Т.Алтангэрэл: Хотыг дулаан өвөлжүүлэх бэлтгэл ажил хангагдсан

9-р сарын 16, 2015 3:45 pm Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 144
_MG_0088

Б.ЯНЖИНДУЛАМ

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдууланУлаанбаатар дулааны сүлжээТөрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий инженер Т.Алтангэрэлтэй ярилцлаа.

Хот даяар халаалт өгч эхэллээ. Өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

Улаанбаатарт 1000 гаруй орон сууц бий. Нэг өдөр бүгдийг нь зэрэг холбож амжихгүй учраас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа холбогдох хүмүүстэй ярилцаж, горимоо тооцож, хөтөлбөр гаргасны дагуу 14, 15, 16-ны өдрүүдэд халаалт өгч эхэллээ.

Бид дулааны төв шугамуудын засвар шинэчлэлийн ажлаа бүрэн хийж дуусгасан. Харин Эрчим хүчний яамны захиалгаар барьж буй Амгалангийн Дулааны станцаас хотын шугам руу холбох угсралтын ажил хараахан дуусаагүй байгаа ч энэ сарын 25 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гүйцэтгэлийн ажлыгХасу Мегаваткомпани хийж байгаа. Одоо шугамын тулгуурын угсралтын ажлыг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Ватиканы сүмийн орчмын амины орон сууцныАлтан тэвшхорооллын халаалт энэ хэсгийн шугам угсрагдаж дууссаны дараа холбогдоно.

Мөн 12А магистрал гэж ярьдаг Дүнжингарав хороолол, Оргил хороолол, Маршал хотхон орчмын дулааны шугамын өргөтгөлийн ажил Эрчим хүчний Яамны захиалгаар хийгдэж байгаа. Энэ ажлын тендерийн шалгаруулалт оройтсоноос болоод энэ сарын 25 хүргэж дуусна. Энэ хоёроос бусад засварын ажлууд дууссан. Өнөөдрөөс халуун ус, халаалт авах ёстой бүх хэрэглэгчид бүрэн ачааллаа авна.

Танай компанитай иргэд, аж ахуйн нэгж байгууллага жил бүр гэрээ байгуулдаг. Энэ ажил ямар хувьтай явна вэ?

Бид жид бүр халаалт өгөх үед иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулдаг. Энэ жилийн аж ахуйн гэрээг наймдугаар сарын 1-ээс хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай явж байна. Ихэвчлэн орон сууцны байрууд, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газруудын харьяа орон сууцны хорооллууд, биеэ даасан хувийн үйл ажиллагаа явуулдаг конторууд, СӨХ зэрэг байгууллагуудтай гэрээ байгуулсан.

Гэрээнээс гадна халаалтаа хугацаандаа авч чадахгүй байх шалтгаанууд бий. Тухайлбал, дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө барагдуулаагүй бол халаалт холбохгүй.

Хоёрдугаарт, хэрэглэгчид өөрсдийн эзэмшлийн дулааны шугам, халаалтын дотор системүүдийнхээ хагархай, цоорхойг янзлах үүрэгтэй. Халаалт хаахаас өмнө буюу дөрөв, тавдугаар сард манайхаас ирэх өвөлд найдвартай ажиллаж чадахааргүй газруудад засварлах зөвлөмж, шаардлага өгсөн. Энэ ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаад дулаанаа холбуулах ёстой. Тиймээс оршин суугчид энэ талын мэдээлэлтэй байж харъяа СӨХ, конторуудаа шаардаж хийлгэх хэрэгтэй.

Хэрэв иргэн, байгууллага, аж ахуй нэгж гэрээгээ байгуулаагүй бол яах вэ?

Ер нь төвлөрсөн дулаан хангамжид халаалт залгах хугацаа аравдугаар сарын 15-н байдаг. Энэ хугацаанаас хойш цаг агаар хүйтэрч эхэлдэг учраас манай байгууллага өвлийн их ачаалалд орох бэлтгэл ажлуудаа хийдэг. Олон хорооллуудын халаалтыг жигдрүүлэх, тохируулах ажлууд хийдэг учраас шугамыг тасалж, хэрэглэгчийг нэмж холбох боломжгүй. Тиймээс гэрээ, төлбөр мөнгө, тооцоотой холбоотой асуудлаа аравдугаар сарын 1-ний дотор хийж дуусгах нь иргэн бүрийн үүрэг. Ингээд аравдугаар сарын 1-5-ны хооронд аж ахуйн газрын халаалтыг залгадаг.

Амгалан дулааны станц ашиглалтад орчихвол танай ачааллаас хөнгөлөх байх. Ажлын явц ямар байна вэ?

Эрчим хүчний яам Амгалан дулааны станцын барилгыг хариуцаж бариулж байгаа. Мөн Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаа гэж бий. Эдгээр байгууллагуудтай манайх байнга уялдаатай ажиллаж аль болох халаалтын улирал эхлэхээс өмнө тоноглолыг нь туршиж, ажиллагаанд залгахыг хичээж байна. Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар энэ жилийн өвлийн горим ажиллагааны тооцоо, хөтөлбөрийг хэлэлцээд Амгалангийн дулааны станц дулааны шугам сүлжээний 40 хүртлэх хувийн ачааллыг авч ажиллахаар тусгасан байгаа. Тиймээс аравдугаар сарын 1 гэхэд ажиллаж эхлэх болов уу гэж харж байна

Энэ зун их олон барилга баригдсан. Эдгээр барилгуудын дулааныг хэрхэн хангаж байна?

Өнөөдрийн байдлаар дулааны эх үүсвэр болох Дулааны цахилгаан станцууд, дулаан дамжуулах гол шугамуудын нэвтрүүлэх чадвар нь тулчихсан, өвөл бүрэн ачааллаараа ажилладаг. Жилд дунджаар 150-200 орчим барилга шинээр баригдаж, дулаанд холбогддог. Мөн жилд барилга барьж, дулаанд холбогдох хүсэлт гаргадаг 600-700 аж ахуй нэгж, иргэд байдаг. Эдгээрээс техник дулааны хувьд хүрэлцээтэй хэсгүүдийг тооцож, дунджаар жилд 250-300 орчим барилгад дулааны техник нөхцөл олгодог. Энэ жил Амгалангийн дулааны станц ашиглалтад ороод өвөл ажиллаж эхэлбэл бидний төлөвлөснөөр 250 орчим барилга шинээр холбогдох судалгаа хийсэн.

Энэ жил бичин жилийн зуд болно, цаг агаар эрс хүйтэрч, хүндхэн өвөл болно гэсэн яриа байна. Ид хүйтний улиралд эрсдэлгүй ажиллах боломж бий юу?

Манай компанийн хувьд энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлаа төлөвлөснийхөө дагуу хийсэн. Манайд 150-200 ммийн диаметртэй 380 гаруй км урт шугам байдаг. Эдгээр шугамын 48 орчим хувь нь 1960-1970 онд ашиглалтад орсон, 30-аас дээш жил ажилласан ашиглалтын хугацаа дууссан байгаа. Энэ шугамуудыг нэг дор солино гэдэг эдийн засаг, санхүүгийн хувьд хүндрэлтэй. Хоёрдугаарт засвар хийдэг хугацаа богино байдаг. Тавдугаар сарын 15-аас наймдугаар сарын 25 хүртэлх гуравхан сарын хугацаанд үндсэн гол засваруудаа хийдэг юм. Гэвч засвар хийнэ гээд энэ гурван сарын хугацаанд Улаанбаатар хотыг тэр чигт нь халуун усгүй байлгадаггүй. Тодорхой хугацаанд хэсэгчилж салгаад, засвар хийдэг.

Энэ жилийн хувьд манайх таван тэрбум төгрөгөөр дөрөв орчим км шугамыг 26 байршилд хэсэгчилж солих ажил хийсэн. Ахиад зайлшгүй солих шаардлагатай олон арван км шугам байгаа. Тэдгээрийг энэ зун засварлаж өвлийн ачаалал даахаар зохион байгуулсан. Ямар ч байсан дулааны эх үүсвэр ашиглалтад ороод ачаалал авах боломжтой болсон. Гэхдээ өвөлжилтөд хүндрэлтэй зүйл гарахгүй гэж бид тооцож байгаа ч энэ олон зуун км газар дор байгаа шугам хаана, ямар гэмтэл гарахыг урдчилж хэлж мэдэхгүй. Гэмтэл гарвал бид аль болох богино хугацаанд засварлах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Letitia
2016 оны 12-р сарын 1

Heck yeah babye-e keep them coming!

EveDalo
2018 оны 2-р сарын 21

Clomid Estima Acheter Azithromycin Canada Bonamine Discontinued cialis Discount Provera 10mg Ups Store Propecia Dieta Comprar Cialis Generico Contrareembolso

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Cialis Las Palmas cheap cialis Fish Amoxicillin Safe For Humans Forum Zithromax Sexually Transmitted Disease Levitra 10 Mg Bayer Acquisto

Mac
2018 оны 7-р сарын 11

Wonderful post however I was wanting to know if you could write a litte more on this topic?
I’d be very thankful if you could elaborate a little bit further.
Kudos!
더킹카지노

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *