Сургалтын төлбөрөө өөрөө төлсөн бол татварын хөнгөлөлт эдэлнэ

10-р сарын 26, 2012 2:45 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 346

Э.БЭРЦЭЦЭГ

 Гадаад, дотоодын их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрөө өөрөө төлсөн бол татварын хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ талаар Татварын ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны тасгийн дарга Н.Галбадрахаас тодрууллаа.

 

-Их, дээд сургууль, коллежид сурч буй хүүх­дийнхээ сургалтын төлбө­рийг эцэг, эх нь өөрөө төлсөн бол  улсаас татва­рын хөнгөлөлт эдэлдэг гэж дуулсан. Энэ тухай тодор­хой ойлголт өгөхгүй юу?

-Иргэн бүр Хувь хүний орлогын албан татварын тайланг жил бүр гаргаж өгдөг. Албан татвар төлөг­чийн төрсөн буюу үрчил­сэн хүүхэд гадаад, дотоо­дын их, дээд болон мэр­гэж­лийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түү­ний сургалтад төлсөн, ба­римтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлдэг. Энэ ажил улс даяар жил бүр зохион бай­гуулагддаг. Тухайлбал, ирэх жил буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 15-нд хувь хүний орлогын албан татварын тайлангийн ху­га­цаа болно. Энэ хуга­цаанд хүн амын орлогын албан татвар тоологч нарт иргэд тайлангаа гаргаж өгнө.

-Тэгвэл хувь хүний орлогын албан татварын тайланд иргэд яаж хам­рагдах вэ. Хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн баримтаа татварын албанд тушаах ёстой юу?

-Хүүхдийн­хээ сургалтын төлбөрийг эцэг, эхчүүд өөрөө төлсөн бол харьяа дүүр­гийнхээ татва­рын албанд тай­лан­гаа гаргаж өгнө. Ту­хайн тайланг татва­рын алба хүлээж аваад ба­талгаа­жуулна. Уг ба­тал­гаажсан тай­ланг Нийслэ­лийн төрийн санд хүргүүл­дэг. Гэхдээ хувь хүний орло­гын албан татварын хуу­лийн 24.6 зүйлийн дагуу уг тайланд тухайн хүн өргө­дөл дээрээ илүү төлсөн татварыг буцаан шил­жүүлж авах банк болон дансаа бичиж өгдөг. Тэр дансанд нь нийслэ­лийн төрийн сангаас мөнгийг нь хийж өгдөг юм.

-Энэ хөнгөлөлтөд Мэр­­гэжлийн сургалт үйлд­вэрлэлийн төвд суралцаж байгаа оюутнууд бас хамрагдана биз. Оюутны сургалтын төлбөрийн өөр хөнгөлөлт байдаг уу?

-Суралцаж байх хуга­цаандаа хөдөлмөр эрхлэл­тийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургал­тын төлбөр төлсөн их, дээд болон мэргэж­лийн боловсролын сур­гууль, коллежид сурал­цаг­чийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамруулдаг. Гэхдээ тухайн оюутан өдрийн ангийн оюутан байх ёстой. Мөн үндсэн хичээ­лийн­хээ га­дуур яг өөрөө орлого олсон байх хэрэгтэй. Гэхдээ ийм оюу­тан их ховор байдаг. Ер нь хувь хүний ор­логын ал­бан тат­варын тухай хуулийн да­гуу ганц оюутны төлбө­рөөс татварын хөн­гөлөлт эдлээд зогсохгүй олон зүйл бий. Тухайлбал, хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгуул­лагаас авсан зээ­лийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны ба­рилга барих, эсвэл худал­дан авахад зарцуулсан 30 сая хүртэлх төгрөгийг нь татвараас чөлөөлж татва­рын хөнгөлөлтөд харуул­даг.

-Энэ хөнгөлөлтөд хамрагдахын тулд иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

-Иргэний хүсэлт, иргэ­­ний үнэмлэхийн хуул­­бар, Нийгмийн даат­галын дэвт­рийн хуулбар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл олгосон банк, сан­хүүгийн байгуулсан гэрээ, төлбөрийн барим­тын хамт, орон сууцны захиал­гын болон худал­дах, ху­дал­дан авах гэрээ зэргийг бүрдүүлж ирэх шаард­лагатай байдаг. Мөн гэрээнүүдээ нота­риатаар батлуулж ирэх хэрэгтэй.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *