Тайсон тагтаа тэжээдэг

9-р сарын 1, 2015 11:39 am Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 135
Former boxer Mike Tyson stands beside birds on the set of his six-part documentary "Taking on Tyson", in this undated publicity photograph. Tyson says pigeons were his first love as a bullied kid on the tough streets of Brooklyn, and later on, birds gave him peace and tranquillity before and after some of his most bruising professional fights. Now, the man nicknamed "Iron Mike" for his ferocious boxing style is sharing that passion and showing a gentler side of himself in "Taking on Tyson", starting on the Animal Planet cable TV channel on Sunday, March 6, 2011. REUTERS/Mat Szwajkos for Animal Planet/2010 Discovery Communications/Handout (UNITED STATES - Tags: ENTERTAINMENT SPORT ANIMALS) NO SALES. NO ARCHIVES. FOR EDITORIAL USE ONLY. NOT FOR SALE FOR MARKETING OR ADVERTISING CAMPAIGNS. THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY. IT IS DISTRIBUTED, EXACTLY AS RECEIVED BY REUTERS, AS A SERVICE TO CLIENTS

Н.МӨНХЖИН

Амьдралын амтыг хачирлах олон сонирхолтой хоббиг бид танд  цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа дэлхийн оддын хоббиг танилцуулж байна.

АЛДАРТ БОКСЧНЫ ӨВӨРМӨЦ ХОББИ

Хүнд нударгаараа дэлхийд гайхагдаж явсан Майк Тайсон амьтан, тэр тусмаа тагтаа тэжээх тун дуртай. “Амьдралдаа хамгийн түрүүнд хайрласан зүйл бол тагтаа. Яагаад гэдгийг мэдэхгүй. Тагтаа миний амьдралын нэг хэсэг. Хөгширсөн хойноо ч тагтаа тэжээсээр байх болов уу” хэмээн өгүүлж байна. Тэрээр жаахан байхдаа нэг тагтааг нь алчихсан дошны атамантай нударга зөрүүлж, намалдгийг нь нээж байсан гэдэг. Алдарт нударгач болох зам нь ингэж эхэлсэн ч гэж ярьдаг билээ.

БЕЙОНСЕ ЗОТОН ДЭЭР ЗУРАГ ЗУРДАГ

Шоу ертөнцийн жинхэнэ од, үзэсгэлэнт дуучин Бейонсе тайзнаас бууж, гэртээ амарч байх­даа ихэвчлэн хүүхдээ бөөцийл­дөг. Гэвч зарим үед ээжийн ажлаа ч хойш нь тавьж зотон даавуун дээр зураг зурах дуртай ажээ. Тэрээр муугүй зурдаг гэдгийг ойр дотныхон нь баталдаг. Ха­рин зурсан зургаа зарж, мөнгө болгож бай­гаагүй. Ганц хоёр удаа л пүүс, компанийн гуйлтаар их биш мөнгөөр зарж, орлогыг нь хүүхэд асрах газарт хандивлаж байжээ.

СЕЛЕНА ГОМЕС УРАН БАРИЛГА СОНИРХДОГ

Дуучин Жастин Бибертэй найзалж явсан Америкийн залуу дуучин Селена Гомес тун өвөрмөц хоббитой. Тэрээр дэлхийд шагшигдсан байшин, барилга, ордноор зочлохыг ямар ч хоббиноос илүүд үздэг ажээ. Тэр тусмаа хөгшин Европ руу байнга явдаг нь тэнд уран гоё, тансаг ордон, барилга их байдагтай холбоотой. Тэрээр хоббитойгоо холбогдуулж түүх цадиг багагүй судалдгаа ярьж байсан юм.

35 НӨМРӨГ НЭХСЭН ЗЕТА-ЖОНС

Дэлхийн хамгийн хөөрхөн хүүхэн гэгддэг Уэльс гаралтай жүжигчин Кэтрин Зета-Жонс янз бүрийн хувцас хунар нэхэх хоббитой ажээ. Тэрээр нэгэн удаа гэр бүлийнхэн болон дотнын найзууддаа Зул сараар бэлэглэхийн тулд нэг дор 35 нөмрөг нэхэж байжээ. Тэрээр зав гарвал юм нэхээд сууж байх дуртай. Тэр тусмаа хэн нэгэнтэй сонирхолтой сэдвээр “буу халангаа” юм нэхэж суух нь жаргал, ядаргаа тайлах шилдэг арга хэмээн үздэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Lavar
2016 оны 12-р сарын 1

Posts like this bretighn up my day. Thanks for taking the time.

Xexilia
2016 оны 12-р сарын 3

I just hope whevoer writes these keeps writing more!

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Cialis De Venta Viagra Generic No Prescription Tadalis Sx Soft Order Online online pharmacy Como Compro Viagra Buy Viagra Gold

Janelle
2018 оны 9-р сарын 18

Findnig this post solves a problem for me. Thanks!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *