Т.Отгонбаяр: Хувийн хэвшлийнхэн хүнд үеийг давахад голлох үүрэгтэй

1-р сарын 21, 2015 9:09 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 939
Импортоос 100 хувь хамааралтай барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг үйлдвэрлэдэг компани байгуулагдаад хоёр жил болж буй аж.

Д.ОЮУНЧИМЭГ

Импортоос 100 хувь хамааралтай барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг үйлдвэрлэдэг компани байгуулагдаад хоёр жил болж буй аж. Энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа “ТАСО” компанийн захирал Т.Отгонбаярыг урилаа.

 

-Та компаниа товч танилцуулаач?

-Монголд анхны хэв хашмалын үйлдвэрлэлийг байгуулсан. 2012 онд Нүхтэд хоёр өөр төрлийн хашмалаар баригдаж байсан юм. Цаг хугацаа болон эмх цэгцийн хувьд асар их ялгааг тэндээс олж харсан. Тэгээд бизнес хийх санаа төрж, шинэ технологийг эх орондоо нутагшуулахаар шийдсэн. Тэр жилээ Солонгос ул­саас хэв хашмал оруулж ирсэн. Энэ үйлдвэрийг бай­гуулснаар бүтээн бай­гуулалтад том хувь нэмэр болно гэж боддог. Үйлд­вэрийнхээ тоног төхөө­рөмжийг Солон­госоос оруулж ирсэн. Түүнээс гадна тус улсын инженерүүдийг урьж авчран технологийг нь заал­гасан. Учир нь энэ материал нь санхүүгийн хувьд хэмнэлттэй. Олон удаа ашиглаж болох давуу талтай.

Манай үйлдвэр 30-аад ажилчинтай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 620 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж чадсан нь бидний ажлын амжилт юм.

-Манай нөхцөлд бизнес эрхлэх хөрс хэр таатай вэ. Тухайлбал, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд?

-Мэдээж бэрхшээлгүй зүйл гэж огт байхгүй. Анх эхлэхэд санхүүгийн хүндрэл гардаг. Учир нь гадаадын мэргэжилтэн урьж авчирч хүмүүсийг дадлагажуулах шаардлагатай. Түүнээс гадна технологийг нэвтрүүлэхэд хүндрэл гардаг. Миний анзаарснаар бизнес хийхэд хэлний мэдлэг чухал юм билээ. Анх үйлдвэр байгуулах хөрөнгийн эх үүсвэрээ өөрийн хуримтлал болон орон байраа зарж босгосон. Үйлдвэр эрхлэхэд тулгардаг бас нэг бэрхшээл нь газар болон ажлын байр. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд төрөөс дэмжих хэрэгтэй.

-Төрөөс чухам яаж дэмжих ёстой гэж бодож байна?

-Манай улсын хувьд үйлдвэрлэл огт байхгүй гэж хэлэхгүй. Тэд суурь бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирээд, боловсруулалт хийж байна. Үүнийг буруутгах гэсэнгүй. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас боломж байгааг харуулж байгаа юм. Тухайлбал, зам тавих гэж байгаа компани асфальтаа хэдэн мянган тооноор нь урдаас оруулж ирж байна. Үүнд л харамсдаг. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр төмөр хайлуулдаггүй. Зөвхөн хаягдал төмрийг ашигладаг. Гэтэл энэ олон жилийн туршид хүдэр боловсруулан төмөр гаргаж авах боломжийг эрэлхийлсэнгүй. Хамгийн гол нь төрийн буруу бодлого үйлдвэрийн хөгжлийг хойш татаж байна. Тэгэхээр суурь материалын үйлдвэртэй болох, түүнийг дэмжих хэрэгтэй. Үндсэн түүхий эд байхгүйгээр үйлдвэрлэл хөгжихгүй. Магадгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжин 888 төсөл, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гаргаж байгаа гэх биз. Гэвч одоохондоо олон зүгт хүч тарамдах хэрэггүй. Эхний ээлжинд үндсэн түүхий эд, суурь бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ босгох хэрэгтэй. Үүнд төрийн бодлогоо чиглүүлж ажиллах ёстой. Эхний удаад 3-4 зайлшгүй шаардлагатай үйлдвэрээ дэмжээд босгомоор байна.

-Тухайлбал?

-Арьс, ширээр үйлдвэрлэл явуулдаг газрууд Италиас түүхий эдээ авдаг гэж сонссон. Тэндээс авч байхын оронд технологийг нь нутагшуулахаар ажил­ламаар байгаа юм. Тэгвэл түүнийг дагаад ажлын байр, үйлдвэрлэл хөгжинө. Суурь үйлдвэрлэлийг  хөгжүүлэхдээ төлөвлөлтийг зөв хийх ёстой. Үүний дараа дагалдах үйлдвэрүүд аяндаа босоод ирнэ.

-Нэг том үйлдвэрийг дагаад олон жижиг үйлдвэр хөгжинө. “Говь” компанийн дэргэд утас ээрдэг, өнгө оруулдаг, ноос угаадаг гэх мэтчилэн жижиг, дунд үйлдвэрүүд байна шүү дээ?

-Мэдээж үйлдвэрлэлийг дэмжин, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь зөв. Гэхдээ суурь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарлаа хандуулаасай гэж боддог. Цаг нь болоогүй байхад буруу бодлогоор үйлдвэрлэлээ дэмжвэл гарах сөрөг үр дагавар бий. Тухайлбал, үйлдвэрийн тоног төхөөрөмж авахын тулд гадаад валютын эрэлтийг өсгөнө. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдээ гаднаас авна. Үүнд мөн л валют хэрэгтэй. Ийнхүү бага зэрэг хазайхад л улс орны эдийн засаг муудна. Үүнийг дагаад төрөөс нийгэмд зарцуулах мөнгө багасна. Энэ нь хүссэн ч эс хүссэн ч бизнест нөлөөлнө. Учир нь их хэмжээний зээл авсан аж ахуйн нэгжийн ашиг буурахаар компани дампууралд тулна. Тэгэхээр төрд төлдөг татвар байхгүй болно гэсэн үг. Төсвийг бүрдүүлдэг татвар багасахаар асуудал хаашаа эргэхийг хүмүүс хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс зөв менежментээр удирдах ёстой ажлыг сэтгэлийн хөөрлөөр зохион байгуулж болохгүй л дээ.

-Таныхаар цамц оёх гэж байгааг биш, утас ээрэх гэж байгаа үйлдвэрийг дэмжих хэрэгтэй юм байна. Тийм үү?

-Хамгийн гол нь суурь бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэдэг байх нь чухал гэдгийг ойлгуулах гээд байгаа юм. Түүнээс цамц оёдог, гутал хийдэг үйлдвэр байх хэрэггүй гэж хэлээгүй. Каластраар эдийн засгийг хөгжүүлэх нь зөв боловч суурь бүтээгдэхүүнээ импортоор авч байгаа. Жишээлбэл, манай үйлдвэр Төв Азид ганцхан бий. Тэгэхэд бид түүхий эдийнхээ зарим хэсгийг Солонгос, Хятадаас авч байна. Уг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр эсвэл Бэрэнгийн шинээр нээгдсэн үйлдвэрээс эдгээр материалаа авмаар байгаа юм. Хэдийгээр дотооддоо үйлдвэрлэж байгаа ч түүхий эдээ гаднаас авч байгаа нь төдийлөн зохимжтой биш. Мэдээж үйлдвэр байгуулагдаж байгаа нь сайн зүйл.

-Бизнесийнхэнд тулгамддаг нэг бэрхшээл нь мэргэжилтэй боловсон хүчин гэдэг. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүний хувьд та ямар бодолтой байна вэ?

-Аж үйлдвэр гэхээр тоног төхөөрөмж гэж харж болохгүй. Энэ зөвхөн нэг тал. Нөгөө тал нь хүнийг бэлдэх ёстой. Тиймээс техник мэргэжилтэн бэлтгэдэг төвтэй болох хэрэгтэй. Магадгүй сургууль байгаа гэх байх. Гэвч хангалттай биш, дадлагажуулж чадахгүй байна шүү дээ. Одоогоор хүн бүр дээд боловсролтой болохын төлөө тэмцэж байна. Гэтэл ажилчин анги тасарчихлаа. Олон дарга төрөөд байдаг, удирдлагад нь ажиллах хүнгүй болчихсон гэсэн үг. Тэгэхээр төр засгаас хэрэв мэргэжилтэй ажилтан болвол танд ийм давуу тал бий гэдгийг сурталчлах хэрэгтэй.

-Давуу тал нь юу байж болох вэ?

-Тухайлбал, халамжийн зөв бодлогоор дэмжиж болно. Тухайн хүний хүүхэд үйлдвэрийн ажилтан болохоор суралцах гэж байгаа бол төлбөрийг төрөөс 100 хувь даадаг байж болох юм. Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдийг нь орой болтол уртасгасан цагаар харж өгөх үйлчилгээг хэрэгжүүлж болно. Ажилтан анги гэлгүй дадлагажуулж, цалин хөлсийг нь тодорхой төвшинд хүргэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн бодлогыг хүний бодлоготой уялдуулан хөгжүүлснээр зөв голдиролд орох юм. Түүнээс гадна ажилчин хүний тэтгэвэрийн хэмжээ жирийн хүнийхээс 30 хувь илүү байх тогтолцоог хэрэгжүүлж болно. Энэ нь мэргэжилтэй боловсон хүчний тоог өсгөх, ажилдаа дурлан өндөр бүтээлтэй ажиллахад нь хөшүүрэг болж чадна. Гэтэл мэргэжилтэй боловсон хүчин байхгүйгээс үйлдвэрт хариуцлагатай ажиллах хүн алга. Арайхийн үнэтэй тоног төхөөрөмж оруулж иртэл эвдчихнэ. Энэ нь үргүй зардлыг өсгөж байгаа хэрэг. Үйлдвэр байгуулахад их хэмжээний хөрөнгө шаардана. Харин тооцоолоогүй зардал гэдэг түүнээс ч хортой байдаг юм.

-Ажилчин анги залгамж халаагүй болсон гэдэг нь үнэн. Гэхдээ төрөөс мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулан ажиллаж байгаа. Энэ нь та бүхний шаардлагад хэр нийцэж байна вэ?

-Хамгийн гол нь дадлагажуулах төвийг зөв суурьтайгаар зохион байгуулах хэрэгтэй. Үүний тулд дадлагажуулах төвийг хороо, дүүргүүдэд байгуулмаар байгаа юм. Тухайн төвөө дахин дадлагажуулах болон дадлагажуулах хэмээн хоёр ангилж ч болно шүү дээ. Ингээд ярихаар ажил олгогч, ажилтан хоёрыг холбодог төв байгуулчихаж бас болохгүй. Энэ буруу замаар олон жил явсан. Үр дүнгүй гэдгийг нь мэдэрсэн. Тухайлбал, би үйлдвэрээ байгуулчихаад ажилтан авах гэж нэлээд хүнд байдалд орсон. Хөдөлмөрийн биржээр дамжуулан захиалга өгдөг боловч шаардлагад нийцсэн хүн олддоггүй. Сүүлдээ хүмүүсээ сургаж, дадлагажуулж байлаа. Одоо манайд байгаа систем нь нэг сар, 45 хоног гэсэн хугацаагаар хүмүүсийг сургадаг. Уг нь үйлдвэртэй нь ярьж байгаад тоног төхөөрөмж дээр нь тодорхой хугацаагаар дадлага хийлгэмээр байгаа юм.

-Манай улсын үйлдвэрлэлийн хөгжилд үнэлэлт өгөөч гэвэл та ямар дүн тавих вэ?

-Үйлдвэрийн суурь муу байгаа ч хөгжиж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш богинохон хугацааг алдаж болохгүй. Учир нь ам.долларын ханшийн өсөлт үйлдвэр хөгжих таатай хөрс. Харин энэхүү өсөлт ард түмний нуруунд ачаа үүрүүлдэг гэдгийг үгүйсгэх гэсэнгүй. Хэрэв бид бүсээ чангалж байгаа бол нэг мөсөн чангалж байгаад 20-30 хувийн ханшийн уналтыг ашиглан дотоодын үйлдвэрлэлээ босгох хэрэгтэй байгаа юм. Алтан боломжоо алдчихалгүй ашиглах сүйхээ л хэрэгтэй байна. Яагаад гэвэл, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан импортын хавтангийн үнэ өснө. Энэ нь манай үйлдвэрлэж буй хавтангийн үнэтэй дүйж очно. Тэгэхээр ижил үнэтэй хоёр төрлийн бүтээгдэхүүний аль удаан хэрэглээтэй, чанартайг нь сонгоно. Тиймээс бид энэ боломжийг ашиглаж үйлдвэрээ босгож чадсан юм шүү дээ.

-Сүүлийн үед аж ахуйн нэгжүүд ажилд авахдаа нас заадаг болсон. Гэтэл өмнө нь үйлдвэрт ажиллаж байсан мэргэжилтэй хүмүүс ид ажиллах насандаа тэтгэвэрт гарсан эсвэл ажилгүй болсон байх юм. Энэ хэр зохистой бодлого вэ?

-Манай үйлдвэрт төрөл бүрийн насныхан ажиллаж байна. Ер нь амьдрал үзсэн туршлагатай хүмүүс арай хариуцлагатай байдаг. Хүн бүр хүнд төмөр өргөх албагүй. Өөрийнхээ хэмжээнд тохирсон ажлаа бүтээмжтэй хийх нь чухал. Гэхдээ ингэж хүнээ таньж ажилд авахын тулд судалгаа хэрэгтэй. Хэрэв тухайн хүнийг насаар нь ялгаварлан ажилд авахгүй байгаа бол төрөөс зохицуулалт хийх ёстой. Энэ бол төрийн үүрэг. Тухайлбал, тэтгэврийн насыг уртасгаж болно. Ажилгүйдлийн тэтгэмжийг багасгах, бууруулах хэрэгтэй. Мөн хүний сургадаг систем нь эрүүл, зөв ажиллах ёстой. Түүнчлэн тухайн компани ажилд орохоор ирж байгаа хүний дэлгэрэнгүй мэдээллийг нэгдсэн сангаас хардаг болмоор байгаа юм. Тэгвэл энэ хүн өмнө нь ямар газар хэрхэн ажиллаж байсан, ажлаас гарсан шалтгаан зэрэг түүхийг нь төвөггүй харж болох юм.

-Ажилгүйдлийн тэтгэмжийг өгөх хэрэггүй гэх гээд байна уу. Яагаад?

-Тэгэлгүй яахав. Тэтгэмж аваад зүгээр суугаад байх боломжийг төрийн халамж нэрээр бүрдүүлээд байгаа нь буруу тогтолцоо. Тэгэхээр тухайн хүн хэдэн удаа ажилд орсон сургалтын төвөөс хэдэн удаа зуучилсан, ажлаас гарсан шалтгаан зэргийг маш нарийн бүртгэх хэрэгтэй. Гэхдээ энэхүү бүртгэлийг хэн нэгнийг хорлох боломжгүйгээр системчлэх нь зүйтэй. Энэхүү бүртгэлийг хөтөлснөөр ямар хүнд хэдий хэмжээний мөнгө зарцуулах вэ гэдэг нь харагдана. Эндээс хэн ажил хийх сонирхолтой байна гэдэг нь төвөггүйхэн харагдана. Ажил хийх сонирхолтой хүнээ төр нь урамшуулдаг байх хэрэгтэй. Урамшуулал гэхээр баруун, солгойгүй тараах мөнгийг хэлэхгүй. Түүнээс гадна дадлагажуулж, туршлагажуулах талаар арга хэмжээ авч болох юм. Энэ бүртгэлийн систем ажилласнаар эдийн засагт ч хэмнэлттэй, ажилгүй иргэд нь ямар шалтгаанаар ажил хийхгүй байна гэдэг нь тодорхой болно. Тухайлбал, 42 настай Бат ажилгүй иргэдийн бүртгэлд байна. Тэгвэл сургалтын төвөөс түүний сонирхсон ажлын байрыг зуучилна. Харин Бат ажлаасаа халагдлаа. Халагдсан шалтгааныг нь мэдээллийн санд оруулна. Хуучин хөдөлмөрийн дэвтэр хөтөлдөг шиг цахим дэвтэртэй болмоор байгаа юм. Түүнийг дахин ажилд зуучилна, дахиад л халагдана. Энэ нь тэр хүний ажил хийх сонирхолгүй гэдгийг гэрчилж буй хэрэг. Тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмж ч олгохгүй, ажил ч олж өгөхгүй болчих хэрэгтэй.

-Дадлагажуулах суурь төвтэй болох хэрэгтэй гэдэг нь үнэн. Гэвч манайд хэрэгжиж байгаа хөтөлбөр богино хугацаатай, техник, технологи хангалттай байж чадахгүй байна. Тэгвэл үйлдвэрүүдийн дэргэд дадлагажуулах төв байгуулах боломж бий юу?

-Герман, Швед, Финланд гээд үйлдвэрлэл хөгжсөн улсын хүн амын дийлэнх нь техник мэргэжлийн ажилтан байдаг. Тухайн төрийн бодлого нь хүмүүсээ энэ чиглэл рүү хөтөлж чадсан. Учир нь амжилттай яваа бизнесийнхэн нь тухайн хүний сургалтын төлбөрийг төлөөд бэлтгэж гаргадаг. Үйлдвэрийн ойролцоо дадлагажуулах төв ажиллуулж болно. Түүнээс гадна тэр компа­нийн ивээн тэтгэлгээр сургалтын төв байгуулан ажиллах боломж бас бий. Жишээлбэл, 2000 ажилтантай үйлдвэр жилд 100 ажилтан шинээр авдаг байж болох юм. Үүний тулд өндөр шаардлага тавих хэрэгтэй. Том компаниуд нэгдэх суурийг нь зөв тавиад зохион байгуулах боломжтой гэж хардаг.

-Төрийн оролцооны талаар ярилаа. Энэ нь бизнесийг боомилдог гэлцдэг. Та санал нэг байна уу?

-Ер нь суурь бодлогоо зөв тодорхойлооч гээд байгаа юм. Хөдөлмөр болон аж үйлдвэрийн салбар ч ялгаагүй цахимжуулж болно. Хэдийгээр ажилтны эрхийг хамгаална гээд хэт туйлшраад байж болохгүй. Ажил олгогчоо ч бас хайрлах хэрэгтэй. Тэд төсөвт мөнгө оруулдаг, хүмүүсийг ажлын байраар хангадаг, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг юм. Төрөөс ажлаас халагдсан, ажилд орохыг хүссэн хүмүүсээ бэлддэг төвүүдийг байгуулаад өгөөч хэмээн хүсч байна. Мэдээж зөв системтэй, зөв суурьтай байхаас гадна шударга нээлттэй болгочих ёстой юм. Мөн халамжийн бодлогоороо дамжуулан хүнийг ажил хайлгадаг болгох хэрэгтэй. Түүнээс төрөөс мөнгө аваад залхуураад байх хүнийг тэтгээд байхыг халамж гэж хэлэхгүй. Зургаан сараас дээш хугацаанд ажилгүй хайхгүй байгаа хүний халамжийн мөнгийг 20, 20 хувиар хасаад явах механизмтай болмоор байна. Ийнхүү сууриа зөв болговол хэдэн жилийн дараа төр хүнд байдалд орохгүй болно.

-Төсөв хүндэрсэн учраас төрийн албан хаагчид олноор халагдаж байна. Түүнээс гадна татан буугдсан, дампуурсан аж ахуйн нэгжүүдийн ажилчид, цомхотголд өртөгсөд гээд ажилгүйчүүд өсч байна шүү дээ?

-Тиймээс хамгийн эхлээд улстөржүүлээд байгаа өрийн хязгаарыг шийдэх хэрэгтэй. Улстөрчдийн хийсэн алдаа манай улсыг самарчихлаа гэхэд хилсдэхгүй. Дэлхийн анхааралд байсан Монгол руу гадаадын хөрөнгө оруулагч ирэхгүй болсон гэдгийг сүүлийн жилүүд харуулсан. Ийм хүнд байдалд байгаа учраас алдаагаа засах ёстой юм. Тэгэхээр өрийн хязгаарыг 40, 60 гэж шоудахгүйгээр өндөр болгож зээл авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бизнес маш хүнд байдалд байна шүү. Хэрэв бизнесүүдээ унагаачихвал ажилгүйдэл нэмэгдэнэ. Татвар төлөгч багассанаар төсвийн орлого тасарна. Ийм хүнд үеийг давахын тулд эдийн засагт мөнгө хийх хэрэгтэй. Хэдийгээр хэцүү байгаа ч том төслүүдээ хөдөлгөхөөс гадна эдийн засагт мөнгө хийх нь чухал. Ингэж чадвал ирэх 2016 онд эдийн засаг сэргэх боломж бий. Энд улстөржих шаардлага огт байхгүй.

-Таны бодлоор энэ жилийн эдийн засгийн төлөв ямар байх бол?

-Энэ онд гоц өсөлт гарахгүй. Голдирлоороо явах болов уу. Учир нь манай улсын эдийн засаг 100 хувь төрөөс хамааралтай биш. Тиймээс хүчирхэг болж байгаа хувийн хэвшлийнхэн хүнд үеийг давахад голлох үүрэг хүлээх байх. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Татварын өршөөлийн хуулиа яаралтай батлах хэрэгтэй. Нуусан мөнгөө ил гаргах ёстой. Энэ хэцүү үеийг маш том боломж гэж бодож ажиллаасай гэж боддог. Буруу зүйлээсээ салах цаг болсон. Дандаа хар барааныг нь харж байснаас зөв, сайн зүйлийг нь бас харах хэрэгтэй. Хятадын эдийн засаг энэ жилийн сүүлчээс сайжирвал манайх ч бас сэргээд л ирнэ. Хэдийгээр урд хөршөө муулж байгаа ч бүх л зүйл минь хамааралтай байна шүү дээ.

-Сүүлийн үед компанийн засаглалын тухай ярих болжээ. Сайн засаглалтай компани хөгжих боломж нээлттэй гэдэг шүү дээ. Манай улсын компанийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Бүх зүйлийн учир нь хүнд өөрт байдаг. Сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийддэг, их хэмжээний мөнгөтэй болохоороо буруу зарцуулдаг, олон салбар болгож салаалдаг нь буруу. Маш сайн ажиллаж байсан газар тал тал тийшээ салбарласнаасаа унаж байгаа нь харамсалтай. Бүхий л зүйлийг өөрөө хийхээр зүтгэх юм. Бусдадаа боломж олгох тухай боддог болмоор байна. Хувиа хичээсэн сэтгэхүйгээсээ салах цаг болсон. Орчин үеийн дэлхийн шилдэг компаниуд ганцаараа бүх юмаа хийх нь унадаг гэдгийг баталж өгсөн. Тухайлбал, Самсунг корпораци ирээдүйд хүнд байдалд орно.

 

 

Нийт: 14 Сэтгэгдэл

MiguBamb
2017 оны 9-р сарын 23

Buy Kamagra Online In Uk Viagra Farmacia cialis 100mg Lasix Nolvadex Par Zeneca Canadian Pharmacy Buy Online Ed Pills

MiguBamb
2017 оны 9-р сарын 30

Cialis Dosis Diaria Where Can I Buy Clomid From India Weird Taste In Mouth Amoxicillin viagra cialis Comprar Lasix

MiguBamb
2017 оны 10-р сарын 4

Where Do I Get Viagra Propecia Concierto Clobetasol Temovate In Us Direct viagra Cialis Contraindicaciones Cytotec 200 Posologie

MiguBamb
2017 оны 10-р сарын 7

Propecia Effects On Women Oral levitra samples europe want to buy real isotretinoin

MiguBamb
2017 оны 10-р сарын 9

No Prescription For Levothyroxine 88mcg Propecia 1 After Month osu levitra comprar Hydrochlorothiazide Medicine Cialas Professional For Sale Licenziamento Levitra

MiguBamb
2017 оны 10-р сарын 10

Sildenafil Generic Viagra Generic Finasteride International viagra prescription 2.5mg Cialis Online

MiguBamb
2017 оны 10-р сарын 15

Mastalgia Propecia Levitra Generique En France viagra Relax De Propecia Propecia Datos

MiguBamb
2017 оны 10-р сарын 23

Without Prescription Metronidazole Tablets Uk buy cialis Hydrochlorothiazide Visa Arun Fstest Delivery Of Online Viagr Canadian Mail Pharmacies

MiguBamb
2017 оны 10-р сарын 26

Cephalexin 250 Mg Indications For Dogs viagra Buy Amitriptyline 50mg Priligy Muy Caro

MiguBamb
2017 оны 10-р сарын 28

Viagra Sin Receta En Sevilla Amoxicillin 250 5 Infant Dosage Tadalis Sx France viagra online prescription Propecia Order

MiguBamb
2017 оны 11-р сарын 2

Cheap Viagra From Usa Buy Zoloft Site Serieux Achat Cialis levitra samples Metronidazole Overnight Last Longer In Bed

MiguBamb
2017 оны 11-р сарын 6

Cialis 20 Mg Precio Espana Comprare Cialis Acquisto Cialis Generico Kamagra Shop Eu filitra vardenafil tablets Tetracycline Purchase Canada

MiguBamb
2017 оны 11-р сарын 13

Zithromax 3 Day Pack Can You Take Advil And Amoxicillin order accutane online uk cialis price Levitra Bier Preisvergleich Viagra 100 Purchase Isotretinoin Pills Next Day Pharmacy Amex

MiguBamb
2017 оны 11-р сарын 24

Viagra Generica Barcelona generic viagra Viagra Plus Without Prescription Viagra Effetti Forum

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *