Тайвань англи хэлийг албан ёсны хэл болгоно

9-р сарын 4, 2018 10:01 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 19
9-4-7
Wang Hongying / HKFP

Д.ЭНХЭЭ

Тайвань 2019 онд англи хэлийг албан ёсны болгоно. Ерөнхий сайд Уильям Лай энэ тухай мэдэгдлээ хэмээн Hong Kong FP-д бичжээ.

Түүний хэлснээр, шинээр тогтоож байгаа энэхүү дэг журам тайвань иргэдийн  англи хэл эзэмших түвшинг дээшлүүлж, гадаадад ажиллах боломж хайхад туслах ёстой ажээ. Уг хөтөлбөрт нийт улс орон даяар хоёр хэлээр сургалт явуулдаг сургууль байгуулах, англи хэлийг нэгдүгээр ангиас судлахаар тусгасан юм байна.

Энэ санаачилга Тайванийг олон хэлтэй орон болгоно хэмээн Лай мэдэгдэв. Хэвлэлд онцолсноор уг аралд хятад (хүн амын 83.5 хувь нь гэр орондоо хятад хэлээр ярьдаг), тайвань (81.9 хувь) хэл, мөн хакка аялга (6.6 хувь) болон бусад австронезийн хэлээр ярьцгаадаг.

2017 онд Тайваньд батлагдсан орон нутгийн хэлний тухай хуулиар аборигенүүдийн хэлийг албан ёсны болгосон юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *