Сургууль, цэцэрлэгийн  санхүүжилтийг  цаг алдалгүй шийдвэрлэхийг үүрэг болгов

9-р сарын 28, 2015 3:09 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 55
bayartsogt

Ц.БАЯР

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, хөдөө аж ахуйн салбар болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Хуралд яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, биелэлтийг зохион байгуулах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Холбогдох хүмүүсийн мэдээллийг сонссоны дараагаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагуудад тодорхой ажил, асуудал хариуцсан албан хаагчид барилгын обьект, малчны хот зэрэг газар дээр нь очиж ажиллан, тулгамдсан асуудлуудыг шуурхай зохицуулан шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын санхүүжилтийг нэн тэргүүнд цаг алдалгүй шийдвэрлэж байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгоод ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүйгээс цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн бэлтгэл ажилд хүндрэл учруулсан тохиолдолд холбогдох албан хаагчдад хариуцлага тооцно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Эх сурвалж:zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *