Т.Янжив: Амьд био бордоо нь хүн байгальд хоргүй экологийн хувьд цэвэр дээ…

2-р сарын 24, 2016 8:26 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 351
2-24-1h

Лханаагийн МӨНХТӨР

Сэтгүүлч, яруу найрагч

Газар тариалан гэдэг их айлтай холбогдож жаргал зовлонг нь  хуваалцах болсноор уджээ. Тэдэнд байгаа олон асуудлын дотор хөрсний үржил шим дээшлүүлэх нь нэн амин чухал асуудал болоод байна. Гэтэл хөрсний үржил шим дээшлүүлэх  химийн  арга, биологийн арга  гэсэн хоёр аргатай болчихоод аль арга нь зөв, аль арга нь буруу гэдгээ мэдэхээ больчихоод төөрөлдөөд  байгаа байдлыг засч нэг мөр, нэг чиг зүгтэй болох асуудал чухал байна. Буруу аргаар нэмэгдүүлсэн ургац хор болдог, зөв аргаар нэмэгдүүлсэн ургац эм болдог аж.

Чухам иймээс л энэ хоёр аргыг дэнсэлж үзэхээс өөр аргагүй аж. Химийн бордоог хөрсний үржил шим гэж ойлгож ирсэн нь үндсээрээ буруу байсныг дөнгөж ухаарч эхэлж байна.

Химийн бордоо нь ургамалд сэргээшийн үүрэг гүйцэтгэж ургацыг нэмэгдүүлдэг боловч хөрсний бичил  биетнийг хөнөөж, үржил шим доройтуулдаг сөрөг үйлчилгээтэй, бордож ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, олон жил хэрэглэсэн хүмүүсийн генд өөрчлөлт оруулдаг болохыг шинжлэх ухаан нэгэнт тогтоосон юм. Ийнхүү химийн бордоо хүн, байгаль экологид хортой учраас олон улс энэ бордооноос татгалзаж байна. Гэтэл манай газар тариалангийн бодлогод химийн бордооны талаар ямар бодлого, чиг шугам баримталж байгаа нь тодорхойгүй явж ирлээ. Үүнийг тодорхой болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд энэ хоёр аргын талаар нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй юм л даа. Үүний тулд биологийн аргаар био бордоо үйлдвэрлээд 20 жил болж байгаа  “Биоагрокомпанийн захирал Т.Янживтай ярилцлаа.

Та үйлдвэрлэдэг био бордооныхоо талаар товч танилцуулна уу?         

-“Биоагрокомпанийн үйлдвэрлэдэг микробын амьд биобордоо нь хүн, байгальд хоргүй, экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн юм. Биднийг хүрээлэн байгаа агаарын найрлагын 78 хувь нь хийн байдалтай азот байдаг. Хийн байдалтай азотыг ургамал шим  тэжээл болгож хэрэглэж чаддаггүй. Харин манай үйлдвэрлэж байгаа микробын биобордоо нь агаарын найрлага дахь хийн байдалтай азотыг “azot-bakterchroococcum” нэртэй микро организмын тусламжтайгаар нитритийн амони хэлбэрт шилжүүлж ургамлыг азотоор хангадаг. Энэазофосбордоонд азотоор хангадаг бактераас гадна хөрсөнд арвин ихээр хуримтлагдсан байдаг, фосфор калийн усанд уусдаггүй давсыг нийлэгжүүлж усанд уусдаг давс болгож хувиргах замаар ургамлыг фосфор, калиар хангадаг “bacillus megaterium”,”bacillus cirkulans”нэртэй хөрсний бактерийг өсгөвөрлөж азотын бактерийн бордоотой найруулж хийсэн хам үйлчилгээтэй био бордоо юм.

Азотын бактерийн био бордооны 1млт 18-20 тэрбум бактер, фосфор, калийн био бордооны 1млт 400-500 сая бактер агуулагддаг. “Азофосбио бордооны 10л/га нь хөрсний шинж чанар, чийглэг, темпратур зэргээс хамааран нэг зуны турш өсч үржихдээ 34 хувийн агуулгатай 110-170 кг азотын химийн бордоо, 42 хувийн агуулгатай фосфор, калийн 50-80 кг химийн бордоотой тус тус тэнцүү үйлчилгээтэй юм. Энэ бордоо нь дээрхи макроэлементээс гадна микроэлементүүд, төрөл бүрийн фермент, гормон, витамин, уураг, амин хүчлүүдийг хөрсөнд нийлэгжүүлж ургамалд өгдөг. Химийн бордоогоор олон жил бордсон, бордоогүй олон жил тариалсан талбай нь үржил шим үүсгэгч микроорганизмууд нь устсан байдаг учраас энэ бордоогоор тасралтгүй 4-5 жил бордвол хөрсний ялзмаг нэмэгдэж хөрсний микрофлор сайжирч хөрсний үржил шим дээшилж ургац сайжирдаг. Манай азофос биобордоо биотехнологийн орчин үеийн гүний фермёнтацын аргаар агаартай орчинд өсгөвөрөлсөн бүтээгдэхүүн юм.

Та азофос биобордоог онолын үүднээс нь тайлбарлана уу?

Ус, хөрс, нар гурав байхад үр ургаж хүний таван мэдрэгдэхүйд таван тансаг өнгө, үнэр, амт буй болгогч байгаль цогцолдог гэж бодож байсан нь хөрсөн дэх бичил биетний (микроорганизм) бүхэл бүтэн ертөнц буюу нүдэнд харагдаж гарт баригддаггүй тэр далдын хүчний үйлчлэлээр хөрсний үржил шим бий болж  ургамал тэжээгдгийг бүрэн гүйцэт ойлгоогүй байжээ.

Японы Окинавагийн ХААИСургуулийн профессор Кига Теро бичил биетнийг бүрэн устгасан хөрсөнд ургамал бараг ургадаггүй болохыг туршилтаар тогтоосон байна. Үржил шим муутай элсэрхэг хөрсийг 86 төрлийн ашигт бичил биетэнээс бүрдсэн биобордоогоор бордоход хар шороон хөрсөнд тарьснаас илүү ургасан байдаг. Тэр эрдэмтэн эдгээр туршилтаас хөрсний үржил шимийг бичил биет микробууд бий болгодог юм байна гэсэн эхний дүгнэлт хийсэн. Хоёрдахь нь хөрс өөрөө химийн нэгдэл болохоор химийн элементүүдээр дутдаггүй, химийн бордоо хэрэггүй. Гурав дахь нь өндөр ургац авах жам ёсны арга бол олон бүрдэлт микробын биобордоо юм гэжээ. Тэрээр энэ нээлтээ ашиглаж микробын олон бүрдэлт биобордоо гарган авч түүнийгээ “EM технологигэж нэрлэжээ. Одоогоор энэ технологи дэлхийд алдаршиж байна.

Азофос биобордоо нь азот, фосфор, кали гэсэн үндсэн гурван элементэд тулгуурласан цөөн төрлийн микроб орсон боловч химийн бордооны сэргээшийн аргаар ургац дээшлүүлж байсан үүргийг байгалийн жам ёсны аргаар сольж чадснаараа ач холбогдолтой юм.

Амьдралын анхдагч амин сүнс нь хөрсний бичил биетний ертөнц юм. Энэ ертөнц дээр суурилж шим ертөнц цэцэглэж хөгжиж байдаг.

Танай үйлдвэрлэдэг Азофос биобордоо нэг гад орох орцоороо химийн бордооноос 20-30 дахин, үнэ өртөгөөрөө 10 дахин бага атлаа химийн бордоотой тэнцүү ургац дээшлүүлэх чадвартай гэж дууллаа. Ийм юм байдаг гэж үү?

Бүрэнханы фосфоритын орд нь фосфорын бордооны түүхий эд. Ашиглах болжээ гэвэл: Эрдэнэтээс цааш уулын бүсэд 500 км төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, цахилгаан станц, олзворлох, боловсруулах, химийн гэсэн гурван үйлдвэр байгуулах гэх мэт нүсэр ажил, нүсэр хөрөнгө хүч шаардана шүү дээ. Тэгээд эндээс гарсан бүтээгдэхүүний үнэнд энэ бүгд шингэнэ гэж бодохоор фосфорын бордооны үнэ ямар байх нь ойлгомжтой биз. Тэгвэл калийн бордооны хувьд ч, азотын бордооны хувьд ч мөн адил иймэрхүү хэмжээний ажил, хөрөнгө хүч зарна шүү дээ. Эндээс үзэхэд химийн бордооны үнэ их байхаас өөр ямарч арга байхгүй.

Тэгвэл азотын биобордоо нь агаарын найрлаганд байгаа хийн байдалтай азотыг ашигладаг. Химийн бордоогоор бол хүдэр нь бидний амьсгалж байгаа агаар юм. Агаарыг бид худалдаж авдаггүй, хаа сайгүй байдаг шавхагдашгүй баялаг. Биотехнологийн аргаар агаарын азотыг шингээгч бактерийг өсгөвөрлөхөд (үйлдвэрлэхэд) цахилгаан, уур, ус, тэжээлийн орчинд орох түүхий эд, зориулалтын тоног төхөөрөмж, бордооны хөрөнгө (штамм) байхад л хангалттай. Фосфор, калийн бактерийн биобордоо нь тариалангийн талбайд маш их хэмжээтэй байдаг фосфор, калийн усанд уусдаггүй эрдэс давсыг усанд уусдаг хэлбэрт оруулж нийлэгжүүлэх замаар фосфор, калиар хангадаг юм. Фосфор калийн бактерийн бордоог өсгөвөрлөх арга нь азотын биобордоо үйлдвэрлэх аргатай төстэй бөгөөд нэг л тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг юм. Харин хөрөнгө (штамм) нь өөр байдаг. Тийм болохоор нэг л үйлдвэрээр энэ гурван бордоог хийнэ гэсэн үг юм. Эндээс биобордоо нь химийн бордооноос 10 дахин хямд байгаагийн учрыг олж болно. Нэг гад 10 л биобордооны хөрөнгө (үр) суулгаад зуны турш 200-300 кг химийн бордоотой тэнцэх хөрсний үржил шим ургуулдаг гэвэл яах аргагүй 20-30 дахин бага байгаа биз.

Байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх хосгүй чадвартай гэж үздэг шүү дээ. Тэгвэл хөрсний үржил шимийг байгаль хэрхэн яаж нөхөн сэргээдэг юм бэ?

Ургамлын навчинд  фотосинтезийн урвалаар үүссэн сахароз, фруктоз, глюкоз мэтийн оргианик чихэрлэг бодисын нэг хэсэг нь ишээр дамжин үндэсний хамгийн нарийн үсэнцэр төгсгөл хүртэл тардаг. Энэ бодисоор тэжээл, энергийн эх үүсвэрээ хийж амьдардаг бичил биетний бүхэл бүтэн ертөнц хөрс шороонд үндэс бараадан амьдарч байдаг. Ийнхүү ургамлын шим шүүс хүртсний хариуд тэд хөрс шороог задалж, нийлэгжүүлж ургамалд хэрэгтэй бүхнийг нь бэлтгэж, түүнийг нь ургамал үндсээрээ дамжуулан авдаг. Бичил биетэнгүй хөрс шороо зүгээр л химийн элементүүдийн нэгдэл, ургамлын хоол тэжээл биш, сарны гадаргуу шиг үхмэл зүйл. Ургамал бичил биетэн хоёр бие биедээ тэжээлийн бодис ийнхүү бий болгож харилцан шүтэлцээтэй амьдардаг. Энэ шүтэлцээ байхгүй бол ургамал, байгаль гэж байхгүй.

 Энэ дэлхийд хамгийн анх бичил биетэн үүсч амьдралын суурь үндэс тавигдсан юм. Ургамлаас үндэс нь хөрсөндөө бүтэн үлдэж тэндээ шингэдэг, иш навч нь гандаж шарладаг ч шим шүүсээ үндсээрээ дамжуулан хөрсөнд шингээж амжсан байдаг. Энэ бүхний үр дүнд хөрсний үржил шим бий болгогч бичил биетэн өсч үржих, амьдрах таатай нөхцөл бүрэлддэг. Үхэл мөхөл бол амьдралын нэг тал, бичил биетний үхэл мөхлийн үр дүнд хөрсөнд био ялзмаг үүсдэг. Ингэж үржил шимээ байгаль нөхөн төлжүүлдэг юм. Ургамал ургаж  байгаа нь хөрс үржил шимээ үйлдвэрлэж байгаагийн илрэл юм.

Ургамал ургаж байгаа нь үржил шим төлжиж байгаагийн илрэл юм бол олон тариалсан талбайн ургац яагаад буурдаг юм бэ?

Хөрс боловсруулах технологит байгаа юм, хөрс хөдлөх тоолонд үржил шим нь эрс буурч байдаг. Тийм болохоор хөрс хөндөхгүй тариалахОэлдэншүүлэлт технологи хэрэгтэй болдог юм. Химийн уринш нь хөрс хөндөхгүй боловч хөрсний үндэсний системийг устгадаг болохоор үндэс бараадан амьдардаг бичил биетэн үхэж, хөрсний үржил шим бас буурдаг. Манай уламжлалт бүх технологи хөрсний үржил шимд халгаатай технологи юм. Ийм технологи хэрэглэж байгаа тохиолдолд заавал амьд био бордоо хэрэглэж байхаас өөр аргагүй юм.

-“Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойт насны буянгэдэг дээ. Хэн хэлсэн нь мэдэхгүйЭнэ үгэнд үнэний хувь бий юу. Буян  гэсэн үг орсон болохоор мухар сүсэг шашинтай холбоотой юу?

Буян гэдэг үгийн эсрэг үгийг нүгэл гэдэг шүү дээ. Нэг мод тайрвал нэг насны нүгэл, хоёр мод тайрвал хойт насны нүгэл гэж эсрэгээр хэлж болно. Сөрөг утгыг нь цээрлээд хэрэглэдэггүй зөвхөн эерэг утга нь сөрөг утгаа давхар илэрхийлж байгаа гэж үзэж ийм хэллэг гарсан байх. Энэ хэллэг ардын аман зохиолын сургаал үг юм шиг атлаа шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байдагт нь би гайхдаг юм. Анхандаа үнэнд ойртоогүй хэтрүүлэг байна гэж боддог байлаа.

Модны навчинд фотосинтезын урвалаар бий болсон тэжээлийн бодисын нэг хэсэг нь үр жимс бүрэлдэхэд зарцуулагдаад нөгөө нэг хэсэг нь ишээр дамжин үндсэнд очдог. Энэ бодисоор амьдарч өсч үрждэг бичил мбиетэн хэмээх үй түмэн төрлийн, тоо томшгүй олон амьтад ургамлын үндэс бараадан амьдардаг. Нэг грамм буюу амны халбага хиртэй өчүүхэн хэмжээний хар шороонд арван мянга хол давуу төрлийн 10-20 сая  бичил биетэн оршдог. Өөрөөр хэлбэл кгд 10-20 тэрбум, тнд 10-20 их наядаар оршдог байна. Тэгвэл нэг модны үндэс хичнээн хэмжээний хөрс шороо хамаарах, түүнд байж тэр модоор тэжээгддэг бичил биетний тоо хэмжээ хэд байх бэ? Толгойд багтахааргүй том тоо гарна биз. Нэг модны наслах нас хүний настай ойролцоо гэж үзвэл тийм урт хугацаанд тэр мод тэр олон амьтдыг тэжээж таарна. Эндээс харахад мод тарихын буян, мод тайрахын нүгэл ямар болох нь ойлгогдоно. Шоргоолжны үүрэн дээр элсэн саахар цацаж буян хийхээс хавьгүй илүү ажээ. Тэр жижиг амьтад тэжээсний хариуд хөрс шороог задалж, модыг тэжээлийн бодисоор хангадаг. Мод агаар чийгшүүлж, нүүрс төрөгчийг өөртөө шингээж хүчилтөрөгч үйлдвэрлэдэг, үр жимсээ өгдөг, энэ нь 70, 80 жилээр гээд бодохоор үнэнхүү буян бол яах аргагүй мод тарих, жинхэнэ буян, жинхэнэ үнэн гэж баттай хэлэх байна. Энэ бол мод, хөрсний амь гэгдэх бичил биетэн хоёрын харилцан шүтэлцээ, хөрсний үржил шим яаж бий болдгийн тод жишээ юм.

Химийн бордоо биобордоо хоёрын гол ялгаа, учир шалтгааны талаар энгийнээр ойлгомжтой тайлбарлаж өгнө үү?

Химийн аргаар ургац дээшлүүлэх нь байгалийн жам ёсны арга биш, тамирчдад сэргээш хэрэглэхийг хориглодог атлаа химийн бордоо гэдэг сэргээш хэрэглэж ургац  дээшлүүлэхийг дэмжиж болохгүй, эрүүл хүнсний эсрэг үйлдэл.

Урьд хойт хоёр хөршид гүйлгээгүй шахам болсон химийн бордоогоор ашиг орлого олох гэсэн хэсэг бүлэг яамыг тендер зарла гэж шахаж байгаа сурагтай. Тэдний буруу биш, тэд хөрсний үржил шим гэдгийг химийн бордоо гэж ойлгодог хүмүүс, манай тариаланчид ялгаагүй, бүхэлдээ төөрөгдлөөс салаагүй хүмүүс. Энэ байгаль дээр байгаа бүхэн, тэр тусмаа хөрс шороо гэдэг чинь химийн элементүүдийн нэгдэл. Өөр юу ч биш, тийм болохоор хөрс шороо химийн бордоогоор дутагдана гэдэг ойлгомжгүй зүйл. Харин хөрс шороог молекулын төвшин хүртэл задалж нийлэгжүүлж ургамалд хэрэгтэй бүгдийг бэлдэж өгдөг бичил биетэн хэмээх ганцхан грамм хар шороонд арван мянган төрлийн 10-20 саяараа амьдарч байдаг тэр нүдэнд харагдаж, гарт баригддаггүй зөвхөн 100-1000 дахин томруулж байж харж болох, далдын хүч гэж хэлж болох, хэт жижиг амьтадын үйл ажилагааны үр дүнг хөрсний үржил шим гэдэг юм. Эдгээр амьтад хөрсөнд 600 мянган төрлийн био химийн урвал үйлдлээр ургамлын хоол тэжээл бэлдэж өгдөг юм. Хөрсний үржил шим дээшлүүлнэ гэдэг бол эдгээр бичил биетэн хэмээх жижиг амьтадын төрөл зүйл, тоо толгойг улам олшруулах, амьдрах нөхцлийг буй болгохыг хэлж байгаа юм. Хөрс шороон дээр нэмж химийн бодис хийхийг хэлж байгаа юм биш. Химийн бордоо хэмээх энэ бодис, энэ жижиг амьтадыг устгах хөрсний үржил шим бууруулах үйлчилгээтэй гэдэг. Химийн бордоо хэмээх энэ бодис ургац зохих хувиар нэмэгдүүлдэг болохоор нь хөрсний үржил шим гэж андуурахад хүргэжээ. Үнэндээ ургамлын сэргээш, жам ёсных биш л дээ. Тиймдээ ч сөрөг нөлөө үзүүлдэг юм.

Та химийн бодисоор хөрс шороо дутагдана гэсэн зүйл байхгүй гэлээ. Энэ талаар тодруулж өгнө үү?

Жишээлбэл хөрсний азотыг агаарын найрлаганд байгаа хийн байдалтай азотоор баяжуулж чадаж байна. Хуучин царгасны үндэсний булцууны бактер ашиглаж сэлгээнд царгасыг оруулж шийдэж байсан бол одоо азофос бордооны бүтээгдэхүүнд байгаа хөрсөнд чөлөөтэй амьдарч азот шингээдэг азотобактер хрококкум бактер ашиглаж байна. Хөрсний өнгөн хэсэгт асар ихээр хуримтлагдсан ургамал ашиглаж чаддаггүй фосфор калийн усанд уусдаггүй давсыг нийлэгжүүлж усанд уусдаг бодис болгож хувиргах замаар фосфор калийн хангамжийг азофос бордооны бүрэлдэхүүн дэх бациалус циркуляанс, бациалиус мегатериум бактерыг ашиглаж байна. Энд химийн бордоо хэрэггүй, бүгдийг биологийн аргаар (биотехнологийн гүний ферментацын) бүрэн шийдэж чадаж байгаа.

Мэдээж хөрсөнд эерэг, сөрөг үйлчилгээтэй бүхий л микроб байгаа биз дээ. Сөрөг үйлчлэлээс яаж зайлах болж байна?

Хөрсний олон төрлийн бичил биетний дотор хэрэггүй бичил биетэн гэж нэг ч байхгүй. Өвчин хортон үүсгэгч бичил биетнүүд хүртэл зайлшгүй хэрэгтэй. Ийм бичил биетнүүд ургамлын дархлааны систем бүрдүүлэхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл төгс ургамал, төгс систем бүрдэхэд хэрэгтэй болдог. Харин өвчин хортон мэтийн сөрөг үйлчлэлтэй бичил биетний бүлгэмдлийн давамгайлал хөрсөнд бий болбол аюултай, өвчин үүсч болно. Үүнээс сэргийлэх ганц арга нь ашигтай бичил биетний давамгайлал хөрсөнд ямагт бий болгосон байх шаардлагатай. Үүний тулд ургамалд нэн шаардлагатай ашигтай бичил биетний бүлгэмдэл бүхий микробын био бордоо зайлшгүй хэрэгтэй болдог юм. Энэ нь сөрөг үйлчлэлээс сэргийлэх нэг арга болж өгдөг. Микробын биобордооны олон үйлчлэлийн зөвхөн нэг нь юм. Практикт тоост харуутай үрийг бактерын бордоогоор бордож тарихад тоост харуугүй ургасан байдаг. Энэ нь үрэнд байгаа тоост харууны бактер биобордооны бактерийн дарангуйлалд орсноос үйлчлэл үзүүлж чадахаа больсныг харуулж байна. Үйлчлэлээ үзүүлж чадаагүй боловч ургамлын дархлааны системийг чадваржуулахад мэдээж сайн нөлөө үзүүлсэн байж таарна.

Бүлгэмдэл гэдэг үг олон гарлаа?

Бие биеийнхээ нөлөөн дор олон төрлийн бичил биетэнгүүд нэг бүл үүсгэдэг амьдралын хам зохицолдоог хэлж байгаа юм. Нэг бүлд хэдэн зуу, мянга ч байж болно.

Таны хэлж байгаагаар хөрсний үржил шим дээшлүүлэхэд төрийн бодлогод эргэлт гаргах шаардлага гарч байна уу?

Эргэлт гэж сүр­жиг­нээд яахав. Зүгээр л ойлгоод химийн бор­доо­ноос тат­галзаж байгаагаа зар­лаад, хэрэг­лэхийг хориг­лох хэрэгтэй. Харин жам ёсны био бордооны үйлдвэрлэлийг дэмжээд өгөхөд л энэ асуудал зөв замдаа ороод л явчихна. Төрөөс мөнгө төгрөг шаар­даад байхгүй. Ийм бордоо манай улс үйлдвэрлээд 20 жил болсон байна. Дадлага туршлага хангалттай байна. Хурдан нэвтрүүлэхийн тулд борлуулалт дээр бага зэрэг дэмжлэг өгвөл болчихно. Химийн бордооны үнээс 10 дахин хямд, хэмжээний хувьд 20-30 дахин бага, хөрсөндөө өөрөө үржиж нутагшдаг, нэг жилээр биш нилээд хэдэн жилээр ургац нэмэгдүүлдэг эко бордоо гээд давуу тал маш их бий.

Хөрсний өнгөөр хир зэрэг  үржил шимтэй хөрс вэ гэдгийг тодорхойлдог шүү дээ?

Хөрсний өнгөөр  үржил шимийн зэргийг тодорхойлж ирсэн. Үнэндээ бол хөрсний өнгө үржил шимд нэг их хамаатай биш, ургамлыг усан дээр ургуулж л байгаа биз дээ. Тэнд хөрс байхгүй, өнгө байхгүй. Хар шороон хөрс үржил шим  үүсгэгч бичил биетнүүдийн амьдрах, олшрох хамгийн таатай нөхцөл болдог учраас ургац авах боломж бололцоо бий болдог. Зарим хүмүүс хөрсний хар өнгөнд учир утга нь байгаа юм шиг бодоод хүлэр, занар, нүүрсний өнгөн  хэсгийн хүрэн шороог нунтаглаад бордоо гэж андуурах нь бий. Ургамалд нүүрстөрөгч хэрэгтэй ч түүнийг агаараас шингээх нь байгалийн жам ёсонд нийцдэг.

Зарим оронд таны яриад байгаа бичил биетэнгүй усанд ургамал ургуулаад байгаа биш үү?

Тиймээ, заримдаг ургамал ургадаг юм. Тийм ургамалд төгс чанар байхгүй, дархлаа байхгүй, түүнийг идсэн хүмүүст хоолны эмчилгээний ач холбогдол байхгүй, дан тийм ургамал хэрэглээд байвал яг ургамал шигээ дархлаагүй, гадны хүчин зүйлд өртөмхий болно. Тийм ургамлыг төгс цэвэр орчинд ургуулсан хорвоод хосгүй ургамал мэтээр магтдаг нь бизнесийн ашиг хонжоотой холбоотой зүйл, түүнд хууртаж болохгүй, онгон байгаль шүтээд байгаагийн гол учир утга бол ургамлын төгс чанарыг бүрдүүлэгч үй түмэн зүйлийн бичил биетэнд байгаа юм.

Та төгс ургамал гэж ярьлаа. Энэ төгс гэдэг тодотголоо тодруулж өгнө үү?

Хөрсөнд юуны тулд арав гаруй мянган төрлийн бичил биетэн байж зургаан зуун мянган төрлийн биохимийн урвал явагддаг гэж бодож байна. Тэнд гайхамшиг бүтээгдэж байдаг юм. Тэнд байгалийн төгс чанар бүтээгдэж байдаг юм. Ургамлын ургалтанд азот, фосфор, кали мэтийн элементээс гадна олон төрлийн фер­мент, гормон, витамин, амин хүчил, уураг болон бидний нээж мэдээгүй үй олон ашигт бодисууд төрөл бүрийн антибиотик, уусгагч бодисууд хүртэл үйлдвэрлэгдэж улам төгс төгөлдөр чанар бий болдог. Ийм хөрсөнд ур­гасан ургамал төгс байдаг. Байгаль орчиндоо зохицсон хамгийн дээд чанарыг хэлж байгаа юм.

Ургамлын хоол тэжээлийг бичил биет микроб бэлдэж өгдөг тухай зөндөө ярьлаа. Тэгвэл хөрсөнд амьдрагч хорхой шавьжийн хоол тэжээлийг бас бэлдэж өгдөг юм биш биз дээ?

Тиймээ. Навч зүсэгч шоргоолж гэж байдгийг та нар мэдэх байх. Зүссэн навчаа үүрэндээ оруулж овоолдог түүнийг нэг төрлийн бичил биет мөөгөнцөрүүд нийлэгжүүлж, цэхэр цагаан өнгийн чихэрлэг бодис болгон хувиргадаг. Түүнийг нь шоргоолж идэж амьдардаг. Энэ бол бичил биетэн шоргоолжны хоол тэжээл бэлдэж өгч байгааг харуулж байна.

Мөн шоргоолж бүлээрээ амьдардаг, ийм амьтдад халдвар гарвал бүгдээрээ устах аюултай. Шоргоолжны биенээс нэг төрлийн бодис ялгардаг түүнийг идэж амьдардаг бас нэг мөөгөнцөрүүд бие дээр нь наалдсан байдаг. Тэр наалдсан мөөгөнцөрүүд антибиотикийн төрлийн бодис ялгаруулж шор­гоолж болон орчныг нь халдварт өвчин гарахаас хам­гаалдаг. Шоргоолжны хоол тэжээл бэлдэх төдийгүй тэднийг халдварт өвчнөөс хамгаалж чадаж байна.

Таны цаашдын зорилт төлөвлөгөө юу байна?

Монгол орны хамгийн үржил шимтэй гэсэн бүх газраас авсан хөрсний (дээж) микробоос бүрдсэн биобордоогАзофосбордооны бакте­раар давамгайлуулах замаар ашигт бүлгэмдэл бий болгож түүнийгээ биотехнологийн гүний ферментацын аргаар өсгөвөрлөж Азофос EM шинэ бордоо бий болгох.

Энэ бордоо Японы “EM технологи”-оос юугаараа ялгаатай бэ?

Генийн өөрчлөлтгүй, дан ашигт бичил биетэн гэж явцуурахгүй төгс зохи­цол, төгс ургамал гэд­гээрээ ялгаатай байх юм.

Таны энэ төлөвлөгөө биелэгдэх боломж бий юу?

-Боломжтой, сэтгэлд багтаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 24 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Isotretinoin izotek Baltimore How To Order Cialis Shipped Ups Amoxicilina

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Propecia Familiar cialis buy online Buy Cheap Viagra From Canada

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Will Propecia Stop Mild Baldness viagra Buy Now Finasteride Oratane

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Candian Pharmacy Omnacortil cialis Propecia Low Testosterone Causes

Kelgrorge
2017 оны 8-р сарын 2

Acquisto Cialis Senza Ricetta Online online pharmacy Viagra For Men Australia Cheap Price

LarCisk
2017 оны 9-р сарын 28

Compra Cialis Italia cialis price Amoxicillin 875

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Precio De Propecia 1 Mg generic levitra 40 mg Levitra Bayer France Comprar Cialis Disfuncion Erectil

LarCisk
2017 оны 10-р сарын 7

Lamisil Popular Pills Online Buy Priligy Usa Cephalexin Prescription Number viagra Cialis 20 Acheter Propecia Result Photos Commander Cialis 10

LarCisk
2017 оны 10-р сарын 8

Viagra Comentarios Buy Cheap Nexium Online buy viagra online Generic For Cialis

LarCisk
2017 оны 10-р сарын 11

Where Can I Buy Plavix Generic viagra prescription Acheter Du Cialis

LarCisk
2017 оны 10-р сарын 14

Hydrochlorothiazide Medicine Overseas Plymouth Depakote vardenafil bestellen Cialis Tiempo Duracion

LarCisk
2017 оны 10-р сарын 21

Order Diovan On Line Propecia From China E Alopecia Finasteride Propecia viagra Amoxicillin 500mg Side Effects Kamagra Aus Deutschland

LarCisk
2017 оны 10-р сарын 23

Cellulitis Amoxicillin What Amoxicillin Works For lowest price for 20 mg of levitra Kamagra Uk Pay With Paypal

LarCisk
2017 оны 10-р сарын 26

Forum Viagra Sans Ordonnance viagra online Order Generic Propecia 1mg Soy Milk And Amoxicillin

LarCisk
2017 оны 10-р сарын 29

Levitra 10 Mg Posologie Zithromax Early Pregnancy Lioresal En France cost of levitra at savon pharmacy Cialis Levitra Y Viagra Effects Amoxicillin Dogs Long Term Useage Tumors

Jefftreaps
2017 оны 10-р сарын 30

Levaquin 500mg Without Dr Approval Over Night Viagra Herzinfarkt cialis Cialis For Daily Use Online Who Will Deliver Cialis Fast Clomid Prix Forum

LarCisk
2017 оны 11-р сарын 3

Vomiting And Propecia viagra Buy Cheap Silagra Fluconazole Buy Cheap

LarCisk
2017 оны 11-р сарын 5

Amoxicillin Fish Human Recommended Dosage Of Cephalexin buy viagra online Malegra Tablets Prezzo Cialis 10 Mg In Farmacia

LarCisk
2017 оны 11-р сарын 17

Drug Generic Viagra Cheap viagra Comprare Viagra Sicuro On Line Regaxidil O Propecia

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Mail Order Provera viagra Anything Otc Like Viagra Or Cialis

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Buy Valtrex Online With Prescription Propecia Fa Crescere Dei Capelli Acheter Du Viagra Ou Cialis viagra Acquisto Kamagra 25 Mg

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Cialis Toma Diaria cialis Keflex Dosage Weight Canadian Online Pharmacies Cheap

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Zithromax Treat Chlamydia Is Amoxicillin Made From Pinicillin canadian cialis Walgreens Propecia Online

Kaomersuiny
2018 оны 11-р сарын 17

Иногда бывает так, что финансовые активы могут потребоваться очень быстро. Чтобы не обращаться в банковские учреждения или к друзьям, лучше взять займ онлайн. Вы можете получить финансовые активы сразу же после проверки вашей финансовой истории в других компаниях. Все заявки безумно быстро обрабатываются сотрудниками.

Сейчас оптимально брать займы в проверенных сервисах. Мы советуем обращаться на все-займы-тут.рф, где можно быстро получить займ. Если вам нужен микрокредит на лояльных условиях, то выбрать вариант из перечня представленных на портале МФО легко.

займ на карту мгновенно на долгий срок выдаются парням и женщинам после 18 лет. Если вы стремитесь получить срочный займ, это также считается преимуществом МФО, так как именно там вы можете получить мгновенные кредиты на карту без высоких процентов.

Мгновенные займы без отказа и проверок на финансовом портале – ВСЕ-ЗАЙМЫ-ТУТ.РФ

На веб-странице доступен каталог надёжных МФО, которые выдают средства под низкие проценты. Надо выделить и то, что среди МФО находится список тех, которые выдают мгновенный займ. Процедура выдачи денег в этом случае не превышает 15 минут. Вы можете быть уверенны в том, что займ будет перечислен моментально. Следует также подчеркнуть, что получить финансы вы также можете без дополнительных проверок, как это в данный момент актуально во многих компаниях.

Займ на карту с плохой кредитной историей для всех

Даже если у вас существовали до этого сложности с МФО, вам не стоит переживать. Получить деньги в займ без отказа могут в эти дни даже пенсионеры. Несмотря на то, что суммы выдаются небольшие, получить их возможно круглые сутки. Преимуществом сервиса является то, что на нём доступны только те МФО, которые работают круглые сутки. Даже если у вас ужасная кредитная история, получить займ ночью вы также сможете.

Если у вас возникли проблемы с финансами, а работы официальной нет – не переживайте. Получить деньги в долг могут даже пенсионеры. Вам не нужно предоставлять справки с места работы или показывать выписки с банковского счета. Компания работает на благо граждан, по этой причине в эти дни достаточно много граждан РФ пользуются вариантами на все-займы-тут.рф.

На сайте подобраны МФО, которые предоставляют средства с учетом различных рисков. Кое-какие сервисы завышают процентные ставки, но срок возврата у них также длительный. Если у вас возникнут вопросы насчет получения денег, у каждой МФО есть детальные данные, куда вы можете обратиться по горячей линии.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *