Такси үйлчилгээнд стандарт тогтоосон “VIP” -ийнхэн

4-р сарын 21, 2017 10:12 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 40
4-21-8õ


4-21-8é5Л
.ЖАРГАЛ

Урин  цаг ирэхтэй зэрэгцэн  аялал жуулчлалын  салбар хөдөлгөөн  орж эхэллээ. Монгол Улс маань онгон зэрлэг байгалиараа дэлхийд  дээгүүрт  ордог, аялахад хамгийн тохиромжтой орон гэгддэг ч жил  бүр ирдэг жуулчдын тоо дорвитой  өсөхгүй байгаа нь энэ салбарын хөгжилд дүн тавих шалгуур юм. Бид энэ жил жуулчид хүлээн авахад бэлэн үү. Тэдэнд үзүүлэх үзвэр, үйлчлэх салбар юу байгаа билээ гэсэн бодолд автсаар, нэгэн салбарыг онцлохоор зорилоо. Энэ бол такси үйлчилгээ. Онгоцноос буусан даруйд нь л Монгол Улсын талаар анхны сэтгэгдэл төрүүлж, эхлэх такси  үйлчилгээний  салбар манайд хэрхэн хөгжиж байгаа билээ гэсэн асуулт хамгийн  түрүүн бодогдох. Монгол Улсын хэмжээнд такси үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй 60-аад компани байдгаас 12 компани тогтвортой  үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг болох тансаг зэрэглэлийн үйлчилгээ  үзүүлдэг “VIP” такси  үйлчилгээг  онцлохоор 70004499 дугаарт залган такси үйлчилгээ авахыг хүслээ. Дуудлага өгсөн даруйдТанд 0191 УБЕ  дугаартай машины жолооч  М.Бямбаа үйлчилнэ. Такси таван минутын дараа очногэх мессеж ирлээ. Таван минут ч  болоогүй байхад такси ирсэн талаар мэдээлэл өгч  “VIP” таксинд суусан миний аялал эхэлсэн. “Соната-7” маркийн  хар машины жолооч, хар костюм өмсч, зангиа зүүсэн залуу өдрийн мэнд хүргээд, таксины хаалга онгойлгон суухыг урилаа. Хаа хүрэхээ хэлээд, тухлан суув. Жолоочийн суудлын ар талын хэсэгт зочинд зориулан ус ундаа, үзэг бал, нойтон, хуурай  сальфетка зэрэг ойр  зуурын хэрэглээний зүйлс тавигджээ. Замын хөдөлгөөнд соёлтой оролцох жолоочийн байдлаас харахад энэ таксигаар үйлчлүүлэхэд сэтгэл ханамж өндрөөс гадна, аюулгүй юм байна гэсэн бодол төрөв. Зорьсон газраа ирээд тооцоогоо хийх болтол бэлэн мөнгөгүй яваагаа мэдэв. ATM-ээс мөнгө аваад өгье гэтэл, жолооч залуу инээмсэглээдБид карт унших машинтай явдаггэв. Дуудлага өгөхөөс эхлээд, буух хүртэл энэ компанийн үйлчилгээний соёл үнэхээр өөр юм. Хаа таарсан газраасаа гар өргөн, хэний ч хамаагүй машинд суун, бохир суудлын бүрээс, тамхины утааны үнэр зэрэг таагүй сэтгэгдэл төрүүлэх үйлчилгээнд бид хэдийнэ дасал болж, байдаг л зүйл мэтээр боддог болоод уджээ. Урьд нь аль ч салбараас авч байгаагүй  үйлчилгээний  соёл гээчийг мэдэрсэн болохоор тус компанийн захирал Б.Ганчимэгтэй уулзаж их хотын соёл болоод аялал жуулчлалын салбар дахь такси үйлчилгээний талаар ярилцсан юм.

“VIP такси  сервискомпани нь тансаг зэрэглэлийн  такси үйлчилгээ Монголд байхгүй байгааг анзаарч энэ салбарт үйлчилгээ үзүүлэхээр 2014 оны наймдугаар сард  байгуулагджээ. Анх олонд танигдаагүй учраас үйлчлүүлэгчтэй  болох эсэхдээ эргэлзэж байсан ч “VIP”-ийнхэн, такси үйлчилгээний салбарт шинэ соёлыг нэвтрүүлсэн нь амжилттай болж гуравхан жилийн дотор өөрийн үйлчлүүлэгчидтэй болж амжжээ.

Буух  эзэнтэй буцах хаягтай”  уриатайгаар “VIP” такси,  “OK”, “KIDS”, үйлчилгээнүүдийг салбартаа нэвтрүүлсэн тус компани хүний амь нас, эрүүл  мэнд  аюулгүй байдлыг дээд зэргээр эрхэмлэж, найдвартай  соёлтой  үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэхийг гол зорилгоо болгодог байна. Тиймээс ч нэг үйлчлүүлэгчийн  цаана  долоон   үйлчлүүлэгч  гэсэн  зарчим барьж, такси дуудлага бүрийг буцаалгүй хүрч үйлчлэхийг хичээдэг аж.

ГАДНЫ ЗОЧДОО, АЛБАН ЁСНЫ ТАКСИ КОМПАНИАР ТОСОХ НЬ ЧУХАЛ

4-21-8é1

 “VIP” таксины дуудлага авах операторууд 70004499,  99190354  утсаар 24 цагийн турш  дуудлага хүлээн  авдаг байна. Тэд англи хэлний өндөр мэдлэгтэй тул гадаад хүмүүстэй чөлөөтэй  ярьж, аль ч улсын зочдод үйлчлэх боломжтой аж. Тиймээс Монгол Улсад суугаа элчин сайдын яамдууд, төслийн байгууллагууд, уул уурхайн компаниуд “VIP” таксины байнгын үйлчлүүлэгчид болж амжжээ. Анх есөн машинтай 12 хүнтэй үйлчилгээгээ эхлүүлж  байсан бол, одоо гурав дахин  их машинтай 55 ажилтантай болж үйл  ажиллагаа нь жилээс  жилд өргөжсөөр байгаа  аж. Машин болгон нь GPS –тэй учир зочноо хаана  яваа, хэдэн минутын дараа ирэх зэргийг хянах боломжтой. Монголд ихэвчлэн хувийн машин таксинд явдагаас гадны жуулчдаас илүү мөнгө нэхэхзүй бус харьцах үйлдлүүд их гардаг. Энэ нь жуулчдыг үргээх хамгийн том эрсдэл  дагуулахаас гадна, такси  компаниудын нэр хүндэд муугаар нөлөөлдөг байна. Тиймээс гадны зочид тосох бол албан ёсны такси компаниар үйлчлүүлэхийг Б.Ганчимэг захирал сануулсан. “Учир нь гадны жуулчид хамгийн түрүүнд такси үйлчилгээ авдаг. Монгол Улсын талаарх хамгийн анхны ойлголтыг өгдөг учраас зочинд хамгийн сайнаар үйлчлэхийг бид хичээдэггэв.   “VIP” таксины жолооч нар бүгд хэлний мэдлэгтэй учраас гадны зочинтой шууд харьцаж  Улаанбаатар хотын талаар ойр зуурын танилцуулга, мэдээлэл өгдөг байна.

Ингэснээр таксины жолооч нар нь боловсролтой соёлтой юм байна гэсэн эерэг хандлагыг хүргэж, жуулчдад зөв ойлголтыг өгдөг аж. Заримдаа жуулчдад бүтэн  өдрөөр үйлчилж   Улаанбаатар  хотыг танилцуулах тохиолдол ч гардаг байна. Харамсалтай нь музей, Гандан зэрэг тоотой хэдэн газраар яваад үзвэр дуусдаг. Тиймээс жуулчдад  зориулсан соёлын үзвэр үйлчилгээг холбогдох  газрууд нь  хөгжүүлж анхаарч ажиллаасай гэж байв.

Тус компани хүний  нөөц, үйлчилгээний туршлагадаа тулгуурлан удахгүй “VIP tour”  үйлчилгээг нэвтрүүлэх  төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэснээр дунд оврын  автобус  болон тансаг зэрэглэлийн жип машинаар жуулчдад үйлчлэн жуулчны баазуудад хүргэх, хөдөө орон нутгаар аялал зохион байгуулах нөхцөл бүрдэх  аж. Өнгөрөгч онд  болсон АСЕМийн уулзалтын үеэр “VIP”-ийнхэн Солонгосын  Элчин сайдын  яаманд үйлчилгээ үзүүлжСолонгосын  Ерөнхийлөгчийг дагалдан яваа төлөөлөгчид болон хамгаалалтынханд үйлчилсэн нь өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Ямар ч байсан Монгол Улсынхаа нэр хүндийг чадах хэмжээнд гаргасандаа баяртай  байгаа хэмээн  Б.Ганчимэг  захирал яриан дундаа онцолсон. Ер нь манайхаар үйлчилгээ  авсан  зочид гомдож  үлдсэн  тохиолдол  байхгүй шүү. Танайхаар дахин үйлчлүүлнэ гэсэн хүмүүс олон. Бид жолооч нартаа харилцааны соёлын хичээл заадаг учраас үйлчлүүлэгчидтэй  сайхан харилцаж, соёлтой  үйлчилгээ үзүүлэхийг гол  шалгуураа болгодог. Тав  тухтай найрсаг үйлчилгээ үзүүлж байхад уурлах, гомдох, таагүй сэтгэгдэлтэй үлдэх ямар ч  үндэслэл байхгүй л дээ. Мөн манайх онлайнаар захиалга авдаг болохоор нэг үйлчлүүлээд  явсан хүн эргээд заавал ханддаг.

“KIDS”-ЭЭР ҮЙЛЧЛҮҮЛБЭЛ ХҮҮХДЭДЭЭ САНАА ЗОВОХ ШААРДЛАГАГҮЙ

4-21-8é3

“VIP” таксины хамгийн үнэнч сэтгэл хангалуун хэрэглэгч нь хүүхдүүд. Хоёр жил гаруйн өмнөөс үйл  ажиллагаагаа өргөжүүлж хүүхдүүдэд зориулсан  “Кids” үйлчилгээг нэвтрүүлсэн нь нүдээ олж олон хэрэглэгчтэй болж чаджээ. Гэрээс сургуульд, сургуулиас гэрт гэсэн  зарчмаарГараас  гартуриатай хүргэж өгөх үйлчилгээ үзүүлсэн нь ийнхүү амжилттай  хэрэгжиж  тус  компанийн 60 гаруй хувийг эзэлсэн  үйлчилгээ  болж чаджээ. Бүх  машин нь GPS-тэй учир эцэг эхчүүд хүүхдээ хаана явааг хянах  боломжтой аж. Тиймдээ чЭнэ компаниар үйлчлүүлснээс хойш хүүхдэдээ санаа  зовохоо болилоогэсэн эцэг эхчүүдийн талархлын үгс ирсээр байгаа гэнэ.

Нийтийн  тээвэрт том оврын автобус, дунд оврын автобус, такси  үйлчилгээ гэсэн гурван  төрлийн үйлчилгээ байдаг ч төрөөс ганцхан  том оврын  нийтийн  тээвэрт анхаарал хандуулдаг нь такси  үйлчилгээний салбар хөгжихөд тушаа болдог байна. Хэрэв төрөөс дэмжлэг үзүүлж санхүүжилтыг  нь шийдээд өгвөл такси үйлчилгээ хөгжих боломж байгаа аж. Нийслэлээс ямар нэгэн дэмжлэг байдаггүй учраас таксины хүрэлцээ маш  муу байдаг. Машины  хүрэлцээ муу учраас, дурын хувийн  машин таксинд явж энэ салбарын нэр хүндэд  муугаар  нөлөөлж байна. Тиймээс иргэдийнхээ амь нас аюулгүй байдал, цаашлаад улс эх орныхоо нэр хүндийг бодсон ч тэр энэ  салбарыг хөгжүүлэхэд төр засгаас бодлогын чанартай ажил хийх хэрэгтэй байгааг тэд уламжилсан.

4-21-8é2 4-21-8é4

1 Сэтгэгдэлтэй

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/taksi-uilchilgeend-standart-togtooson-vip-iinhen/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *