Сурагчид II улирлаар сар гаруй амарна

11-р сарын 5, 2018 1:06 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 21
45463600_515659338950082_6174884815150514176_n

 

С.САРУУЛ

Сурагчдыг ханиад томуу, агаарын бохирдлын ид үед амраах саналыг ЭМЯ-наас гаргаад байсан юм. Тэгвэл сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг хоёр сар болгох хүсэлттэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Сурагчдыг хоёрдугаар улирлаар сар гаруй амраахаар шийдвэрлэсэн. Харн ямар нэг хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоож болно. Эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх үүднээс нөхцөл байдалд тохируулан шийдвэрлээд явах боломжтой. Тиймээс улс даяар томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе арванхоёрдугаар  сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраана” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn