Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-2

5-р сарын 16, 2018 9:03 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Хууль эрхзүй Уншсан: 28
5-15-3й2

Ч.ҮЛ-ОЛДОХ

Түрүүч нь Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт

“Зууны мэдээ” сонин өмнөх /2018.5.14-ний № 99/ дугаартаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдэд тулгарсан асуудал, тэнд үүссэн нөхцөл байдлын талаар  мэдээлсэн билээ.  Уул уурхайн 33 лиценз авсан компаниудын уршиг,  урд хөрш рүү газрын тос тээвэрлэдэг хүнд даацын машины тоосонд эгээ л цагаан зээртэйгээ адил нутаггүй болж, боолын хөдөлмөр эрхлэхээр Бичигтийн боомтоор цувж эхлээд буй нутгийн иргэдийн байр суурийг удахгүй хүргэхээр бэлтгэж байна. Энэ удаа иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжилсан тэмдэглэл,  баримт тайлбарыг хүргэе.

 

БАРИМТ 1. ЭРДЭНЭЦАГААН­ЧУУДЫН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн газар нутгийн 70 хувь нь цөлжилтийн  бүсэд багтдаг. Гадаргын болон гүний усны нөөцийн хомсдолтой.Дэлхийн дулаарлын хүчтэй нөлөөнд орж Ганга нуураас эхлэн булаг, шанд олноор  ширгэж ган зудын гамшигт ихээр өртөх болсон. Гэтэл аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт  127 тусгай зөвшөөрлийг  78 аж ахуйн нэгж эзэмшдэг. Үүнээс ашиглалтын   зөвшөөрөл 60,  хайгуулын тусгай зөвшөөрөл 64 байдаг. Энэ нь  нийт нутаг дэвсгэрийнх нь  10.1 хувь  буюу  904302.2 га талбайг эзэлж байна. Тэгвэл  зөвхөн Эрдэнэцагаан сум  гэхэд  33 лиценз олгоод байгааг дээр өгүүлсэн.  Нийт нутгийнх нь 70 хувь цөлжсөн  аймагт нь ч,   33 лицензэд эзлэгдчихээд буй  Эрдэнэцагаан суманд ч энэ  олон уул уурхайг даах  ямар ч үндэслэл алга.

Гэтэл шинжлэх ухааны ямар ч үндэслэл судалгаа тооцоогүй, олон үеэрээ амьдарч аж төрсөөр ирсэн нутаг усаа мэдэх нутгийн иргэдийг   оролцуулсан  хууль эрх зүйн зохицуулалтгүй  эрдэс баялгийн хуулиуд батлагдаж хүссэн бүхэнд тусгай зөвшөөрлийг газар нутагт нь  давхцуулан   олноор нь олгосон  буруу шийдвэрийг  төрөөс гаргажээ.

БАРИМТ 2. Д.Цэрэндорж: “АДАЭ” КОМПАНИ НУТГИЙН ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛЖ, ХУЛГАЙГААР ХУРАЛ ХИЙЛГЭСЭН 

“АДАЭ” компанийнхан хуурамч бичиг баримтаа иргэдэд тайлбарлахдаа “Та нарт үзүүлэх л гэж ингэсэн юм” гэж хэлжээ.

Хуурамч зөвшөөрөл авсан “АДАЭ” компанийг эсэргүүцэж “Газар нутгаа хамгаалъя” сайн дурын хөдөлгөөнийхөн өргөх бичиг барьжээ.

Эрдэнэцагаан сумын III багийн нутаг тахилгат Баянцагаан хайрханы ар хормой буюу Хамар булаг гэдэг газар   “АДАЭ” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай   компани уурхай гаргах сонирхолтой. Учир нь тус компани   МҮ-000307796 тоот  тусгай зөвшөөрөлтэй   жоншны ордын 631.0466 га талбайг 30 жил   эзэмшихээр авсан  аж. Тэд багийн иргэдээс зөвшөөрөл авахаар олон удаа энд тэнд хурал хийжээ. Ингэхдээ  албан газрууд, тэр дотроо дунд сургуулийн “Фургон” автомашин, мөн хувь хүмүүсийн унааг дайчлан өөрсдийн талд шийдвэр гаргах хүмүүсийг бүрдүүлж гурван удаа хурал хийлгэсний хоёрт нь   газар шороогоо  ухуулахгүй гэсэн иргэд олонх болжээ. Энэ талаар иргэдийн хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Д.Цэрэндорж “Сумын Засаг дарга Ө.Батсайхан, өөрийн худ ураг , гарын үсгээ ч зурж мэдэхгүй Наранцогт хэмээх залууг   Багийн даргаар тавьсан.Тэд  хамтдаа   Хятадын компанид үйлчилж, сургуулийн унааг дайчлан хүн цуглуулж Хятадын компанийн байранд очиж иргэдийн хурлыг  хийлгэсэн. Удахгүй Бээжинд очиж хуралдах бололтой. Хуралд оролцсон иргэдэд нүүрс тараасан мэдээлэл байгаа. Мөн Засаг дарга хотод ч байр авлаа, тэнд ч 1000 хонь цуглууллаа гэж дуулдах юм.  Жирийн албан хаагчийн цалингаар тэгж хөдлөх боломжгүй. Хятадын уул уурхайн компанийн нөлөөнд ороод байна. Иймд иргэд бид Засаг даргатайгаа олон удаа хэл ам хийсний дараа Ч.Улаан гишүүнийг, нэг ёсондоо  “аавыгаа”  дуудна лээ. Бид эрхэм гишүүнд 123 хүний гарын үсэгтэй 19 хуудас  материал, иргэдийн өргөдөл, гомдлыг  гардуулж өгсөн. Хуурамч лицензийн асуудлыг ч хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа “Сумын удирдлагууд чинь мэднэ” гэсэн хариу ирүүлсэн. Тэр компанийн танилцуулга нь ч хуурамч байгаа. Тамсагийн талын зураг, Архангайн нэг уулын зургийг тавьчихсан байсан. Тэр чинь манай нутгийн газар  биш шүү дээ. Цаашид бид тэмцэнэ” гэв.

Мөн “АДАЭ” компани хуурамч зөвшөөрөл үзүүлж байж болзошгүйг зарим иргэн мэдээлэв. Учир нь тус компани Урт булаг, Хамар булаг гэдэг газар зөвшөөрөл авсан гэж байгаа атал зөвшөөрөл дээр “Эрдэнэцагаан” гэж бичсэн байна. Эрдэнэцагаан гэдэг нь сумын төвийн нэр бөгөөд ийм нэртэй газар байхгүй. Хэрэв үнэхээр ийм нэртэй газарт зөвшөөрөл авсан бол сумын төв оршиж буй  газрыг тэр чигээр нь мэдэлдээ авсан болж таарч байна.  Дээр нь өнгөрсөн жил тус компани гал алдсанаас түймэрт дөрвөн хүний амь нас эрсэдсэн ч дараад чимээгүй өнгөрсөн гэсэн яриа нутгийн иргэдийн дунд байна.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

2018 оны 5-р сарын 27

write a essay for me http://sdfeklhjyujg.com/

Many thanks, Awesome stuff!

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Cheapest Place To Buy Tadalis Sx cialis Cialis Paypal France Orlistat Acheter

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *