Тайширын УЦС 29 сумыг байнгын цахилгаанаар хангадаг

12-р сарын 26, 2017 2:55 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 108
5й5й5й5й5й5й

Р.ОЮУН

Тайшир сумын Улаанбоомын хавцалд байрлах Тайширын усан цахилгаан станц. Тус УЦС–ыг 2004 онд Арабын эдийн засгийн хөгжлийнКувейтын сангаас 20 сая, Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хөгжлийнсангаас 13 сая ам.долларын санхүүжилтээр Техник, эдийн засгийн үндэслэлболовсруулах, урьдчилсан судалгааны ажлыг 1998-1999 онд Герман улсын Лахмейркомпани хийж гүйцэтгэжээ. Тайширын УЦС нь Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаанхайрхан, Яруу, Алдархаан, Говь–Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргаланзэрэг 29 сумыг байнгын цахилгаанаар хангадаг. Тайширын УЦС анх цахилгаанүйлдвэрлэж эхэлснээсээ хойш 115 сая орчим Квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжхэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангаж, энэ бүснутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна.

УЦС–тай болсноор Говь–Алтай аймагт Архангай аймгийн Тэрхийн цагаан нууртайойролцоо хэмжээний нуур, ус бий болсноор байгальд эерэг нөлөө үзүүлж байна. Эрээн нуурын төвшин ихэс-сэнээр экосистем сэргэсэн аж. Мөн хиймэл Гэгээн нуурбий болсноор үерийн аюул байхгүй болж, хур тунадас их орно, ургамлын тархац, ан амьтан амьдрах, шинжлэх ухааны академийн хийж байгаа судалгаагаар нуурандАлтайн сугс, Монгол хадран загас үржих таатай боломж бүрджээ. Монгол хадран баруун аймагт ихэвчлэн байдаг аж. Энэ загас хаана цэнгэг ус байна тэнд үржих чадвартай юм байна.

Дөргөний УЦС дангаараа Ховд, Баян–Өлгий, Увс аймгийн бүх сумыг цахилгаанаар хангах хүчин чадалтай

Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт байрлах Дөргөний УЦС–ыг далайннуур, хар нуурыг холбосон Чоно харайхын гол дээр 2005 онд барьж, 2008 ондашиглалтад оруулсан байна. 1992 онд ОХУ–ын “Гидропроект” институтболовсруулан, ТЭЗҮ, эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчны талаас онцынсөрөг нөлөөгүй учир барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарснаар анхбайгуулагдсан. Суурилагдсан хүчин чадал нь 12 мвт, жилд 38 сая квт цаг цахилгаанэрчим хүч үйлдвэрлэхээс гадна гурван агрегаттай. Нэг агрегат нь дөрвөн мвт–ынхүчин чадалтай. Станц баригдахаас өмнө Дөргөн сум аймгийн төвөөс алслагдмал, дэд бүтэц муубайсан бол өнөөдөр 24 цагийн эрчим хүчээр хангагдсан, үзвэр үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн хүн амьдрах нөхцөл нь бүрджээ. Дөргөний УЦС ньдангаараа Ховд, Баян–Өлгий, Увс аймгийн бүх сумыг цахилгаанаар хангах хүчинчадалтай. Өнгөрсөн онд 47.8 сая квт эрчим хүчийг үйлдвэрлэж 45.3 сая квт цагэрчим хүчийг баруун бүсийн системд борлуулсан байна. Жилд орон нутгийнтөсөвт ус ашигласны төлбөрт 82 сая, газрын төлбөрт таван сая, баг, сумыгтохижуулах, сум, орон нутагт болж байгаа арга хэмжээг зохион байгуулахадтодорхой хэмжээний хандив тусламж өгдөг гэж байлаа. Сүүлийн жилүүдэд Хар уснуурын ус сайн нэмэгдэж байна. Өмнө нь гантай жилээ тасардаг, үертэй жилээүерлэдэг байсан бол УЦС барьснаар нэг хэмжээнд байдаг болсон гэв. Тогтмол усаадагаад өмнө нь байсан Монгол хадран болон бусад загаснаас гадна ондатртайболсноор эко-логийн шинэ орчин бүрдэж байгаа ажээ. Мөн чацаргана, бургас, хайлаас тарьж төгөлжүүлсэн нь туулай, үнэг чөлөөтэй ирдэг болсон байна. Техникийн үзүүлэлт, тоног төхөө-рөмж засваргүйгээр 35 жил, харин усны барилгабайгууламж 100 жилийн насжилттай гэсэн үзүүлэлт байдаг ажээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *