Сурагчдыг гэрийн даалгавраас чөлөөлөв

10-р сарын 9, 2012 1:12 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 196

Германы Элза-Брандстроем хотын гимназийн сурагчдад хичээлийн дараа спорт, хөгжмөөр хичээллэх цаг гаргаж өгөхийн тулд гэрийн даалгавраас нь чөлөөлжээ. Сургуулийн боловсролыг нэг жилээр багасгасны дараа сурагч, багш нар хичээлээ шахан өглөөнөөс 18:00 цаг хүртэл хичээллэх болжээ. Үүний улмаас хүүхдүүдэд спортоор хичээллэх, хөгжим сурах цаг зав гарахгүй болсон аж. Тиймээс сургуулийн захиргаа сурагчдыг гэрийн даалгавар хийхийг хориглосон байна. Тус сургуулийн хүүхдүүд долоо хоногт 44 цагийн хичээл үзэж байгаа ажээ.