Сүүлийн 11 жилд байгаагүйгээр нефьтийн үнэ унажээ

12-р сарын 23, 2015 2:21 pm Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 51
unalt oil

Ц.БАЯР

Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгээр ер бусын дулаан цаг агаартай байгаатай холбоотойгоор халаалтад ашиглагддаг нефтийн эрэлт буурсантай холбоотойгоор нефтийн үнэ унах шалтгаан болсон байна. Тоогоор илэрхийлбэл, дэлхийн зах зээл дээр Брент маркийн нефтийн үнэ сүүлийн 11 жилийн хамгийн доод түвшинд хүрч, нэг баррель нь 36 доллар 35 центээр зарагдсан бол  АНУ-д олборлодог Баруун Техасын нефтийн үнэ 34 доллар 74 центээр арилжаалагдснаар сүүлийн долоон жилийн хамгийн доод үнэ байжээ. Нефтийн олборлолт урьд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байтал энэхүү эрчим хүчний түүхий эдийн эрэлт удааширсанаар Брент маркийн нефть энэ сард 19 хувиар уначихаад байгаа. Дээр нь Ираны нефть дэлхийн зах зээлд гарч ирэх болсон, Ливийн нефтийн экспорт нэмэгдсэн, мөн ерөнхийлөгч Обама өнгөрөгч баасан гаригт АНУ-ыд олборлодог нефтийн экспортод тавьдаг хоригийг цуцлах шийдвэр баталсантай холбоотойгоор үнийн уналт цаашид ч үргэлжилнэ гэж шинжээчид таамаглаж байна. АНУ-д шатдаг занарын нефть их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нь ч бас энэхүү эрчим хүчний түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна.

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *