түүхтэй юм. Үүгээрээ тэр Монголд Японы соёлын үрийг анх суулгаж байсан билээ.  1993 онд сургуулиа байгуулж,  1996 онд дээд сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байна.

 ХҮНД ХЭЦҮҮ БУЮУ БАГА НАС

Түүний нэрний Макихара гэдэг бол тал нутгийн малчин, харин Сойчи нь нэгээс эхэлнэ гэдэг утгатай.

Түүний нэрний Макихара гэдэг бол тал нутгийн малчин, харин Сойчи нь нэгээс эхэлнэ гэдэг утгатай.

 Түүний  нэрний  Макихара гэдэг бол тал нутгийн малчин гэсэн утгатайхарин Сойчи нь нэгээс эхэлнэ гэдгийг заана. Тэрээр Өвөрмонголын Шилийн гол аймагт төрж, тэндээ баг насаа өнгөрүүлсэнХарин өвөг дээдэс нь Сүхбаатар аймгийн Дарьгангынх юм байна.  350 гаруй жилийн өмнө Сүхбаатараас ах дүү гурав Өвөрмонгол руу явсан нь түүний өвөг дээдэс юм. Энэ талаар аав ээж нь  байнга захиж, Дарьгангын овоо тийш сүү өргөн залбирдаг байжээТүүний бага залуу нас тийм ч шулуун дардан өнгөрсөнгүй. Аав, ээжийг нь  хэлмэгдүүлчихээд үр хүүхдүүдийг ньчөтгөрийн хүүхдүүдгэж гадуурхаж, доромжилдог тийм л цаг үед амьдарч байсан гэдэг. Макихара тэр цаг үеийг биеэрээ туулсан.

350 гаруй жилийн өмнө Сүхбаатараас ах дүү гурав Өвөрмонгол руу явсан нь түүний өвөг дээдэс юм. Энэ талаар аав ээж нь байнга захиж, Дарьгангын овоо тийш сүү өргөн залбирдаг байжээ.

350 гаруй жилийн өмнө Сүхбаатараас ах дүү гурав Өвөрмонгол руу явсан нь түүний өвөг дээдэс юм. Энэ талаар аав ээж нь байнга захиж, Дарьгангын овоо тийш сүү өргөн залбирдаг байжээ.

Ширээн доогуур нь үзгээ хийчихээд л хулгайллаа, хулгайч гээд бүгд нийлээд зоддог байж. Ах, дүү нар нь тийм дарамтыг тэсэлгүй сургуулиасаа гарчээ. Харин Макихара тэдэнтэй ана мана үзэлцэнэБүгд нийлээд зодох гэхээр нь зугтчихаад, хоёр гурваараа явахад нь анаж байгаад шилбүүрээр гуядаж хашраасаар гадуурхлыг намжааж, сурах эрхээ олж авсан байна.  1967-1970 онд ээж, аав нь хэлмэгдээд суллагджээ. Нэг жил хэртэй цагийн байдал тайван байснаа дахин 1971-1972 ондНэгийг цохиж, гурвыг эсэргүүцэхуриатай хөдөлгөөн эхэлж, олон хүнийг хэлмэгдүүлсэн байна. 1974 оноос уур амьсгал дахин гайгүй болоход тэднийх Хөндлөн гол нэртэй газар нүүсэн аж. Тухайн үеийн Хятадын бодлогоор гарал муутай бол ажилтан болох, сурах хэцүү байжээ. Харин 1976 онд ажил сайн хийж, гар нь эвэршсэн хүмүүсийг их, дээд сургуульд шалгалтгүй элсүүлэх тушаал гарсан байнаГэтэл бүх хүнээс шалгалт авч их сургуульд элсүүлэх шийдвэр 1977 онд гарчээ. Тэрээр Хошууны төвд очтол Шилийн гол аймгийн мэргэжлийн сургууль болон Өвөрмонголын кино үйлдвэрт ажилтан авах шалгалт болж байсан аж. Зөвхөн нэг газарт нь шалгалт өгөх ёстой, эрүүл мэндийн шинжилгээ давхар авна гэнэ. Нутгийнхаа ядарсан хүмүүст тусалдаг сургуулийн захирал Дамирангаас зөвлөгөө авахаар очтол тэднийд аав, ээжийг нь таньдаг эмнэлгийн дарга Сээпил сууж байв. Учрыг сонссон эмнэлгийн дарга Сээпил чБи чамд шинжилгээний хариу хоёр хувь гаргаж өгье. Чи хоёр шалгалтад давхар орчихгэсэн байдаг. Тэдэнтэй таарсан нь түүний хувьд хувь тавилан, том завшаан байжээ. Хоёр шалгалтдаа тэнцсэн ч Хөх хотод цалинтай ажиллана гэдэг мөрөөдөл нь байсан учир кино үйлдвэрт дуу оруулагч болсон байна. Тэнд дөрвөн жил ажиллахдаа 100 гаруй кинонд дуу оруулж, хоёр бүтээлийн туслах дүрд тоглосон гэнэ лээТэрээрНамайг бага байхад Өвөрмонголчуудын  90 хувь нь бидний нар сар бол Монгол юм гэсэн ойлголттой байдаг байсанОдоо ч тийм байхМөн настай хүмүүсҮхэхээсээ өмнө  Туул голын усыг амсч, урсгалыг нь  харах юм сангэж мөрөөдөж ярьдагБагаасаа л ийм үгс сонсч өслөөМонголд анх ирээд Сүхбаатар аймгийн  Дарьгангын овоондоо гарч хийморио сэргээж байсан. Сэтгэл нэг л сайхан, дотно санагдаж байсан дааАав минь нутагтаа ирж чадаагүй бурхан болсон. Харин ээж минь өндөр настай болсныхоо дараа Монголдоо ирсэн. Сэтгэл нь нэг л сайхан байх шиг санагддаггэв.

 ЯПОН БҮСГҮЙН ДУРЛАЛ

 Өвөрмонголд эрэгтэй хүн 20 нас, эмэгтэй хүн 18 нас хүрээд хүнтэй суухгүй бол оройтлоо гэж үздэг байжээ. Түүнийг 20 хүрснээс хойш аав, ээж нь энд тэндхийн бүсгүйчүүдтэй танилцахыг зөвлөх болсон байна. Харин тэрээр нэлээд ичимхий учир бүсгүйчүүдтэй үг хэлээ ололцож чадахгүй явсаар 23 хүрчээ. Тэр жил тэдний сургуульд Японоос гэр бүлийн хоёр багшлахаар ирсэн байна. Тэдний охин Норикотой танилцажбие биедээ сэтгэл алдарчээ. Соёлын хувьсгалын үед гадаадын тагнуул гэж олон хүн халуун амиа алдсаныг мэдэх ээж нь япон хүнтэй үерхэхэд түүний төлөө их зовдог байжээ. Тэр  сурлагадаа муу байгаагүй болохоор багш нь охинтойгоо уулзахад дургүйцээгүй байна. Эхнэртэйгээ олны нүдний өмнө биш, нууцаар уулздаг байжээТэрээрБиднийг өчнөөн мөрдөж, хамт байгаа үеийн зурагнууд авсан нь Хятадын тагнуулын газар одоо ч байгаа бизгээд инээмсэглэв. Төгсөөд Өвөрмонголын багшийн их сургуульд багшилж байгаад, 1987 онд Токиогийн гадаад хэлний их сургуульд сурахаар арлын Японыг зорьжээ. Тэнд эхнэртэйгээ гэрлэж, улмаар 1990 онд Японы иргэншилтэй болсон байна. Амьдралаа тэгээс нь эхэлсэн тэрээр өөр улсын харьяат болохдоо монгол хүн гэдгээ япончуудад мэдүүлж байх гэж, бас 100 жилийн дараа үр үндэс нь тал нутгийн малчин удамтайг бүү мартаасай гэсэндээ өөртөө Макихара Сойчи гэх нэрийг өгсөн гэдэгТэднийх хоёр хүүхэдтэй. Том хүү Шилин, нэр нь шүлгийн далай гэсэн утгатай, өдгөө Канадад суралцаж байгаа юмХарин охин Аяко буюу Аялгуу нь Токиогийн дизайны сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байна. Ийнхүү түүний хайр сэтгэл гэр бүлийн амьдрал ч содон хувь заяатай ажээ.

“Монголд анх ирээд Сүхбаатар аймгийн Алтан овоонд гарч хийморио сэргээж байсан. Сэтгэлд нэг л дотно сайхан санагдаж байлаа”

“Монголд анх ирээд Сүхбаатар аймгийн Алтан овоонд гарч хийморио сэргээж байсан. Сэтгэлд нэг л дотно сайхан санагдаж байлаа”

 16 МЯНГА ОРЧИМ ХҮҮХДЭД АМЬДРАХ УХААНЫГ ӨВЛҮҮЛЖЭЭ

 Тэрээр “1990 онд Японд Хасуми багшийн заавар дэмжлэгээр Нагано мужийн Камисува гэдэг компанийн тусламжаар найзтайгаа япон хэлний тусгай мэргэжлийн сургууль байгуулсанТэгээд Японд суралцах тэтгэлгийн сан байгуулж, өөрийн нутаг болох Өвөрмонголоос Өвөрмонголын их сургуульд багшилж байсан залуу багш нар болон  Хятадын Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль төгсөөд Өвөрмонголын их сургуульд  багшилж байсан шилдэг  залуу монгол багш нарыг буцалтгүй тусламжаар Японд ирүүлж суралцуулсан юмЯг энэ үед Хасуми багшийн удирдлагаар МУИСийн Ж.Даваа багш тэргүүтэй бүрэлдэхүүн Японд айлчилж, Камисувагийн тусгай мэргэжлийн сургуультай танилцаж байсан нь намайг 1990 онд Монголд ирэх суурийг тавьж өгсөнИнгээд тухайн үеийн Монголын Засгийн газарт ажиллаж байсан Лхамсүрэнтэй холбогдож түүний туслалцаатайгаар 1990 онд Монголын нутагт хөл тавьж Монгол Япон улсын харилцааны гүүр болох ажлаа эхлүүлсэнгэлээ. Тэр цагаас хойш хоёр орны гүүр болох олон ажлыг амжуулаад байнаДээд сургуулиа байгуулахын зэрэгцээ Төв аймагт сургуулиас завсардсан хүүхдүүдэд зориулсан зорилтот хөтөлбөрийг 10 орчим жил зохион байгуулжээ.  1993 оны судалгаагаар тус аймагт 21 мянган хүүхэд оршин сууж байгаагийн 7000 нь сургуульд яваагүй юм билээ. Эхлээд Алтанбулагт хүүхдүүдэд бичиг үсэг таниулах, амьдрах ухааны төв байгуулж, хүүхдүүдийг сурах бичгээр хангаж тэд өдөр өдрөөр нэгнийдээ цуглаж, багш нь очиж хичээл заадаг байсан. Энэ ажлаа дараа жилээс нь 27 сум, хотод өргөтгөн, 100 гаруй цэгт 68 багш хөлслөн хүүхдүүдийг хөгжүүлж байсан юм байна. Ингээд сургалтаа 2003 он хүртэл явуулж, жилд 1500 гаруй нийт 16 мянга орчим хүүхэд сургалтад хамруулсан тухайгаа ярив. Тэрээр өөрийн биеэр хөдөөний хатуу бэрх амьдрал үзсэн нэгэн. Мөн боловсролын үнэ цэнийг яс махандаа тултал мэднэ. Тиймээс бичиг үсэггүй тэднийг өрөвдөж, ийм байдалтай орхиж болохгүй хэмээн өөрийн мөнгөөр тэднийг боловсролтой болгохоор сэтгэл шулуудаж байсан нь энэ юм. Мөн тэр үед малчид нэг кг ноолуураа 500 төгрөгөөр худалдаж, наймаачид цааш нь 5000 төгрөгөөр дамладаг байжээ. “Хэрэв малчид боловсролтой болбол ноолуураа 1500 төгрөгөөр өгнө гэнэ шүү дээ. Тухайн үед нэг кг ноос 300 төгрөг бол эсгий 20 мянган төгрөг байлаа. Иймээс Бүрэн сумын малчдад хонины ноосоор эсгий хийх үйлдвэр байгуулж өгсөнюм байна.   Түүний дараа нэгэн цагаан сараар япончуудыг дагуулж хөдөөгүүр явжээ. Гэтэл тэдний боловсролын төвд хамрагдсан хоёр хүүхэд наймаа хийж, амьдрал нь дээшилсэн хэмээн цагаан тэмээ хадагтай барьсан байна. Макихара Сойчи ихэд бэлгэшээсэн ч баазаас нь 300 км зайтай байсан учир авна ч гэж бодоогүй аж. Гэтэл тэмээгээ аваарай гэж утасдаж байснаа сүүлдээ өөрөө бааз дээр нь хөтлөөд авчирч өгчээТүүний хичээл зүтгэл ийнхүү олон хүнийг амьдрах ухаантай залгуулж байсны илрэл энэ ажээ.

 СОЁЛ ЭРДЭМ”-ЭЭР ДАМЖУУЛАН ОЛОН ХҮҮХДИЙГ НАРАН УЛСАД СУРГАЖ БАЙНА

 Ийнхүү дурсамж, дурдатгал шингээсэн бидний яриа үргэл­жил­сээр байв.  “Соёл Эрдэм” дээд сургууль нэг л нам гүм байлаа.  Учрыг нь асуухад оюутнуудын дийлэнх нь Японд дадлага­жи­хаар явжээ.  Анх байгуу­лагдахад Японоос найман багш ажиллав байв.  Хичээлийн төлөвлөгөө,  сур­гуулийн үйл ажил­лагаа гээд бүгд япон стандарттай. Хичээлээс гурван минут хоцроход л хичээлд оруулахгүй байх жишээтэй, хатуу стандарт мөрддөг байв.  Тиймдээ  ч  “Соёл Эрдэм” -ийн оюутнууд сайн суралцаж, одоо хөгжлийг түүчээлж явна.  Өнгөрсөн хугацаанд 3000 орчим хүүхэд төгссөн бөгөөд 1000 орчим нь Япон улсад очиж, түүх соёлтой нь танилцаж байсан гэдэг. Токиогийн соёлын яамны мэргэжилтнүүд “Энд ирж байгаа хүмүүс ихэвчлэн “Соёл Эрдэм” дээд сургуулийнх байна. Чи хэдэн хүүхэд явуулчихав гэж хошигнож байсан гэдэг. Ингэж л “Соёл Эрдэм”-ээр дамжуулан олон хүүхдийг Наран улсад сургаж, Монголын боловсролын салбарт хувь нэмрээ оруулсан юм.  Түүнээс манай улсын боловсролын тогтол­цооны талаар асуухад “Улс орны  хөгжил бол боловсрол  байдаг.   Гэтэл Монгол Улс боловсролын салбартаа төдийлөн анхаарахгүй байна.  Боловсролын үр шимийг хүртэхэд цаг хугацаа мэдээж чухал.  Нийгэм хөгжихөд хувь хүний хөгжил үнэхээр чухал юм.  Японд хувийн сургууль байгууллаа гэхэд 30 хувийн тэтгэлгийг улсаас нь шийдэж өгдөг. Тэнд ямар ч татвар байдаггүй.  Харин Монголд эсрэгээрээ байгаа. Орлогын татвар гэж авч байна.   Энэ үнэхээр өрөөсгөл ойлголт юм.  Боловсролын салбар ямар чухал гэдгийг мэдрээсэй гэж байлаа.  Одоогоор “Соёл Эрдэм”  сургууль Япон улсын “Сэйжо”, “Оберлин”, Токиогийн Дорно дахины их сур­гууль зэрэг 10 гаруй их, дээд сургуультай хамт­ран ажиллаж, оюутан элсүүлдэг байна. Ийнхүү Япон Монголын боловсролын салбарын ололт ам­жилтын  тодоос тод тө­лөө­лөл нь тэр юм.  Мөн Өвөрмонгол, Япон, Монгол гэсэн хэдэн мянган км-ийн бээрт ор­ших газруудад нэгэн зэрэг оршиж, амьдралын мөрөө  үлдээж буйг  нь харахад бахархалтай санагдана.  “Соёл Эрдэм” сургуулийн У.Соёлт багш, тал нутгийн мал­чин Макихара Сойчи танд сайн сайхныг хүсч нийтлэлээ өнгөрлүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

gangalaa
2018 оны 4-р сарын 9

har tsaraanii hujaa hun ba aa hujaa huniig ingej davij davraah gej

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *