Т.Гэрэлцэцэг: Балетын удирдаачид нот руугаа харах боломж олддоггүй

3-р сарын 26, 2018 9:21 am Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг , Урлаг, спорт Уншсан: 57
удир

Ч.ГАНТУЛГА

 Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТын концертмейстер, Монголын анхны эмэгтэй удирдаач Туулайхүүгийн Гэрэлцэцэгийг урилаа.

“Аав минь их хөдөлмөрч хүн. Ялангуяа, сонгодог урлагийн төлөө цохилох зүрхтэй. Энэ сайхан чанарыг нь өвлөж авахсан гэж хүсдэг”

“Аав минь их хөдөлмөрч хүн. Ялангуяа, сонгодог урлагийн төлөө цохилох зүрхтэй. Энэ сайхан чанарыг нь өвлөж авахсан гэж хүсдэг”

Та Монголын анхны эмэгтэй удирдаач болж, дуурийн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлж байна. Баяр хүргэе?

Баярлалаа. Удирдаач мэргэжлээр саяхан дипломоо амжилттай хамгааллаа. Удахгүй театртаа ирж ажиллана даа.

Өмнө нь ажиллаж байсан театртаа, дассан хамт олонтойгоо дахин ажиллана гэхээр сайхан байна уу?

Би театртаа концерт­мейстерээр 20 гаруй жил ажилласан. Энэ хамт олон амьдралын минь нэ­гээхэн хэсэг гэж ойлгож бол­но. Тиймээс уран бүтээл­чидтэйгээ илүү ихийг хийхийн төлөө хөдөл­мөрлөх болно.

-20 жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа шүү?

Тэгэлгүй яахав. 17 настай жаахан охин байхдаа театр хэмээх энэ ариун сүмийн босгоор алхаж, өдийг хүртэл урлагийн сайхныг мэдэрч, түүгээр өөрийгөө хөглөж явна. Магадгүй сонгодог урлаггүйгээр өөрийгөө төсөөлж чадахааргүй болсон байх.

Би таныг 17 настайдаа анх театрт хөл тавьсан гэж бодохгүй байна. Өмнө нь аавыгаа дагаад ирж байсан байх?

Театрын уран бүтээлчээр 17 настай байхдаа ирж байсан. Түүнээс өмнө мэдээж аавыгаа дагаад ирэлгүй яахав. Хүүхэд нас минь энэ ягаан байшинд л өнгөрлөө шүү дээ. Харин гурван настай байхдаа үзэгчийн хувиар анх театртай танилцаж байсан юм байна.

Таны эмээ бас энэ театрт насаараа хөгжим­чин хийсэн гэж байсан?

Эмээ минь театрт хийл хөгжим тоглодог бай­сан. Намайг дагуулж явах их дуртай. Хань татаад л . Тэр үеэс театрын бү­х тоглолтын хам­гийн жаахан, хамгийн үнэнч үзэгч нь би байдаг байлаа.

 –Тэр үеэс сэтгэлд тань үлдсэн сайхан дурсамж байдаг л байх даа?

Хүүхдэд зориулсанШидэт вааргээд хошин дуурь үзэж байснаа мартдаггүй юм. Том вааран дотроос хүмүүс гарч ирж дуулахад нь их сониучирхаж, гайхдаг байсан. МөнЖизельбүжгэн жүжгийг их үзсэн. Эмээ минь дор хөгжим тоглоод сууж байхад эмээгийнхээ дээх нь зогсч байгаад үздэг байлаа. Жаахан байсан учир харагдахгүй болохоор нь өлмийгөө өргөж байгаад л үздэг байснаа мартдаггүй.

Таны аав дуурийн театрын нэрт удирдаач Н.Туулайхүү. Ааваасаа удирдаачийн хувьд, хүний хувьд их олон зүйлийг сурсан байх даа?

Аав минь надад анх удирдаач болох санал тавьсан юм. Их олон жил хүн хайж, ажиглаж явсан юм билээ. Гэвч санаанд нь нийцэх хүн ховор байсан гэсэн. Тиймээс намайгЧи л чадна. Дэлхийн олон оронд эмэгтэй удирдаачид бийгэж урам өгсөн. Ааваасаа их олон зүйлийг одоо ч сурсаар явна. Аав минь их хөдөлмөрч хүн. Ялангуяа, сонгодог урлагийн төлөө цохилох зүрхтэй. Энэ сайхан чанарыг нь өвлөж авахсан гэж хүсдэг.

Анх удирдаач болох санал тавихад нь эргэлзэх бодол төрсөн үү?

Монголд эмэгтэй удирдаач байхгүй. Тиймээс өөрийгөө чадах болов уу гэж бодох үе байсан. Гэхдээ аав минь надад итгэсэн болохоор тэр итгэлийг нь алдахыг хүсээгүй.

Аавдаа зэмлүүлэх үе гардаг уу?

Уран бүтээл бүхний минь хамгийн эхний үзэгч нь аав минь байдаг. Загнахаасаа илүү надад их урам өгч, хурцалсныхаа дараа тэр хэсэгтээ анхаа­раарай, тэгэх хэрэгтэй байсан шүү гэж зөвлөдөг.

Та дипломооХунт нуурбүжгэн жүжгээр хамгаалсан гэж байсан?

Дэлхийн балетын урлагийн ноён оргил болсонХунт нуурбүтээлээр дипломооонцдүнтэй хамгаалсан. Тавдугаар сард дипломоо гардаж авна.

Удирдаач болоход хамгийн эхэнд ямар төлөвшлийг өөртөө суулгах ёстой вэ?

Хөгжмийн мэдлэг, сонсгол сайтай байхаас гадна гарын хөдөлгөөн, биеийн байдал их чухал. Хэтэрхий жижигхэн биетэй бол хөгжимчиддөө харагдахгүй байх жишээтэй. Энэ мэт удирдаач хүн их олон шалгуурыг давдаг.

Та дуурийн удир­даачаар мэргэшинэ гэж байсан. Энэ нэр томъёог өмнө нь сонсч байгаагүй юм байна?

Би балетын концерт­мейстерээр ажиллаж байсан. Энэ 20 жилийн хугацаанд 30 гаруй балетад тасралтгүй ажиллажээ. Театрт тавигдсан бүх бүтээлийн хөгжмийг бараг цээжээр мэднэ. Балетын удирдаач болоход миний концертмейстер хийж байсан туршлага их нөлөөлсөн.

Гэхдээ концерт­мейстер, удирдаач хоёр асар ялгаатай?

Тэгэлгүй яахав. Концертмейстер бол гараа хөдөлгөөд, өөрөө л тоглоно. Харин удирдаач бүх хөгжимчинг удирдаж, тэдний аялгууг нэгэн цэгт уялдуулж, ая танг нь нийлүүлнэ гэхээр илүү хүнд, мэдрэмж шаардсан ажил л даа.

Балет удирдахдаа та ямар арга барилыг эрхэмлэдэг вэ?

-Бүжигчдийнхээ онцлогийг их хардаг. Тэд зарим өдөр эрч хүчтэй байдаг бол хааяа жаахан хүндэрчихдэг. Мэдээж хүн юм чинь сэтгэл санаа, биеийн байдлаас болоод өдөр бүр тайзан дээр гарахдаа харилцан адилгүй байдаг. Тэр бүхнийг удирдаач харж, ажиглаж, мэдэрч байх хэрэгтэй. Дуурийн удирдаач хүн дуучнаа сонсч удирддаг бол балетын удирдаачид нот руугаа харах боломж олддоггүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *