Т.Ганхуяг: Театрын зураачдад судалгаа их чухал

2-р сарын 8, 2018 11:26 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 31
18

Р.ОЮУН

 УДЭТын ерөнхий зураач Т.Ганхуягтай ярилцлаа.

УДЭТынхан ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

Би 1998 онд сургуулиа төгсч ирээд Ч.Найдандорж найруулагчтайТамгагүй төржүжгийг анх хийсэн. Үүнээс хойш театрт ажиллаж байна. 2009 оноос албан ёсны ерөнхий зураачаар ажиллаж эхэлсэн. Одоо манайх Э.Оюун гуайн 100 жилийн ойд зориулжБи эндээс явнажүжгийг нь тавьж байна. Энэ хүн Монголын шинэ цагийн театрын урлаг болон бусад соёлын бүх салбарт хувь нэмрээ оруулсан. Бид түүхгүй юм шиг болох гээд байна. Э.Оюун гуай театр урлагийн төлөө Б.Ринчен, Ц.Дамдин­сүрэнтэй тэнцэхүйц соён гэгээрүүлэгч байсан. Тиймээс энэ жүжиг дээр ажиллаж байна.

Зураач, театрын зураач байх хоёрын ялгаа их байдаг уу?

Их ялгаатай. Театрын зураач тайз, үзэгчидтэй харьцана. Тайз, хэлбэр дүрс, гэрэл, өнгө, дуугаар үзэгчдэд зохиолын утга санааг илэрхийлэхээс гадна хэлэх гэсэн санаагаа театрын хэлээр дамжуулж ярьдаг. Тэгэхээр театрынх нь нийлмэл юм. Тухайлбал, тайзны эд эсэд хүрч уран бүтээл бүтээдгээрээ онцлог. Харин зураач бол нэг өрөөнд суугаад зотон, өнгө, өөрийн бие сэтгэл, гарын ур чадвараар өөрийгөө илэрхийлдэг.

Зураач нар бүтээлээ хийхийн тулд урлантай байдаг. Таны хувьд?

Миний урлан хаа сайгүй л байна. Тухайл­бал, гуталчин дээр очиход бараг миний урлан болно. Гагнуурчин, дархан, оёдол гээд. Нэг жүжиг тавихад бодит үйлдвэрлэл хийдэг. Ямар цаг үе, юун тухай орон зайг илэрхийлж байна вэ гэдгээрээ бүх юм явдаг. Театрын зураач хэцүү, нарийн мэргэжил. Хүн болгон хийгээд байдаггүй. Тиймээс цөөхөн байдаг. Их тэвчээр шаардана. Ахмадууд ч гэсэнИх тэвчээр шаардсан мэр­гэжилгэж хэлдэг бай­сан. Театр бол тэр чи­гээ­рээ урлан. Бид үйлд­вэрлэл хийдэг. Мужаан, оёдлын цех, гагнуур, туслах зураач гэсэн өрөөтэй болохоор эндээ уран бүтээлээ хийнэ.

Та ажлын бус цагаа­раа ямар зураг зурах дуртай вэ?

Ажлын бус цагаар ихэвчлэн судалгаа их хийдэг. Уран бүтээл хийж байхад судалгаа хийх боломж гардаггүй. Тиймээс чөлөөт цагаараа уншиж, судалдаг. Тухайлбал, Э.Оюун гуайг амьд байхад нь би уулзаж байгаагүй болохоор энэ хүний талаар сайн судлах хэрэгтэй болсон. Энэ хүн хаана сургууль төгссөн, эцэг эх нь ямар хүн байв, Монголын театрт юу хийсэн, хэдэн жүжгийн зохиол бичсэн бэ гэдгийг нь сайн судалсны дараа нийгэмд ямар мэдээлэл хүргэх юм. Энэ цаг үед залуучуудад ахмад үеэ яаж сурталчилбал зүгээр юм. Зохиол нь 1960-аад оны сүүлээр бичсэн болохоор тэр үеийн зохиолын хэллэг, санааг одоо яг зохиолоор нь хийх хэцүү. Тэр үед байсан гэр бүлийн асуудал. Ямар ч нийгэмд гэр бүлийн асуудал байсан. Үүнийг орчин үед яаж авчирч шийдэх вэ гэдэг судалгаа хэрэгтэй байна. Тиймээс театрын зураачдад судалгаа их чухал.

Театрын бүтээлүүдээ­рээ үзэсгэлэн гаргасан уу?

Театрын зураач таван жилийн хугацаатай тайлан үзэсгэлэн гаргадаг. Анх Доржпалам гуайтай гаргаж байсан. Мөн театрынхаа 85 жилийн ойгоор Монголын урчуудын эвлэлийн хороонд сүүлийн 10 жил хийсэн уран бүтээлээр бие даасан үзэсгэлэн гаргасан. Манайд бүрэн хэмжээний үзэсгэлэн гаргах том танхим ховор болохоорГамлет”, “Парисийн дарь эхийн сүм”, “Орол­маа эх”, “Шөнө дундын бүжигжүжгийн тайз, хувцас, загваруудаа тавь­сан. Нийгэмд зураач гэж ийм ажил байдаг гэдгийг харуулсан.

Театрын зураач гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

Театрын зураач гэхээр нийгэмд ойлгогддоггүй сонин мэргэжил. Жүжгийн зохиол цаасан дээр бичигддэг. Зохиолч ерөнхий орон зайг бичихээс хананы цаас цэцэгтэй байна, өрөөнд ийм хэлбэрийн гэрэл унжина, ийм сандал, чимэглэл байна гэж бичихгүй. Тэгвэл театрын зураач тэр зохиолыг цоо шинээр бий болгож дүрсэлж зурна. Өнгө будаг нь ямар байх, ямар цаг үеийн ямар хээ угалз, зүс царай, хувцас ямар байсныг зураач гаргаж өгдөг. Үүний дараа найруулагчтайгаа зохиолыг хэрхэн, яаж илэрхийлэх вэ гэдгийг ярилцдаг болохоор зураачийн ажил нарийн. Судалгаа сайтай, өргөн мэдлэгтэй байх ёстой. Театрын зураачийн нэг онцлог нь олон талын мэдлэг, боловсрол шаарддаг.

Тухайлбал?

Өнөөдөр нэг зураачид тайзан дээр ямар өнгийн хувцас гэрэл авах вэ гэдэг нь сонин биш. Гэтэл театрын зураачид ямар материал нь гэрэл авдаггүй вэ гэдгийг мэднэ. Мөн барилгын мэргэжилтэн болно. Хана хийхэд өргөхөд хэдий хэмжээний даацтай, юугаар хийх вэ. Яаж гагнавал гагнуур нь зөв байх вэ гээд гагнуурын мэдлэг заавал шаарддаг. Зураач гэсэн нэрийн цаана бүх мэргэжлийг эзэмшиж байна. Тэгэхээр тайз бас дүр болж өгдөг. Дүрийг бүтээхийн тулд зураачаас их авьяас, мэдлэг боловсрол шаарддаг. Жүжигчдийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа байх ёстой.

Уран бүтээлийн са­наа­гаа хаанаас олж авдаг вэ?

Уран бүтээлийн санаа их хэрэгтэй. Манай гоо зүйн багшМонгол, Хятад хүн хоорондоо их өөр. Монгол хүн сэтгэлийн хирийг хэлж арилгадаг, сэтэрийн хирийг ариусгаж арилгадаг. Хятад хүн гурван үгнийхээ цаад үгийг нууж чадахгүй бол хятад хүн бишгэж бидэнд сургадаг байсан нь 13 жилийн дараа хэрэг болсон. “Шөнө амталсан нулимсжүжгийн утга санааг энэ үгнээс олсон.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *