Т.Бямбаа: Бартаатай газарт зам барих өртөг өндөр байх ёстой

10-р сарын 14, 2015 10:48 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 82
10-14-2

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийнБизнес, хөгжилбуланд Монголын автозамчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбааг урилаа.

Та Монголын авто замчдын холбооны ерөн­хий­лөг­чийн албыг хашиж байна. Энэ сал­барт ажил­лаж байгаа компа­ниудад тулгамдаж байгаа асуудал, автозамчдын эрх ашгийг хамгаалах тал дээр түлхүү ажилладаг байх?

Юуны өмнө энэ салбарт ажилладаг хүний хувьд автозамын компаниудынхаа эрх ашгийг хамгаалахын тулд мэргэжлийн төвшинд ажиллах ёстой. Ингэж ажиллаж чадаж байгаа юм болов уу гэж боддог.

Яагаад гэвэл энэ байгууллагын ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдон ажиллаж байнаМанай холбооны гишүүн 200 гаруй аж ахуйн нэгж байгаа.

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу ху­чилт­тай автозамаар хол­бох ажил бараг дуусах шатандаа орж байна. Зам барилгын компаниудад санхүүжилт оройтдог, хоцорч өгдөг гэсэн асуудлууд байнга тулгардаг. Танай холбоо аж ахуйн нэгжийнхээ эрх ашгийг хамгаалдаг гэсэн. Ийм асуудал дээр яаж ханддаг вэ?

Хүндрэл үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ 2012, 2013 онд улсын төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн замын ажлууд их сайн явагдсан. Ялангуяа Хөгжлийн банк гүйцэтгэл бичсэний дараа мөнгөө хурдан өгдөг байсан. Харин замаа барьж дуусаад, хөдөлгөөн нээснээс хойш улсын комисс хүлээж аваагүйгээс компаниудын барьцааны мөнгө болон сүүлийн гүйцэтгэлийн санхжүүжилтийг олгоогүй тохиолдол гарч байсан. Одоогоор векселиэр санхүүжүүлэх шийдвэр гарч дийлэнх компаниуд мөнгөө аваад байгаа.

Замын тендертэй холбоотой гомдлууд их гардаг. Бас зам барих өртөг нь янз бүр байдаг нь ямар учиртай юм бэ?

Одоогоор манай замын салбарт орон нутагт км нь нэг тэрбумаар баригдаж байгаа зам огт байхгүй, өмнө нь ч байгаагүй. Харин гаднын зээл тусламжийн хөрөнгөөр баригдаж байгаа замд тухайн улсын аж ахуйн нэгж л ажлыг гүйцэтгэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагддаг. Тиймээс тухайн улсын компани өөрсдөө өндөр өртгөөр зам барьдаг. Үүнээс үүдээд л тийм яриа гардаг болов уу.

Тендерийн будлиан, маргаантай холбоотой асуудал дээр хариулт авмаар байна?

М.Зоригт сайд анх удаа тендерийн үнийн санал бодитой байдаг эсэхэд хяналт тавьж, шалгалт хий гэдэг үүргийг Монголын автозамчдын холбоонд өгсөн. Зам, тээврийн яамтай хамтарч ажиллах санамж бичгийг өнгөрөгч долоо хоногт байгуулсан. Үүний дагуу Хятадын зээл тусламжаар барьж байгаа замыг манай байгууллагаар шалгуулсан юмШалгалтын комисст манай улсын урдаа барьдаг зөвлөх инженер, төсөвчид нийлсэн 10 гаруй хүн орж ажилласан. Тэд бол 8-40 жил мэргэжлээрээ салбартаа ажилласан туршлагатай хүмүүс. Ингээд шалгалтын явцад хятадууд өөрийн улсын зээл тусламжийн хөрөнгөөр замыг нэлээд өндөр өртгөөр барьж байгаа нь тогтоогдсон. Бүр тодруулбал, км замыг тэрбум төгрөгийн өртгөөр барьж байхад манай улсын хувьд бодит тооцоогоор км замыг 780 орчим сая төгрөгт барих ёстой. Гэтэл төр засгийн шахалтаар орон нутгийн бартаа саад ихтэй, хад чулуутай газарт зам барих, говь тал нутагт зам барих хоёрт ямар ч ялгаагүй адил өртгөөр зам бариулах гэрээ хийгддэг. Тухайлбал, Өмнөговь аймагт барьж байгаа зам дийлэнхдээ тал газраар шулуун тавина. Гэтэл Хөвсгөл рүү барих зам уулархаг газар таарч байгаа юм. Энэ хоёр аймгийн тухайд зам барих өртөг ялгаатай байх ёстой. Бартаа ихтэй газарт зам барихад гарах зардал өндөр байх нь тодорхой шүү дээ. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймагт 50 км зам барья гэж бодъё. Гэхдээ хоёр компани тэнцүү хувааж авсан байг. ТэгтэлАкомпанийн барих замын зардал бага, “Б”-гийнх арай өндөр гарч байгааг харгалзах хэрэгтэй. Түүнээс ерөнхийд нь нэг өртгөөр барина гэдэг боломжгүй зүйл. Гэтэл дээрх хоёр аймгийн замыг гэхэд яг адилхан өртгөөр буюу 530-580 сая төгрөгөөр барь гэж гэрээ хийж шахаж бариулсан шүү дээ. Энэ нь замын чанарт муугаар нөлөөлж байгаа юм. Цаашид мэргэжлийн байгууллагаар зураг төсвийг нь гаргуулж, зам барих бодит зардлыг нь тооцоолж байж, улсын төсөвт хөрөнгийг нь суулгаж байх хэрэгтэй.

Танай холбоо салбарын яамтайгаа нэлээд нягт хамтарч ажиллаж эхэлж байна. Гэтэл энэ яам 2012 оноос хойш гурван сайдын нүүр үзлээ. Энэ нь төрийн ажлыг цалгардуулах шалтгаан гэж хүмүүс ярьдаг?

Миний анзаарснаар сайд солигдох бүрт тэнд ажиллаж байгаа хүмүүс эргэлзсэн, тээнэгэлзсэн, айсан байдалтай болчихдог нь нууц биш. Аль ч яам, тамгын газарт энэ бараг хэвийн үзэгдэл болчихсонЕр нь төрийн жинхэнэ албан хаагч гэдгийг бий болгох ёстой. Жишээлбэл, манай холбоонд замын салбарт олон жил, сайн ажилласан туршлагатай мэргэжилтэн, инженерүүд ажиллаж байна. Тэд хэнээс ч хараат бусаар ажлаа хэвийн үргэлжлүүлээд яваад чадаад байна. 3-4 жилийн хугацаанд гурван сайдын нүүр үзсэн хэдий ч манай холбооны ажил хэвийн явж байгаа нь ирсэн сайд нар бүгдээрээ төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоо дэмжиж ажиллах тал дээр санаа нэгтэй байсных болов уу.

Замын ажлыг заавал тендерээр гүйцэтгэгч тодруулах нь хэр оновчтой шийдэл вэ. Тендерээс үүдэлтэй үнийн өсөлтцаг хугацаа алдах зэрэг олон хүндрэл гарах юм?

Гаднын зээл тусламжийн хөрөнгөөр баригдах замын тендер удаан болсноос зээлийн хугацаа дуусах тохиолдол бий. Түүнээс гадна үндэсний нэг компани хүчин чадлаасаа давсан замын ажил авчихаад хугацаа алддаг. Үүний оронд хэд хэд хэдэн компани нэг зам дээр хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. Хугацаа хожно, зардал хэмнэнэ. А.Гансүхийг сайд байхад бид ингэж ажиллаж эхэлсэн. Тухайлбал, 100 км зам барина гэхэд 3-4 компанид ажлыг хувааж өгдөг болсон. Сүүлийн үед урт замын ажил хугацаандаа амжиж байгаа нь үүнтэй холбоотойЦаашилбал, нэг компани хэт олон техник, тоног төхөөрөмжтэй байж томрох нь энэ салбарт төдийлөн оновчтой шийдэл биш гэж харж байна. Яагаад гэвэл, энэ хэрээр тухайн компанийн хөрөнгө техник төхөөрөмж нь үхмэл хөрөнгө болж байгаа юм. Тэр техникээр байшин худалдаж авна гэхгүй, эргээд зарна гэж байхгүй. Ер нь замын салбарт үйл ажиллагаа явуулна гэдэг тийм ч амар зүйл биш. Хэрэв аль, аль талдаа хөрөнгөө түгжилгүй, үр бүтээлтэй, ашигтай ажиллая гэвэл, төрөлжих нь чухал. Зам барихад далан гүүрийн ажил, хучилт, суурийн ажлыг тус тусдаа гүйцэтгэдэг байх нь илүү үр өгөөжтэй. Үүний тулд тухайн компаниуд нэгдэж ажиллах хэрэгтэй болно. Багийн тоглолт хийж сурна гэсэн үг.

Зам барьж байгаа компанид хяналт тавьдаг биз дээ. Зам чанартай, чанаргүй болсон гэх яриа гардаг. Харсаар байж чанаргүй зам бариулдаггүй юм байгаа биз дээ?

Өмнө нь яам болон замын газраас хяналт тавьдаг байсан. Харин одоо хяналт хийдэг хувийн хэвшлийн компани бий. Аливаа замд асуудал гарлаа гэхэд хяналтын компаниас хамааралтай байдаг. Тэгэхээр хариуцлагыг хамтдаа үүрэх ёстой. Үүний тулд хяналтын инженер ёс журмын дагуу шалгаж байх учиртай. Хамгийн гол нь стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавина. Ямар түүхий эд ашиглаж байгаа болон чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг нь хянах ёстой. Түүнээс өдөр тутамдаа хэдэн машин шороо асгаж байгааг нь тоолоод суухыг хэлэхгүй л дээ. Хяналтын компани маш том эрх, үүрэг хүлээж байгаа. Нэг талаас улсын ажлыг чанарын өндөр төвшинд хийлгэх хэрэгтэй. Нөгөө талаас тухайн компанийн санхүүжилтийг өгөх эсэхийг ч шийдэх эрхтэй. Гэхдээ гүйцэтгэгчтэйгээ зөвлөж хамтарч ажиллах учиртай

Зам барьж дууслаа, нээлээ, тууз хайчиллаа. Шууд замын хөдөлгөөн эхэлдэг. Гэтэл улсын комисс хүлээж аваагүй байдаг. Тухайн замыг барьсан компани замыг комисст хүлээлгэж өгснөөс хойш гурван жилийн хугацаанд засвар арчлалтыг нь хариуцдаг. Гэтэл улсын комисс хүлээж аваагүй бүтэн хоёр жил болсон зам байдаг. Энэ ямар учиртай юм бэ

-Замыг барьж дууссаны дараа бүү хэл барьж байх явцад хөвөө, тэмдэг тэмдэглэгээг хийж, хэсэг хэсгээр нь нээчихдэг. Энэ бол маш буруу.  Улсын комисс хүлээж авах эсэх нь огт хамаагүй юм уу. Хэсэгчлэн нээсэн л бол нээсэн өдрөөс нь замын баталгаат хугацаа тооцогдож эхлэх ёстой. Гэтэл хүлээж авах гэсээр 1-2 жил өнгөрөх тохиолдол гарна. Энэ хугацаанд гарах арчлалтын зардлыг зам барьсан компани хариуцдаг. Хэрэв тухайн замыг улсын комисс хүлээж авбал баталгаат хугацааг тухайн аж ахуйн нэгж гаргаж өгдөг. Энэ нь гурван жилийн хугацаатай байдаг. Тэгэхээр комисс хүлээж аваагүй хоёр жилийн арчлалтын зардал үндсэндээ илүү зардал болж байгаа юм. Ингээд бараг таван жил замаа хариуцахаар болчихож байгаа юм. Дэлгүүрээс юм худалдаж авахдаа урьдчилгаа мөнгийг нь өгчихөөд хэрэглэснийхээ дараа үлдсэн мөнгийг нь өгнө гэдэггүй шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *