Сүх жанжны нутаг сүйрлийн ирмэгт 

2-р сарын 2, 2017 10:22 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Хууль эрхзүй Уншсан: 40
“Петро Чайна Дачин Тамсаг” компани 20 гаруй жилийн хугацаанд Дорнод аймгийн нутгийг улаан шороогоор эргүүлсэн бол одоо Сүхбаатар аймгийн нутаг Дарьгангын үзэсгэлэнт байгалийг ийм болгохгүй гэх баталгаа алга.

-Дарьгангын тал хоёр дахь  Тамсаг болох гашуун тавилан хүлээж байна-

Ч.ҮЛ-ОЛДОХ

Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 20 хувийг  газрын тосны, 50 хувийг  ураны лиценз эзэлж байна. Нэр бүхий 68 компанийн мэдэлд байгаа нийт  122  зөвшөөрөл   дуусгавар болох цаад талын  хугацаа нь  2034 он. Энэ бүхнийг гардаж хийсэн  хэргийн эзэн, хэнгэргийн дохиур бол экс Ерөнхий сайд С.Баяр болохыг  бид  өмнөх дугаартаа  мэдээлсэн билээ. Энэ удаа тус нутагт олгогдсон газрын тосны зөвшөөрлүүд, түүний эргэн тойрон дахь мэдээллүүд, үүссэн нөхцөл байдал, үйл явдлын баримтыг сөхөлөө

 Монголчуудын хөсөр хаяж, сул асгасан  газрын тосны гашуун  жишээг бид Дорнод аймгийн нутаг  Тамсагийн орд газар, Мэнэнгийн талыг нүд хальтарч сэтгэл эмтэртэл сэглэсэн  “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн жишээнээс хангалттай мэднэ.Энд тэндгүй цооног тавьсаар эрүүл газар үлдээгүй, тоосжилт,хуурайшилтын байдал ч  байх ёстой хэмжээнээс хэд дахин давсан аюултай орчин тэнд бий болсон. Хүн амынх нь  дунд онош нь олдохгүй өвчин дэлгэрч, сүүлийн жилүүдэд  Чойбалсан хот, хөдөө сумдын уул уурхай дагасан газруудад иргэд   үйлдвэрийн осолхимийн шингэнд  хордож нас барсан хэргүүд шилээ даган гарч байгаа.

Гэтэл улс оронд хийгээд, орон нутагт өгдөг ашгийн талаар  мэдээлэл нь ил тод биш. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчээр  халхавчилсан далд бизнес л цэцэглэж ирсэн, одоо ч тийм  л байнаТэгвэл Дорнодтой  хаяа залгаа Сүхбаатар  аймаг  хоёр дахь Тамсаг болж, Дарьгангын байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар  Мэнэнгийн талын   гашуун түүхийг давтах  суурь нэгэнт тавигдажбууриа  тэлээд эхэлжээ.

Одоогийн байдлаар тус аймагт   “Петро Матад”,  БНХАУын хөрөнгө оруулалттайМонголиа шиний энержи”, АвстралийнВульф петролиум”, “Макс ойл”, “Вэллэх индастриал”  зэрэг таван компани газрын тосны зөвшөөрөл эзэмшиж байна. ТэдгээрээсПетро Матад”  ХХК \Монгол\ тус аймгийн  Эрдэнэцагаан сумын нутагт 10343.2 км/кв талбайг  эзэмшдэг.   “Дарьганга XXIV “ төслийг хэрэгжүүлэгчМонголиа шиний энержи”  ХХК \БНХАУАсгат, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Халзан, Дарьганга, Наран зэрэг долоон сумын сумын нутгийг хамарсан нийт  24706,2 км/кв талбайд зөвшөөрөлтэй.  “Сүхбаатар XXVII” төслийг хэрэгжүүлж буй  “Вульф петролеум”  ХХК \Австрали\ нь Түвшинширээ, Мөнххаан, Уулбаян, Халзан, Баяндэлгэр зэрэг таван сумын нутгийг  хамарсан  23047,5 км/кв  талбайд зөвшөөрөл авчээ.  “Ар булаг XXIX” төслийг хэрэгжүүлэгч  “Maкс  Ойл  ХХК \Монгол \ Эрдэнэцагаан сумын нутагт 1769,4 км/кв талбайг эзэмшдэг болХэрлэн тохой ХXVIII” төслийг хэрэгжүүлэгчВэллэх Индастриал”  ХХК  \Koнконг\ Сүхбаатар сумын нутагт 14280 км/кв талбайд зөвшөөрөлтэй юм байнаДээрх компаниудын  мөрөөр  “Их, Бага БаяншаргаТББ нэлээд хэдэн жилийн өмнөөс хөөцөлдөн судалж, орон нутгийн иргэдэд байнга сэрэмжлүүлж ирсэн байдаг. Мөн гэрээний хугацаа хэзээ дуусахыг тодруулж, аль болох  сунгахгүй байх талаас удаа дараа шаардлага  тавьж байжГэвч  төр, засгийн  “машин”-ы өмнө ТББ ч, орон нутгийнхан ч  адилхан хүчгүйджээ.

Сүхбаатар аймаг нийт 13 сумтай. Тэгвэл Түмэнцогтоос бусад 12 сумд  нь  газрын тосны зөвшөөрөл  олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, энэ аймгийн нутаг газрын тосны лиценз нэрээр 100 хувь бусдын хараат болжээ. Түүнээс гадна  жанжны  нутгийхны эцэг өвгөдөөс тахиж шүтэж ирсэн АлтанОвоо, Зотол хан, Дархан хан, Өлзийт овоо, Шаргын уул гээд олон тахилгат уул овоо лицензэд орж, дээрх компаниудын ашиглалтын талбай болохоор байгаа юм. Мөн эдгээр талбайнууд нь өмнө нь олгогдсон бусад ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талбайтай давхацсан, тусгай хамгаалалтанд орсон бүстэй давхацсан, усны эх, ойн сангийн бүстэй давхацсан байна. Түүнчлэн түүх археологийн судалгаа хийгдээгүй, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Соёлын өвийн тухай хууль, Урт нэртэй хууль зэрэг олон хууль  зөрчсөн учраас дэмжих боломжгүй гэсэн ч зөвшөөрөл олгогдсон байдаг аж. Уул уурхайн компаниуд жил бүр тайлангаа мэдүүлэх үүрэгтэй ч  Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр компаниас нэг нь ч тайлангаа гаргаж өгдөггүйг холбогдох албаныхан хэлж байна.

Лицензийн хугацааг авч үзвэл, хайгуул 14 жил + ашиглалт 30 жил= нийт 44 жил Сүхбаатар аймгийн нутаг гадаад, дотоодын компаниудын мэдэлд байхаар байна. Ийм урт  хугацаагаар уул уурхайн компаниудын мэдэлд байх нь нүүдэлчдийн соёл иргэншил, аж амьдрал,байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Нэг ёсондоо Сүхбаатар аймаг байгаль орчин, хүн, мал,соёл иргэншилтэйгээ   устаж үгүй болох аюул нүүрлэжээ.

2-2-5a1

Судалгаа

♦ Сүхбаатар аймаг 82.9 мянган хавтгай км/кв нутагтай. Үүнээс зөвхөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын талбай 20 хувь, бусад ашигт малтмалын талбай 50 хувийг эзэлдэг. Тэгвэл газрын тосны зөвшөөрөлтэй талбай бараг 100 хувь байна. Энэ нь 1 сая гаруй гаталбайг хамарч байна.

♦ Манай улсаас урд хөрш рүү газрын тосыг 20 гаруй жил зам тавихгүй зөөж байгаагаас Дорнод, Сүхбаатар аймгийн байгаль орчин ихээхэн талхлагдаж, хүн мал амьтан эрүүл мэндээрээ  хохирч, бэлчээр ус ургамал ихээхэн бохирдон сүйдсээр байгаа ч хэн ч ямарч хариуцлага хүлээхгүй өдийг хүрчээ.

♦Байдал ингэж хяналтаас гарсан байхад Монгол Улсын төрөөс газрын тосны зөвшөөрлийг  хязгаарлахгүй олгосоор байна.

Эх сурвалж: /Их, Бага Баяншарга ТББ/

Эх сурвалж: “Зууны мэдэээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

2017 оны 6-р сарын 7

… [Trackback]

[…] There you will find 28189 more Infos: zms.mn/suh-zhanzhny-nutag-suirliin-irmegt-2/ […]

2017 оны 9-р сарын 19

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you can find 59017 additional Informations|Infos on that Topic: zms.mn/suh-zhanzhny-nutag-suirliin-irmegt-2/ […]

2017 оны 10-р сарын 14

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you can find 31536 more Informations|Informations to that Topic: zms.mn/suh-zhanzhny-nutag-suirliin-irmegt-2/ […]

2017 оны 11-р сарын 1

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you will find 20786 additional Informations|Informations to that Topic: zms.mn/suh-zhanzhny-nutag-suirliin-irmegt-2/ […]

2017 оны 11-р сарын 8

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you will find 33085 additional Informations|Infos to that Topic: zms.mn/suh-zhanzhny-nutag-suirliin-irmegt-2/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *