“Супермений цамхаг” эдийн засгийн хямралд нэрвэгдэв

4-р сарын 9, 2013 9:31 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 486
АНУ-ын Род-Айленд мужийн нийслэл Провиденс хот дахь “Супермений цамхаг” хэмээн алдаршсан

АНУ-ын Род-Айленд мужийн нийслэл Провиденс хот дахь “Супермений цамхаг” хэмээн алдаршсан ба­рил­га эдийн засгийн хям­ралын улмаас түрээслэх хүн­гүй болж хоосрох дээрээ хү­рээд байна. 1927 онд баригд­сан Эмпайр-стейт-билдинг Род-Айленд барил­гыг Bank of America тэр чигээр нь түрээ­сэлж байсан юм. Гэвч сүүлийн үед тус барилгын нийт тал­байн дөнгөж 20 хувийг ашиг­лаж байсан энэ банк өөр ба­рилга руу нүүн шилжихээр болжээ. Эмпайр-стейт-билдинг Род-Айленд барилгыг түрээслэх шинэ эзэд олдоогүй аж.

Род-Айленд муж ажилгүйдлээрээ АНУ-д дээгүүрт орж байна. Хоёрдугаар сард тус мужид ажилгүйдэл 9.4 хувь байв. “Супермений цамхаг”-ийг эзэмшигч High Rock Development компани уг барилгад их засвар хийж, 290 айлын орон сууц болгохоор төлөвлөсөн ч мөнгөгүйджээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *