“Судасны мэс засал мэдлэг чадвараас гадна  сэтгэлзүйн тэвчээр шаарддаг”

10-р сарын 1, 2015 11:05 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 765
10-1-6a2

Х.МОНГОЛХАТАН, Б.ЯНЖИНДУЛАМ

СУИСийн Уран бүтээл, хамтын ажил­лагаа эрхэлсэн дэд за­хирал, Хөгжмийн ур­лагийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэгийг урлагтай холбоотой, урлагт хайр­тай монголчууд андахгүйХарамсалтай нь авьяаслаг багшийн маань нөхөр хүнд өвчин тусчээ. Гэтэл ал­тан гартай, мэдлэг чад­вартай эмч нар түү­ний нөхрийн амийг аварч, гадаадад өндөр үнэтэй хийдэг хагалгааг эх орондоо амжилттай хий­сэн байна.

Тиймээс энэ аюулт өвчний талаар хү­мүүс зөв ойлголттой бо­лоосой, хүнд хагалгааг чад­варлаг хийж буй залуу эмч нарт урам өгч, баяр­лаж талархсанаа илэр­хий­лэхийг хүссэндээ манай сонинд хандсан юм.

 

СУМААС АЙМАГТ, АЙМГААС ДҮҮРЭГТ, ДҮҮРГЭЭС III ЭМНЭЛЭГТ

 

10-1-6
Бид
П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт очсон юм. Судасны бөглөрөл өвчнийг эмчлэхээр хагалгаа хийж буй багийн ахлах эмч Ж.Эрдэнэсүрэнтэй уулзахаар өрөөнийх нь үүдэнд нэлээд удаан суулаа. Учир нь хагалгаа хүнд, хэдэн цагийн турш үргэлжилдэг ажээ.

Ж.Эрдэнэсүрэн эмч ЭМШУИСийг Хүний их эмч мэргэжлээр 2000 онд төгсчээ. Ажлын гараагаа сумын эмнэлгээс эхэлсэн байна. Дөрвөн жил сумын эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаад аймгийн эмнэлэгт шилжжээ. Дараа нь Цэргийн төв госпитальд ажиллаж байгаад П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт ирээд 11 жил болжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажил сум, аймаг, дүүрэг, төрөлжсөн эмнэлэгт хэрхэн өрнөдөг, ямар хүндрэл бэрхшээл байдгийг бүгдийг мэднэ. Тэрээр ажлынхаа цаг заваар хөдөө сумдаар явж үзлэг оношлогоо хийхийг хичээдэг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй эмч гэдгийг эмнэлгийнхэн болон өвчтөнүүд нь ярих юм билээ.

Судасны мэс заслын эмчилгээ Монголд харьцангуй хожуу үүссэн юм байна. Энэ өвчний анхны оношлогоог 1980-аад оны эхэн үеэс хийж эхэлжээ. Монгол Улсад Судасны мэс заслын салбар үүсэн хөгжихөд, багш нарын гавъяаг үнэлж баршгүй гэдгийг Ж.Эрдэнэсүрэн эмч байн байн дурдаж байсан. Өөрийн багш Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Цэгээнжавыг онцлон дурдаж байлаа.

1990 оноос хойш техник, технологийн хоцрогдолд орж, эрүүл мэндийн салбарын хөгжил зогсонги байдалд оржээ. Мэргэжилдээ хайртай эмч, сувилагч нар чадал чинээгээрээ ажиллаж, гал алдахгүй авч явсаар энэ салбарыг өнөөдрийн зэрэгт хүргэснийг хүн бүхэн мэднэ. Харин өнөөдөр орчин үеийн техник, тоног төхөөрөмж оруулж ирэн, түүнийгээ дагаад боловсон хүчнээ ч мэргэжлийн төвшинд бэлтгэж байна.

Монгол эмч нар хаана ч гологдохгүй мэдлэг чадвартай ч тоног төхөөрөмж дутагдалтай гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?” гэсэн асуултад Ж.Эрдэнэсүрэн эмчТехнологид зохицож ажиллана гэдэг хамгийн чухал. Бид хэдэн жилийн өмнө ийм, тийм техниктэй болчихвол ингэнэ, тэгнэ гэж боддог, мөрөөддөг байлаа. Одоо манай эмнэлэгт дэлхийн жишигт нийцсэн техник, тоног төхөөрөмж байна, бүр эрхтэн шилжүүлж суулгах боломжтой хагалгааны өрөөтэй ч боллоо. Гэвч техник байлаа гээд, технологийг өөрийн оронд нутагшуулах, өөрсдийн мэдлэг, туршлагаар хөгжүүлэх нь хүнтэй холбоотой юм. Энэ бол ямар ч мэргэжил дээр байдаг. Техникийн хоцрогдол гэдэг оюун ухааныхаа хувьд хязгаарлагдмал болж байгаа хэрэг. Харин технологийн хоцрогдол гэдэг хөгжлийнхөө хувьд хоцрогдож байгаа юм. Тиймээс хөгжлийн хоцрогдлыг урагшлуулахын тулд техникээ шинэчлэх хэрэгтэй. Манай эрүүл мэндийн салбарын технологийн хөгжил удаан байна. Энэ нь эрүүл мэндийн даатгалын буруу тогтолцоо, мөнгөгүйн зовлонтой холбоотой. Гэвч аль болох боломжоороо л технологийг хурдан нэвтрүүлэх шаардлагатай байнагэсэн юм.

ТэрээрМонголд харьцангүй цөөн хийгддэг, боломж хязгаарлагдмал нь судасны мэс засал байдаг. Хамгийн наад зах нь зөв оношлогоо хэрэгтэй. Судасны мэс засал гэдэг нарийн мэргэжил хүний мэдлэг чадвараас гадна, сэтгэлзүйн тэвчээрийг их шаарддаг. Энгийнээр хэлэхэд хүний хөл, гарын мөчийг тайрна гэдэг хүнд ажил шүү. Жилд дунджаар 40-50 мөч тайрах мэс ажилбар хийж байна. Тэр хагалгааг хийж хүний амийг аварч байгаа ч сэтгэлзүйн хувьд, ямар ч эмчид хүнд байдаг, энэ мэс засалд өвчтөнөө бэлтгэнэ гэдэг маш хэцүү. Манайд ихэвчлэн өвчин нь хүндэрсэн буюу тайралт хийхээс өөр аргагүй болсон, олон эрхтний дутагдалд ороод хавсарсан, бусад эрхтэнд нөлөөлсөн байдалтай  хүмүүс ирдэг.

Өвчтөндөө мэс заслын талаар тайлбарлах, ар гэрт нь зөв ойлгуулах, мэс заслын дараах асаргаа сувилгаа, нөхөн сэргээх эмчилгээг зөв хийх гээд тасралтгүй сэтгэл шаналгаж, бухимдал тайлахыг хичээсэн бэрхшээлтэй мэс засал даа.

Сүүлийн үед олон улсад яригдаж байгаа насжилттай холбоотой олон байрлалын судас хатуурах өвчин элбэгшсэн. Үүнд тархины, дээд доод мөчдийн, гол мөчдийн, зүрхний, хөл гарын доод мөчдийн, дотор эрхтэний судаснууд нь хатуурч бөглөрсөн эмгэгүүд олширч байна. Эдгээр өвчнийг оношлохын тулд дан ганц судас гэлтгүй олон эрхтэний үйл ажиллагааг оношлох шаардлагатай болдог. Тиймээс нэг өвчтөнийг оношлох гэдэг онолын мэдлэгээс гадна, сэтгэлзүйн хувьд маш их тэвчээр шаардсан ажил юмгэдгийг онцолж байлаа.

 

СУДАСНЫ БӨГЛӨРӨЛ ГЭХ ЭНЭ АЮУЛТ ӨВЧИНД УДААН ХУГАЦААНЫ НУУГДМАЛ ҮЕ БАЙДАГ

 

Англи хүн өвдөхөөсөө 10 хоногийн өмнө эмнэлэгт ирдэг бол орос хүн өвдөөд 10 хоносныхоо дараа, харин монгол хүн үхэхээсээ 10 хоногийн өмнө эмнэлэгт ирдэггэдэг үг гараад удаж байна. Нэг талаас шог юм шиг хэрнээ өнөөгийн монголчуудын эрүүл мэнддээ хандаж буй байдлыг шүүмжилсэн нь хатуу боловч гашуун үнэн юм.Бодит байдлыг III төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт хэвтэж буй өвчтөнүүдийн түүхээс харж болохоор. Тэр дундаа судасны бөглөрөл гэх энэ аюулт өвчинд удаан хугацааны нуугдмал үе байдаг байна.

1990 оноос өмнө албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүдэд олон нийтийг хамарсан эрүүл мэндийн үзлэг хийдэг байсан. Энэ нь иргэдийнхээ эрүүл мэндийг хянаж, өвчнийг эрт оношлох, эмчилж эдгээх боломжийг олгодог байж. Харин одоогийн нөхцөлд тухайн хүн өөрөө л урьдчилан сэргийлж эмнэлэгт үзүүлэхгүй бол өвчин туссан эсэхээ мэдэхгүй явсаар хүндэрсэн хойноо эмчид хандах нь их болжээ. Оношлогоо нь үнэтэй хэрнээ, эмчилгээ нь үнэгүй болохоор, “хэнэггүй монгол занөвчин хүндрэхэд их нөлөөлдөг байна.

2010 оноос хойш зүрхний мэс засал болон судасны мэс засал дэвшилтэт технологиор урагшилж байгааг эмч нарын сүүлийн жилүүдэд хийж буй хагалгаануудаас харж болно. Урд нь хийдэггүй байсан мөчдийн олон судас зэрэг залгах, анатомийн бус олон залгалт хийж, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь маш том ололт юм. Гэхдээ нэг мэс засал, эмчилгээ бүрийн ард хүний нэр хүнд, эрүүл мэнд, хувийн нууц байдаг учраас эмч нар энэ бүх амжилтаа зарлаад, яриад явдаггүй онцлогтой.

Монголд хийдэггүй байсан хагалгааг танай баг хийдэг болоод жил гаруй болжээ. Яагаад энэ тухайгаа хэвлэл мэдээллээр ярьдаггүй юм бэгэж асуухадБид өөрсдийн нөөц боломжоор олон улсын төвшинд ойртохыг хичээн ажиллаж байна. Энэ салбарыг миний багш Д.Цэгээнжав үндэслэн байгуулж, Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, өдий зэрэгт хүргэсэн.

Мэдээж, манай баг багш нарынхаа замналаар сүүлийн үеийн дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлснээр хиймэл судсаар харьцангуй богино залгалт хийдэг байсныг одоо нэг өвчтөнд хоёр метр хиймэл судас буюу зургаан хиймэл судсыгдамжууланзалгах болсон. Энэ бол манай судасны мэс заслын багийн амжилт. Энгийнээр хэлбэл, нэг хиймэл судасны залгалтыг өвчтөний цусны урсгалын дагуудөртөөчлөнзалгах ажилбар юм. Хамгийн олондоо судасны найман залгалт хийж байна даа.

Мөн нарийн төвөгтэй анатомийн бус залгалтуудыг гол төлөв яаралтай тохиолдолд хийж байна. Тухайлбал, баруун ташаанаас шууд зүүн ташааны артерид хиймэл судас залгах мэс засал олон хийж байна. Энэ нь артерийн судас нэг тал руугаа явдаггүй онцлогийг нь ашиглаж хийж буй анатомийн бус залгалт. Цусны урсгалын даралтыг зөв зохицуулж байж эсрэг тал руугаа цус урсана гэсэн үг л дээгэж хариулсан юм.

 

ЭНЭ ӨВЧНИЙ УЛМААС ЖИЛД 40-50 ХҮН МӨЧӨӨ ТАЙРУУЛДАГ

 

Өвчин хэлж биш хийсч ирдэг. Нас зүс, ахуй амьдралаар ялгана гэж байхгүй. Судасны бөглөрөл гэсэн оноштой хамгийн залуу өвчтөн есөн настай хүүхэд байжээ. Хүү эмчилгээ хийлгээд бие нь харьцангуй сайжирчээ. Мөн ид хийж бүтээх 20 гаруйхан насны залуус энэ өвчнөөр өвдөж хоёр хөлгүй болох тохиолдол олон байдаг гэнэ. Жилд дунджаар 40-50 хүн хөл, гараа тайруулна гэдэг харамсалтай баримт юм. Учир нь судас бөглөрөх өвчний ойлголт муу, хүмүүс зөв оношлуулж мэдэхгүй явсаар хүндэрсэн хойноо ирдэг байна. Үүнд алслагдсан байдал, дэд бүтцийн хөгжил, хүмүүсийн амьжиргааны төвшин муу зэрэг олон хүчин зүйл нөлөөлдгийг ч эмч нар ярьж байв. Учир нь аль нэг аймгийн алслагдсан суманд байгаа өвчтөн өвдөлт зовиураа тэсэн, Улаанбаатар луу машинд суугаад бартаат замаар донсолгоонд явж ирнэ гэдэг, зарим тохиолдолдаймшиг”. Тэнд очоод эмчлээд хагалгаа хийгээд өгөх нөхцөл боломж манай эрүүл мэндийн салбарт ч байхгүй. Тиймээс л олон өвчтөн гэртээ өвдөж зовсоор насан эцэслэж байгааг үгүйсгэхгүй ээ хэмээн Ж.Эрдэнэсүрэн эмч халаглан ярьж байв.

ТэрээрСаяхан бид Баянхонгор, ГовьАлтай, Завхан, Архангай аймгуудаар явж үзлэг оношлогоо хийлээ. Маш хүнд нөхцөлд орсон хүмүүстэй олон таарсан. Энэ бүхнээс харахад өнөөдөр Монголын нийгэм гурав хуваагджээ. Монгол Улсын гурван сая хүн амаас 500 мянга орчим нь уулынхаа мухарт малаа даган амьдарч, сумын эмнэлгээс цааш үзүүлж чадахгүй байсаар өнгөрч байгаа нь гашуун үнэн. Ерөөсөө Улаанбаатар хотын баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хоорондох дөрөвхөн км зайд Монголын амьдрал өрнөж байна. Тэр хэрээрээ л төр засгийн нүд чих дөрөвхөн кмээс цаашаа харахгүй байгаа юмгэж ярьж байв.

 

ХОЁР ХӨЛӨӨ ЗЭРЭГ ТАЙРУУЛЧИХААД АМИА ХОРЛОХ ТОХИОЛДОЛ Ч ГАРДАГ

 

Дэлхийн бусад оронд ч энэ өвчин үхлийн шалтгаан болж байна. Тухайлбал, Европ болон Америкийн судалгаагаар 60-аас дээш насны хүн амын 20 хувь нь артерийн судасны нарийсал, бөглөрөл өвчтөй болохыг тогтоожээ. Харин манайд энэ өвчний талаар хийсэн судалгаа байхгүй. Гэхдээ эмч нарын хэлж байгаагаар судасны бөглөрөл, судас хатуурах өвчин монгол хүнд 50-аас дээш насанд ихэвчлэн тохиолддог гэнэ. Тиймээс 50-60 насны идэр хүмүүс зүрхний шигдээс, тархины цус харвалтаар нас барах нь элбэг. Цусны даралт ихсэж, зүрх нь өвдөж, хөл гарын цусан хангамжийн дутагдлыг нас ахихад заавал тохиолдох энгийн өвчин мэт бодож, тоодоггүйд хэргийн учир байдаг аж.

Хэдийгээр амь нас нь аврагдсан ч мөчөө тайруулсан хүмүүс сэтгэл санаагаар унаж, архи, хар тамхинд орох нь элбэг гэх. Амиа хорлох тохиолдол ч гардаг байна.

Гэхдээ сүүлийн 10 жилийн судалгаагаар мөч тайруулах мэс заслын эрт үеийн үхэл харьцангуй бага байжээ. Учир нь мөчөө тайруулсан эхний гурван жилдээ дасан зохицож ажиллаж, амьдрах чадвартай байдгаас гадна гэр бүлийнхэн нь сайн харж ханддагтай шууд холбоотой аж. Харин цаг хугацаа өнгөрч таваас дээш жил болоход хүмүүсийн тэсвэр тэвчээр муудаж, халамж анхаарал ч сулардаг байна. Мөн манай нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харж хандах, ойлгож дэмжих хандлага дутмаг байдаг нь том шалтгаан болдог аж. Харж хандах хүнгүй мөчөө тайруулсан хүмүүстээ тусламж авахаар эмч нар өөрсдөө зарим төрийн бус байгууллагаас тусламж гуйдаг гэх юм билээ.

Монголд нарийн мэргэжлийн судасны мэс заслын эмчээр сурч төгсдөг хүн тун цөөн гэнэ. Учир нь энэ мэргэжил эмчээс сэтгэлзүй болоод мэргэжлийн өндөр чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг байна. Харин III төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт судасны мэс заслын гурван эмч Ж.Эрдэнэсүрэн эмчтэй баг болон ажиллаж байна.

Тэрээр энэ талаар ярихдааМанайхан олон сургууль төгсч, олон дипломтой болж, ширээн дээрээ урт цол гуншин бичүүлэх дуртай. Үүнийг нь ч ард түмэн чадварлаг сайн эмч хэмээн хүлээн авч үнэлдэг. Үнэндээ хагалгааны ширээний ард тэр цол гуншин чухал биш. Нөгөө талд нь Монгол Улсын хүн ам гурван сая болчихоод байхад аль 1980-аад оны Эрүүл мэндийн салбарын төлөвлөлтөөр биднийг зүтгүүлж байна даагэсэн юм.

 

Ж.ЭрдэнэсүрэнХҮНД ХАГАЛГААНЫ ТӨЛБӨРИЙН 75 ХУВИЙГ ЭМДААС ГАРГАДАГ БОЛСОН

 

Монголд зүрхний мэс заслыг 1954 онд анх хийж байсан гэдэг. Гэтэл 60 жил өнгөрчихөөд байхад сайн хөгжөөгүй байгаа нь юутай холбоотой вэ?

Төрийн шагналт, хүний гавьяат эмч, академич Т.Шагдарсүрэн гуай анх 1954 онд зүрхний мэс засал хийсэн байдаг. Тэр үед зүрхний мэс заслыг үндэслэнэ гэдэг үнэхээр том зориг, мэдлэг юм. Энэ салбар  маань тухайн цагтаа шилдэг технологитой 1990 он хүртэл явсан ч нийгэм солигдоход манай салбар шууд л  орхигдсон. Харин  2010 он гарснаас хойш манай улсын эдийн засаг бага ч гэсэн өсөхийн хэрээр бидний ажиллах боломж нэмэгдсэн. Үүний ялдамд Монгол Улсын зүрх судасны анагаах ухааныг үеийн үед хөгжүүлж ирсэн ахмад буурлууддаа талархах хэрэгтэй.

Манай эмнэлгийн гадаад харилцаа сайжирч, Монголын зүрхний төв байгуулагдаж, Люксем­бургийн төслөөр 2014 онд манай эмнэлгийн зүрх судасны мэс заслын бүх багаж шинэчлэгдсэн. Мөн олон улсын стандартад нийцсэн хагалгааны өрөөтэй болж, судасны мэс засалд хэрэглэгддэг оношлогооны багажууд, 64 зүслэгтэй компьютер томографик аппарат зэргийг суурилуулсан. Тиймээс судасны оношлогоог манай эмнэлэг хангалттай сайн хийж байна. Мөн өнгөрсөн зургадугаар сард хагалгааны үед цусны урсгал хянадаг хамгийн сүүлийн аппаратууд орж ирсэн. Өмнө нь энэхүү аппаратыг гадаадад очиж сайныг нь гайхдаг байсан бол одоо өөрсдөө хэрэглэж байна даа.

Тэгэхээр бидний эрчимтэй ажиллаж, салбараа өөд нь татах том үүрэг л үлдэж байна даа. Ойрын ирээдүйд манай зүрхний мэс засал, түүний дотор судасны мэс заслын хөгжил олон улсын жишигт хүрнэ гэдгийг амлаж байнаа.

Танай зүрхний мэс заслын тасагт сард хэдэн хагалгаа ордог вэ. Хамт ажиллаж буй эмч нарынхаа талаар яриач?

Манайд жилдээ зүрх судасны мэс засал 500 гаруй хийгддэг. Үүнээс 320 нь судасны мэс засал байдаг. Мэдээж тасгийн маань бүх эмч энэхүү хүнд, нүсэр ажлыг маань дэмжиж, тусалж ажилладаг. Манай судасны мэс заслын багийн гурван эмч дан шижигнэсэн залуус. Нэг нь ажилд ороод нэг жил, нөгөөх нь тушаал нь гараад есөн сар болж байна. Хэдийгээр судасны мэс засал гэх энэ хүнд салбарт зориг гарган ороод удаагүй ч энэ зэрэгтэй ажиллаж байгаа нь миний хувьд бахархмаар санагддаг. Тэд миний 11жил туулсан судасны мэс заслын эмчийн ажлыг хоёрхон жилд туулж байгааг ба­хар­халтай харж байна. Энэ бол судасны мэс заслын салбар хөгжиж байгаагийн илрэл юм. Бид цаашдаа багийнхаа эмч нарыг улам олшруулж, салбарын хөгжилдөө онцгой анхаарч ажил­лана.

Миний хувьд МУын хүний гавъяат эмч, АШУы доктор, профессор Д.Цэгээнжав багштайгаа хамтарч 11 жил мэс засал хийсэн. Багшаасаа хүнлэг чанар, нягт нямбай ажиллагаа, Судасны мэс засалчийн тэвчээр гээд маш их зүйл сурсан. Одоо ч багштайгаа зөвлөж, байнгын харилцаатай байдаг.

Би хэдий багш биш ч эрүүл энхийн манаанд хамтран зүтгэж, эмч нартаа мэддэг чаддаг бүхнээ хуваалцахыг хүсдэг. Манай залуу эмч нар намайг багш гэж авгайлдаггүй, гэхдээ маш их хүндэтгэдэг.

Харин би залуу эмч нартааБагшийн зогссон газраас шавь хөдөлдөг гэсэн мэргэн үг бий. Багш хүн өөрөөсөө илүү шавь төрүүлэх ёстой. Эс тэгвээс багш хүний мөн чанар алдагданагэж хэлдэг дээ.

Энэ олон хагалгааг хийхэд төлбөр мөнгийг нь яаж зохицуулдаг юм бэ?

Эрүүл мэндийн даатгалаас, Засгийн газрын тогтоолоор нийт 21 төрлийн өвчний зардлын 75 хувийг гаргахаар тусгасан. Үүнд судасны мэс заслын бараг бүх тохиолдол ордог. Өмнө нь өндөр үнэтэй мэс заслын багаж хэрэгслүүдийг өвчтөн өөрөө худалдан авдаг байсан бол өнгөрсөн долдугаар сарын 1-ээс эхлэн эхлэн Эрүүл мэндийн даатгалаас 75 хувийг нь гаргаж, өвчтөн 25 хувийг нь төлдөг болсон. Энэ бол иргэдийн хувьд том боломж юм.

ЭМЯнаас тендэр зарлаж, шалгарсан компаниуд нэг удаагийн хэрэглэгдэхүүн болох хиймэл судас, мэс заслын утас, эдийн цавуу, зүрхний хавхлага гээд олон улсын чанар, стандарт бүхий хэрэглэгдэхүүнийг оруулж ирж байна. Эдгээрээс бид мэс заслын хэрэглэгдэхүүнээ аваад, өвчтөн тодорхой хөнгөлөлт бүхий үнээ төлөөд, зүрх болон судасны мэс заслаа хийлгэж байна. Үндсэн мэс засал маань үнэ төлбөргүй юм.

Танайд үнэгүй хийж байгаа хагалгаанууд бусад улсад ямар ханштай байдаг бол?

Эрүүл мэндийн сал­бар өндөр хөгжсөн орнууд янз бүрийн үнэтэй. Одоогоор хамгийн хямд хийж байгаа нь Энэтхэг байна. Манайд дунджаар нэг сая төгрөгөөр хийх зүрхний титэм судас залгах мэс заслыг тэнд 10 мянган ам.доллараар хийдэг. Харин Солонгост дунджаар 60-80 сая төгрөг байдаг. Энэтхэгт мөчдийн судасны мэс заслыг 6500 ам.доллараар хийдэг. Манайд мөчдийн хиймэл судас залгах мэс засал одоогоор 380 мянган төгрөг буюу зөвхөн хиймэл судасны өртөг нь тооцогдож байна. Үнийн хувьд ийм ялгаатай ч үр дүнгийн хувьд бидний мэс засал харьцангуй сайн байна. Эх орондоо мэс засал, эмчилгээ хийлгэнэ гэдэг олон давуу талтай. Өвчтөн ядаж эрүүл мэндийнхээ талаар эмчтэйгээ ярилцаж бүрэн мэдээлэл авна, мэс заслаа сонгох эрхтэйАр гэрийнхэн нь хамт, ойрхон байна, мэс заслын дараах хяналт, нөхөн сэргээх эмчилгээгээ бүрэн хийлгэнэ гээд маш их.

Мэс засал сонгох гэж, та бүхэнд сонин хэллэг байж болох юм. Энэ нь өвчтөн өөрт тохиромжтой, хамгийн боломжит хувилбарыг гадаад хэлний ямар ч бэрхшээлгүй ойлголцоно гэсэн үг. Энэ бол манай салбарт маш их тохиолддог. Хоёрдугаарт, мэс заслын дараах асаргаа, нөхөн сэргээлт, хяналтын эмчилгээ цаг алдалгүй хийгдэнэ. Зүрх судасны мэс заслын ихэнх тохиолдолд хиймэл судас, зүрхний хавхлага солих бөгөөд мэс засал эмчилгээний дараа тасралтгүй хяналт, нөхөн сэргээлт шаарддаг. Байнгын хяналт хамгийн чухал.

Гэтэл гадаадад мэс засал хийлгэхэд хагалгааны зардлаас гадна онгоцны тийз, байрлах буудал, орчуулагчийн зардал, шинжилгээ, эмчилгээ гээд бүх зардлыг төлнө. Нэг ширхэг зүү нь хүртэл үнэтэй байдаг.

Монголчуудын олонх нь БНСУыг зорьж эмчлүүлж байна. Тэдний эрүүл мэндийн салбарын хөгжил дэлхийд ямар төвшинд байна вэ?

Солонгосын мэс засал хөгжсөн түүхийг би уншиж байсан. БНСУ, Монгол Улс хоёр зүрхний мэс засал хийж эхэлсэн гараа нь ижил. 1954 онд хэдхэн сарын зөрүүтэй байдаг. Түүнээс хойш 30-аад жил хоёулаа ижил төвшинд энхэл донхолтой ч хөгжиж байсан. Гэтэл 1985 онд Солонгост ЭМДын шинэчилсэн хууль гарч эмчилгээний зардлын 75 хувийг даатгалаас төлж, өвчтөн 25 хувиа төлдөг болсноор солонгосчуудын мэс заслын идэвх нь хамаагүй дээшилсэн байдаг. Үүнээс хойш Солонгосын эрүүл мэндийн салбарын техник технологи хурдан сайжирч 1993 он гэхэд зүрх шилжүүлэн суулгадаг болсон. Үндсэндээ 10  жилийн дотор л эрүүл мэндийн салбар нь босоод ирсэн юм билээ. Солонгосын эрүүл мэндийн салбар маш өндөр төвшинд хөгжсөн. Хувь хүний эрүүл мэндийн даатгалд төлөх төлбөр нь харьцангуй өндөр.Тиймээс даатгалдаа хүн бүр анхаарал тавьдаг, төлдөг.

Гэтэл манай Эрүүл мэндийн даатгал 1990 оноос бүр бантан болж хувирсан. Монголын эрүүл мэндийн салбар хөгжихгүй байгаагийн шалтгаан энэ хуультай холбоотой. Гэтэл Солон­гост 1985 онд батлагдсан хууль нь дөнгөж хоёр сарын өмнөөс манайд хэрэгжих төлөв ажиглагдаж байна.

Бас нэг зүйл нь шинэ техник худалдаж авах амархан, дэвшилтэт технологи нэвтрүүлнэ гэдэг хүний мэргэшил, зөв бодлогын үр дүн.

Манай Эрүүл мэндийн даатгалын хуулийн юу нь буруу байв?

Монголд зүрхний хавхлага солих, судас залгах мэс заслын зардал нь сумын эмнэлэгт даралт үзэж, цээж чагнахтай ижил үнэтэй байгаа юм. Учир нь Эрүүл мэндийн даатгалын зарчим дээр өртөг нь зөрүүтэй боловч улсын үнэлгээ нь ижил. Ингэхээр танд даралт үзэх зардлаар зүрхний мэс засал хийнэ гэвэл юу болох вэ. Үнэн нь энэ.

Аливаа зүйл зааг ялгавар, өөрийн гэсэн үнэлэмжтэй болох хэрэгтэй. Бид олсон орлогынхоо 20 хувийг зарцуулж байж эрүүл мэндийн даатгалаа зөв хуваарилж сурна.

Бага ч гэсэн нааштай зүйл ажиглагдаж байгаа нь төрөөс өндөр өртөгтэй мэс засалд хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол эхлэл, улам сайжруулах хэрэгтэй. Бид удахгүй улам сайн хөгжинө гэдэгт итгэх хэрэгтэй.

Эмч нар өвчтөнөө ойлгож, өвчтөн эмчээ мэдэрч харилцана гэдэг амаргүй байх?

Саяхан нэг өвөөгийн гол судсыг солиод гурван хиймэл судас тавьж өгсөн юм. Гадаадад бол хамгийн багадаа 60-аад сая төгрөгөөр хийх хагалгааг бид үнэгүй шахам хийж өглөө. Гэтэл хүү нь согтуу ирээд агсам тавьсан. Тэр болгоныг тэвчээд, дуугүйхэн л гаргачихаад өрөөндөө ганцаараа уурлахаас эхлээд асуудал мундахгүй. Тиймээс мэс засалд орж байгаа хүний ар гэр бүх зардал мөнгөний ачааг үүрнэ, өвчтөн өвдөж шаналж ачаа үүрнэ, эмч нь тэднийг харж, олдохгүй эмийг нь олох гэж шаналнаХамт зовно. Бүтэн жилийн турш манайд хэвтэн эмчлүүлээд, хоёр хөлөө тайруулаад гарсан нэг залуу бий. Түүнтэй би өглөө бүр уулзаж, үзэж, эмчилж, амьдрал ахуй, сэтгэл санаа, ар гэрт нь хүртэл анхаарал тавьж хамт шаналдаг байлаа. Тиймээс 40 хүрээгүй байж би буурал үстэй болчихсон. Сүүлийн 15 жил хагалгааны ширээний дэргэд зогссоны гавъяа энэ. Гэхдээ Монголын анагаах ухаан, эмнэлгийн салбар муу биш, зарим талаасаа бид улам сайжирч хөгжиж байна.

Гадагшаа хагалгаанд явж байгаа хүмүүс маш их байна. Саяхан Дарханы нэг хүн ирээдБи гадаадад 46 саяар судас залгуулаад ирлээ. Чи эртхэн телевиз радиогоор ярьж байхгүй яасан юм. Та нар унхиагүй арчаагүй байнагээд намайг баахан загнаж байгаад явсанТэр хүний хэлж байгаа зөв л дөө. Гэхдээ бидэнд өөрсдийн хийж байгаа ажлаа яриад суух зав гарахгүй юм.

Ер нь Монголын нийгэм, хүмүүсийн сэтгэл­зүйд 80-аас дээш насалж болохгүй гэсэн ойлголт түгээмэл байх юм. 55 настай зүрхний шигдээс болсон хүнийг эмчлүүлж байгаад хагал­гаанд ор гэхээрАх нь удахгүй 56 хүрнэ. Үүнээс илүү наслаад яах вэгэдэг. Хүүхдүүд нь ч манай аав болно доо гээд сууж байна. Ерөөсөө монголчууд 60 хүртлээ ажиллаад, тэтгэвэрт гараад л хүний тооноос гардаг. Энэ маш буруу юм. Гэтэл баруунд 60 наснаас хүний дараагийн амьдрал эхэлдэг гэж үздэг. 80-90 настай ч сурч боловсрох, идэвхтэй амьдралаасаа холддоггүй.

Эцэст нь хэлэхэд Монгол хүний өөрийгөө дөвийлгөж, ертөнцийн төв, олны анхааралд байлгах дуртай зан буюу тэр их зан, бардам сэтгэлийг зөв зүгт нь залахад Монгол Улс хамгийн хурдан хөгжинө. Техник худалдаж авах амархан, технологи нутагшуулах хэцүү.

Энэ хүрээд бидний ярилцах цаг дууссан юм. Учир нь эмчийн маань дараагийн хагалгааны цаг болсон байв.Үхэлтэй тэмцэн, өвчиндөө шаналан ёолох өвчтөний дуу тэнд сонсогдоно.Судасны бөглөрөл гэх аюултай өвчин хүний бие махбодийн үзүүрээс эхлэн үхжүүлж, тэсэхэд бэрх өвтгөдөг байна. Тиймээс хамгийн хүчтэй гэсэн өвчин намдаах эм тариаг хэрэглэдэг гэсэн. Өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг аюул. Хайхрамжгүй, тоомжиргүй явсаар өвчин туссанаа мэдэхгүй хүндрүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлж хүн бүр ядаж жилд нэг удаа эмнэлэгт хандаж биеэ үзүүлж байгаасай. Алтан гартай, эрдэм мэдлэгтэй эмч нар илүү олон болж хүн ардынхаа энхийн манаанд үргэлж бэлэн байгаасай гэсэн хүсэл тээсээр энэ сурвалжлагаа өндөрлөсөн юм. Монгол хүн бүр эрүүл байж, эх орон хөгжин цэцэглэх болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 23 Сэтгэгдэл

Ш.Ариунжаргал
2015 оны 10-р сарын 4

Судасны бөглөрөл хүндрээгүй тохиолдолд 100%хануур заслаар эмчлэгддэг юм шүү дээ. Би УАУ ы эмч хүн. Миний төрсөн дүүд ийм асуудал тохиолдоод дүүгээ 7 хоног хатгаж одоо хөлтэйгээ эрүүл саруул явж байна..Яс үхжээгүй бол сахарын шарх ч гэсэн эмчилэгддэг юм байна лээ.

Kelgrorge
2017 оны 6-р сарын 17

Pyridium Urinary Burning Buy Levitra Vardenafil Potenzmittel Viagra Kaufen

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Herbal Viagra 200mg viagra Propecia Front Scalp

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Cialis Tarif cialis Accessrx Complaints

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Viagra 100mg 12 Preis cialis Differin

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Cialis Meilleur Prix viagra Keflex Suspension

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

Cod Clobetasol Worldwide viagra online prescription Viagra 100mg Filmtabletten Beipackzettel

LarCisk
2017 оны 9-р сарын 28

Viagra Fur Die Frau Flussig Buy Generic Celebrex No Prescription viagra cialis Viagra Hombres Venta

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Prix Du Viagra 100 viagra Acheter Amoxicillin Pas Cher En Ligne Viagra Pillola Blu Cialis A Que Edad

LarCisk
2017 оны 10-р сарын 8

Cialis Generika Aus Indien Propecia On Sale Amoxicillin Bioequivalence buy levitra on line Non Prescription Viagra Reviews Pvp Viagra Generika Viagra Rezeptfrei

LarCisk
2017 оны 10-р сарын 8

Viagra Buy Uk Amsterdam Levitra With No Prescription Generic Cialis 200mg viagra Bebeto Propecia Levitra Ohne Rezept Schweiz

LarCisk
2017 оны 10-р сарын 11

Pharmacy Rx One 60 Mg Cialis buy levitra online Acquistare Kamagra A Buon Mercato

LarCisk
2017 оны 10-р сарын 14

Viagra Vente Internet Cialis For Sale From Canada Is Keflex A Sulfa Drug generic levitra 40 mg Levitra Medicament Generique Cialis Precio Barato Kamagra Cuanto Cuesta

LarCisk
2017 оны 10-р сарын 21

Propecia Online Us viagra Find Stendra 50mg No Doctors Consult Overseas Cheap Cialis On Line No Rx Buy Real Viagra Online

LarCisk
2017 оны 10-р сарын 23

Tiger King Cialis Xtc Buy Doxycycline North Ayrshire viagra online prescription Viagra E Dipendenza Aloevera

LarCisk
2017 оны 10-р сарын 26

Himplasia Kamagra Mal De Altura Cephalexin Keflex Safe With Sulfa Allergy cheapest brand name levitra Amoxicillin 500mg How Long To Take

LarCisk
2017 оны 10-р сарын 29

Cialis Viagra Levitra Vergleich Discount Generic Viagra And Cialis cialis Viagra Online Shops

LarCisk
2017 оны 11-р сарын 3

Amoxicillin Cheese Kamagra Gel Online Kaufen cheapest levitra Cialis Meglio 10 O 20 Mg Comprar Cialis 20 Mg Original

LarCisk
2017 оны 11-р сарын 5

Buy Propranolol Cialis Generico En Farmacias Espanolas Can You Drink Alchol Wiht Amoxicillin viagra El Uso Del Viagra Vente Viagra Kamagra

LarCisk
2017 оны 11-р сарын 19

Cialis 20mg France Purchase Generic Clobetasol Real No Prescription Next Day Delivery Xenical Prix cialis and levitra 5 Mg Cialis Prices

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Cialis Duree D’Efficacite Propecia Effectiveness viagra Zithromax Dosage For Children

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Vipps Approved Canadian Pharmacies Amoxil 875 Real Acticin Permethrin Medication Discount Delivered On Saturday buy viagra Viagra Sous La Langue Que Es Cialis Levitra

EveDalo
2018 оны 2-р сарын 21

Kamagra Es De Venta Libre Alli Where To Buy cialis price Il Cialis Farmaco

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *