Сүрьеэгийн өвчлөл хавар идэвхждэг

3-р сарын 5, 2018 9:30 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 40
eruul mend erhem bayan

Б.ТУУЛ

 Хаврын урь орж байгаа энэ өдрүүдэд өөртөө болон гэр бүлдээ хайртай, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүн бүр өөртөө өмнөхөөсөө ч илүү анхаарал тавих хэрэгтэй болдог. Учир нь хаврын өдрүүдэд нойр ханахгүй байх, нозоорох, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох, ханиад томуунд амархан өртөх асуудал тулгардаг. Үүнийг бидхаврын ядаргаа”, “хаврын синдромгэж нэрлэдэг билээ. Тиймээс танд эрүүл мэнддээ анхаарах бас нэгэн шалтгааныг хэлж өгье.

Манай орон нь ДЭМБын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны нэгд тооцогддог. Жилд сүрьеэ өвчний 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг. Энэ нь цөөхөн хүн амтай манай орны хувьд асуудал дагуулсан тоо юм. Өөрөөр хэлбэл, үүний цаана оношлогдоогүй, эмчилж чадаагүй сүрьеэгийн олон тохиолдол бий гэсэн үг. Тиймээс та хавар гэлтгүй аль ч улиралд биеийн эсэргүүцлээ сайн тордоорой. Учир нь биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг гэдгийг эмч нар анхааруулж байна.

Сүрьеэ өвчин амьсгалын замаар, агаар дуслаар халдварлаж, ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Бусад эд эрхтнийг ч мөн өвчлүүлдэг. Уушгины сүрьеэг дотор нь халдвартай, халдваргүй гэж хоёр ангилдаг. Уушгины бус эрхтний сүрьеэ нь халдваргүй. Харин уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өв­чилсөн хүний нус, цэр, ярих яриагаар дамжин сүрьеэгийн нян гадагш цацаг­дан агаарыг бохир­дуулж энэ агаараар амьс­гал­сан хүмүүссүрь­еэгийн халдваравч байдаг. Гэхдээ тухайн хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс нь шалтгаална. Учир нь, биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг.

Сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн “унтаа” байдалд шилжин хадгалагддаг. Ийм тохиолдолд сүрьеэгийн “халдвар” авсан ч биеийн эсэргүүцэл сайн бол насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно. Харин та хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, их ядрах зэрэгт сүрьеэгийн унтаа нянгууд сэрж, сүрьеэгээр өвчлөх магадлалтай. Тиймээс та ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол хооллож, архи тамхи хэрэглэхгүй байх. Биеийн эсэргүүцлээ тордож, эрүүл мэнддээ анхаарч чадвал сүрьеэгээр өвчлөхгүй байх боломжтой. Иймд та эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *