Суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

8-р сарын 21, 2015 9:42 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 37

26705298ccacaedb5c336ac2387e417bbigУИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөл болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн хөтөлбөрийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзав.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Их хурлын Тамгын газар ажилтнуудаа чадавхжуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх талаар онцгой анхаарч байгааг тэмдэглээд, Тамгын газрын үйл ажиллагаанд дэлхийн тэргүүн туршлагыг авч хэрэгжүүлэх, ялангуяа Конгрессын туршлагыг нэвтрүүлэхийг зорьж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн цаашдаа Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын ардчиллын түншлэлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын Тамгын газар Нээлттэй сонсголын танхимыг байгуулсныг дурдаад, өнгөрсөн хаврын чуулганаар Нээлттэй сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай, Захиргааны тухай хуулиудыг баталсан. Энэ хуулиуд нь хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулиуд батлагдсанаар Монгол Улсын парламент иргэд, сонгогчдынхоо өмнө ил тод, нээлттэй, хяналттай байх юм гэдгийг онцлов.

1 Сэтгэгдэлтэй

Isabella
2017 оны 2-р сарын 12

I dind’t know where to find this info then kaboom it was here.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *