Та олон улсад үнэлэгдэх нягтлан бодогч болмоор байна уу?

11-р сарын 7, 2012 3:09 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 654

Б.ТУУЛ

 

Эх орондоо хямд зардлаар суралцаж, олон улсад үнэлэгдэх боловсролтой болно гэдэг ховорхон боломж. Тэгвэл та бидэнд ийм боломж байна.  Мөн Монголын ирээдүйн бизнесийн лидерүүдтэй хамт суралцан ажил хэргийн болон анд нөхдийн харилцаа холбоо тогтоох ямар боломж байгааг бид танд дуулгаж байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Сингапур улсын ФТМС глобал сургуулийн хамтарсан хөтөлбөрийн тухай танилцуулж байна. Та олон улсын мэргэшсэн нягтлан бодогч болмоор байна уу?

 

Банк санхүүгийн мэд­лэг гэдэг орчин үед  хүн бүрт байх ёстой  хамгийн чухал хэрэгцээний нэг.  Өрхийн санхүүгээ тооцох, аль эсвэл  банкны зээл, албан байгууллагынхаа ашиг орлогыг тооцохоос эхлээд  санхүүгийн мэд­лэг, тооцооны ухаан хүн бүрт хэрэг болдог. Тэр утгаараа сүүлийн жилүү­дэд бизнесийн болон банк, санхүүгийн чиглэ­лээр суралцах сонирхол­той  хүн цөөнгүй болсон.  Мөн тэр хэрээрээ ч эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.  Санхүүгийн чиглэлээр суралцдаг хүмүүсийн олон­хи нь Америк, Канад руу явж суралцах, тэнд зэрэг горилох, магистр хамгаалах  хүсэлтэй бай­даг бол Монголд энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж  бас байна.  

МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ БОЛОХ ХАМГИЙН ТОМ АЛХАМ НЬ “АССА” ЦОЛ

 

Санхүү эдийн засгийн дээд сургууль Синга­пурын Ази дахь  “АССА”-ийн сургалт явуулах эрх бүхий байгууллага болох ФТМС Глобал Академитай  хамт­ран ажилладаг юм байна. Тэд 2006 оноос  эхлэн санхүү, нягтлан бодох бүртгэл болон мэ­дээллийн технологийн чиглэлээр чанартай сургалт явуулж байгаа гэдгийг энэ чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхан хэлж байна. Тиймээс “АССА” хөтөлбөрийн ту­хай товчхон танилцуулья. Олон улсад хүлээн зөв­шөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч болох хамгийн том алхам нь АССА (Association of Chartered Certified Accountant) зэрэг цолд хүрэх юм.

Тус ака­деми нь 1986 онд Синга­пур улсад байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 12 оронд  мэргэжлийн нягт­лан бодох бүртгэлийн хөтөлбөрүүдээр сургалт явуулдаг ажээ. Тус академийг Ази, Африк, Европын орнуу­дад Олон улсын хэмжээнд мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэснийг үнэ­лэн Сингапур улсын зас­гийн газраас “Singapore Quality Class шагнал,  мөн Олон улсын “АССА” ний­гэмлэгээс олгодог Premier Plus”  шагналыг олго­жээ. Эдгээр шагналыг авсан Азийн цорын ганц сургууль бол  ФТМС Глобал Академи юм байна.

 

ТАНД ДЭЛХИЙН 170 ГАРУЙ ОРОНД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙНА

 

Тиймээс та энэхүү  олон улсын хөтөлбөрт  хам­рагдсанаар Их Британи улс дахь Олон улсын Мэр­гэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс “АССА” мэргэжлийн цол зэрэг авч дэлхийн 170 гаруй оронд мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэх нь. Мөн амжилттай суралцсан то­хиолдолд сургуулиа төг­сөөд  Их Британий Окс­форд бруукс их сургуу­лийн бакалаврын зэрэг хүртэх  боломжийг бас эдлэх юм. Мөн  СЭЗДС-ийн бакалавар, “МВА” цол зэрэг хүртэх давуу эрхээр бас хангагдана. Санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад бол энэ  алдаж боломжгүй боломж гэдгийг дахин дуулгах байна. Тиймээс сургалтын онцлог, цаашид ажиллах, сурах нөхцөл боломжийн талаар товчхон мэдээлэл хүргэе.

 

СЭЗДС-ИЙН ӨДРИЙН АНГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУДЛАНА

 

Мэргэжлийн хичээ­лүүдийг англи хэл дээр гадаад багш нар заана. Хоёр жил буюу эхний үе шатыг суралцаж  төгсөөд,  зохих шаардлага хангасны дараа дэлхийн 140 гаруй оронд шууд үргэлжлүүлэн суралцах боломжтой юм байна. Тус  хөтөлбөрт СЭЗДС-ийн өдрийн ан­гийн үндсэн хичээлүүдыг  судлахын сацуу долоо  хо­ногт 10 цагийн англи хэл­ний хичээл орж бизнесийн бэлтгэл болон англи хэл­ний төвшин хангагдсаны дараа “АССА”-гийн үнд­сэн хичээлүүд ордог гэнэ. Тийм болохоор үндсэн хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс өндөр төлбөртэй  юм байна

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *