Т.Ганболд: Баруун хилийн тулгаралтаас есөн баатар төрсөн

8-р сарын 20, 2018 9:30 am Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 17
8-20-4

Э.АРИУНЖАРГАЛ

Монгол Улсын баруун хязгаарт  20 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт тулгаралт болох Байтаг богдын тулалдааны 70 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн ажиллагааг Ховд аймгийн Үенч суманд Хилийн цэргийн 0130 дугаар ангид  ирэх сарын 6-8-нд зохион байгуулах юм.

Ойг угтаж Баруун хилийн тулгаралтын талаар Хилийн түүхийн музейд очиж, тус музейн эрхлэгч, дэд хурандаа Т.Ганболдтой уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. Түүхийн музейд Монгол Улсын хилийн түүхийг эрт дээр цагаас харуулсан үзмэрүүдийг дэлгэн тавьжээ. Дэд хурандаа Т.Ганболд  70 жилийн тэртээ баруун хязгаарт болж байсан тулалдаан, тулгаралтын талаар   “Монголд нийт 15 баатар байдгаас ес нь баруун хилийн тулгаралтаас төрсөн. 1933-1952 оны хүртэл үргэлжилж түүхэнд “Баруун хилийн тулгаралт” гэж тэмдэглэгдэн үлдсэн энэ үйл явдал нь Хятадын гоминдаан болон Оспаны дээрэмчид Монгол Улсын хилийг  олон удаа зөрчиж, хил орчмын айлуудыг түйвээн дээрэмдэх болсноос үүдэн гарсан юм” гэв. Харин 1940 оноос тэдний энэ үйл ажиллагаа идэвхжиж  хүчээ авч эхэлсэн байна. Тухайлбал,1940 оны гуравдугаар сараас гоминдаан,Оспаны дээрэмчид Бага хавтгай уулын “Зээгийн ус” хэмээх газраар хил зөрчиж V отрядын 24 хилчинтэй байлдсанаар эхэлсэн байдаг. Дараа нь 1943 оны долдугаар сард мөн отрядын I сумангийн тасгийн дарга дөрвөн хилчин тэдэнтэй тулалдаж гурав нь амь үрэгджээ. Харин үүний дараа Мэргэн уулын тэнд болсон тулгаралтын үеэр Оспаны талаас 22 хүнээ алдсан байдаг байна. Энэ  тулаанд оролцсон н.Нэхийт, Лхагвадорж нарыг Монгол Улсын баатар цолоор шагнасан байна.  Мөн тэр тулалдаанаар багагүй хүн хүчээ алдсан Оспаны дээрэмчид хариугаа авахаар1948 оны долдугаар сарын 7-нд хил зөрчсөн нь “Байтаг богдын тулаан” юм. Заставын орлогч болон хилчид тэднийг тосч байлдах тушаал авсан байна. Тэд “Бүдүүн харгайтын гол” хэмээх газарт 200 гаруй дайсны цэрэгтэй тулалдаж зургаа нь амь үрэгдэж дөрвөн нь амьд үлдсэн юм. Ер нь  баруун хязгаарт нийтдээ 62 удаагийн  тулгаралт болж байжээ.

Байтаг богдын тулаанаас сэдэвлэсэн “Маш нууц 2” киноны талаар музейн эрхлэгч Т.Ганболд “Маш нууц 2 кино бол алс баруун хязгаарт 70 жилийн өмнө Монголын хилчид Оспаны дээрэмчид, Гоминдаан, Шинжааны цэргүүдтэй эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн төлөө олон удаагийн зэвсэгт тулгаралтыг хийж, эрэлхэгээр тулалдаж явсныг харуулсан түүхийн олон баримтан дээр үндэслэн хийсэн сайн кино болсон. Мэдээж урлагийн бүтээл болохоор уран сайхны зарим хэтрүүлэг орсон байхыг үгүйсгэхгүй. Бид киногоо хүлээж аваад хилчиддээ үзүүлэхээр болсон” гэв. Түүний ярьснаар дээрх тулгаралтад  Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг,тагнуул, орон нутгийн иргэд болон хилийн цэрэгт туслах сайн дурын отрядын бие бүрэлдэхүүнтэй нийт 25000 хүн оролцсон гэсэн тоо баримт байдаг аж. Тэднээс өнөөдөр 50 гаруй хүн  амьд сэрүүн байгаа гэсэн мэдээлэл бий. Харин энэ түүхэн тулгаралтын ойг тэмдэглэх санаачлагыг 1986-1990 онд  хилийн 0130 дугаар ангид Улс төрийн  хэлтсийн даргаар ажиллаж байсан, МЗЭ-ийн гишүүн, хурандаа Ч.Алтангэрэл анх гаргаж 40 жилийнх нь ойг  тэмдэглэж байжээ. Энэ хүн уг үйл явдлыг “Баруун хилийн тулгаралт биш баруун хилийн дайн” гэж үздэг байна. Мөн баруун хил дээр хамгийн сүүлийн буун дууг 1962 оны тавдугаар сард Б.Бааст хэмээх хүн гаргасан тухай ярьсан байдаг.

Мөн бид Хилийн түүхийн музейд хадгалагдаж байгаа “Байтаг богдын тулалдаан”-ыг харуулсан үзмэрүүдтэй танилцсан юм. Тухайлбал, 1948 оны хоёрдугаар сард VII,VIII заставын хилчдийн хүнсийг бэлдэхээр явахдаа 70 гаруй дайсантай тулалдаж амь үрэгдсэн Хөхийн Даржаа хэмээх хилчний шинель болон  түүний илрүүлсэн гадаадын тагнуулч Монгол Улсын хилийг зөрчихдөө нөмөрч байсан чонын арьсан өмсгөл зэрэг олон сонирхолтой үзмэр тус музейд байлаа. Монгол Улын хилийн халдашгүй дархан байдлыг хадгалахын төлөө амь биеэ үл хайхран эрэлхэгээр амь эрсдсэн баатруудын хэрэглэж байсан зүйлс, өмсөж байсан хувцас, авч байсан шагналууд музейн үзмэр болон хадгалагдаж байна. Харин Монгол Улсын баатрууд, хилчдийн бие эх орныхоо газар шороонд үүрд нойрсож байгаа. Баруун хилийн тулгаралт, байлдаан дагуулсан Байтаг богдын түүх төгссөн ч тэдний байгуулсан гавьяа, бүтээсэн түүхийг бид хэрхэвч мартаж болохгүй билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 22 Сэтгэгдэл

PSG Drakt
2018 оны 8-р сарын 25

Wow, beautiful site. Thnx …
PSG Drakt http://www.socalhardwoodflooring.com/Neymar-C-PSG-P-5128

Maglia Chelsea Poco Prezzo
2018 оны 8-р сарын 25

Great website! It looks really professional! Maintain the good job!
Maglia Chelsea Poco Prezzo http://www.theconservatarianreview.com/Chelsea-1-Goalkeeper-Willy-Caballero-p-9940

Manchester United Trøjer
2018 оны 8-р сарын 26

Great looking website. Think you did a whole lot of your very own html coding.
Manchester United Trøjer http://www.shannonmdrealty.com/Mata-jerseyID-745464745

Fotbollströjor
2018 оны 8-р сарын 26

Nice website you’ve got in here.
Fotbollströjor http://www.fashionradicalsnews.com

Maglia Liverpool Poco Prezzo
2018 оны 8-р сарын 27

Regards for sharing this excellent websites.
Maglia Liverpool Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/liverpool/maglia-joe-gomez

Bayer Leverkusen Tröjor
2018 оны 8-р сарын 27

thank so much for your web site it helps a great deal.
Bayer Leverkusen Tröjor http://www.bettermensolutions.com/Bayer-Leverkusen-Sven-Bender

Chelsea Drakt
2018 оны 8-р сарын 27

With thanks for sharing your neat web page.
Chelsea Drakt http://www.mydescubrimientos.com/Chelsea-7-NGolo-Kante-2018

Barcelona Trøjer
2018 оны 8-р сарын 28

Thank you so much for sharing your awesome webpage.
Barcelona Trøjer http://www.asleftasfound.com/texte/alpinstart/

billige fotballdrakter
2018 оны 8-р сарын 28

Many thanks, this website is extremely helpful.
billige fotballdrakter http://www.travelstobhutan.com/

maglie calcio
2018 оны 8-р сарын 28

I adore this website – its so usefull and helpfull.
maglie calcio http://www.synchronizationofus.com/

fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 28

Keep up the good job and generating the crowd!
fodboldtrøjer http://www.crimsontee.com/

ajax tröja
2018 оны 8-р сарын 29

Wow, beautiful website. Thnx …
ajax tröja http://www.afterglowvp.com/

maglie calcio poco prezzo
2018 оны 8-р сарын 29

Great internet site! It looks extremely expert! Sustain the excellent job!
maglie calcio poco prezzo http://www.glivytech.com/

fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 29

Keep up the remarkable job !! Lovin’ it!
fodboldtrøjer http://www.zamanthajoeh.com/

fotballdrakter barn
2018 оны 8-р сарын 29

Maintain the amazing work !! Lovin’ it!
fotballdrakter barn http://www.nottheitgirls.com/

fotbollströjor med eget tryck
2018 оны 8-р сарын 29

Wonderful internet site you possess here.
fotbollströjor med eget tryck http://www.tampabaygoodliving.com/

Maglie Calcio a poco prezzo
2018 оны 8-р сарын 30

Very good Web site, Stick to the great work. Appreciate it!|
Maglie Calcio a poco prezzo http://www.niveauradio.com/

magliette calcio
2018 оны 8-р сарын 30

Truly such a valuable internet site.
magliette calcio http://www.doralcentermall.com/#

Napoli Fotballdrakt
2018 оны 9-р сарын 3

Great website! It looks really expert! Sustain the excellent job!
Napoli Fotballdrakt http://www.socalhardwoodflooring.com/Allan-C-Napoli-P-3862

Jefferson
2018 оны 9-р сарын 5

Why people still use to read news papers when in this technological world the whole thing is available on web?

Arsenal drakt

Louise
2018 оны 9-р сарын 5

I must thank you for the efforts you’ve put in writing
this site. I am hoping to see the same high-grade content from you
later on as well. In truth, your creative writing abilities has motivated me to get my
own, personal blog now 😉

liverpool drakt med trykk

fotballdrakter barn
2018 оны 9-р сарын 25

You have fantastic knowlwdge right.
fotballdrakter barn http://baruterbaru.com/seattle-sounders-langermet.htm

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *