Судалгаанд хамрагдсан 4200 хүүхдийн 85 хувь нь гэр бүлийн орчинд эрх зөрчигддөг гэж хариулжээ

3-р сарын 15, 2017 6:15 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 26
3-15-11

Г.ЖАРГАЛ

Монгол Улсын Хүний эрхийн Коммис, Гүүд нэйборс Монгол төлөөлөгчийн газар хамтран “хүүхдийн цахим сургалт” төслийг 2016-2017 онд хэрэгжүүлж байгаа аж. Төслийнхөө хүрээнд “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт КАП төрлийн буюу мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд хэрэгжүүлжээ. Судалгаанд Улаанбаатар хотын долоон дүүрэг, хөдөө орон нутгийн найман аймгийн 12-18 наснын нийт 4254 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7159 хүн хамрагдсан байна.

 Уг төслийг  2016 оны наймдугаар сарын 15-наас  2017 оны 12 сарын 15-ныг хүртэл дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.

-Хүний эрхийн коммисийн ажлын албаны дарга Ч. Алтангэрэл:

-Манай улсын хувьд хүүхдийн оролцооны эрхийн талаар хүүхдүүдийн мэдлэг ойлголтыг судалсан судалгаа Японы Хүүхдийг ивээх сангийн захиалгаар Хараат бус судалгааны хүрээлэн хийснийг эс тооцвол хүүхдүүд  болон насанд хүрэгчдийн  эрхийн талаарх цогц судалгаа хийгээгүй байна. Тиймээс хүүхэд, эцэг,эх асран хамгаалагчид болон анхан шатны нэгж дээрх хүүхэд хамгааллын багийн гишүүдийн хүүхдийн эрх хамгааллын талаарх мэдлэг хандлага ямар түвшинд байгааг тодорхойлж байгаа юм.

-Гүүд нэйборс төлөөлөгчийн газрын зөвлөх Х.Баавгай:

-Судалгааны анхаарал татсан зариа зүйлийг танилцуулъя. Хүүхдүүд өөрсдийн эрхийн талаар хангалттай мэдэхгүй байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 70-80 хувь нь хүүхдийн дөрвөн бүлэг эрхэд ямар эрхүүд ордог талаар  мэдэхгүй байна. Мөн хурцаар тавигдаж байгаа дараагийн нэг асуудал бол хүүхдийн хүчирхийлэл юм. Судалгаанд хамрагдсан арван хүүхэд тутмын найм нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд, хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодийн хүчирхийлэл, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн  шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртдөг байсан гэж хариулжээ.

Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн үзэж байгаагаар гэр бүлийн орчинд 84.7%, сургуулийн орчинд 50.7%, гудамж, нийтийн эзэмшлийн орчинд 44.7% хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг байна. Мөн судалгаанд хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийлэлийг хаана, хэнд хандахаа мэддэггүй гэж хариулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *