Судалгаа уншаад төрсөн бодол

2-р сарын 7, 2018 9:38 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 93
Ц.Шаравдорж

Монгол Улсын гавьяат хуульч Ц.ШАРАВДОРЖ

 Болж өнгөрсөн үйл явдал бүр  өөрийн сургамжийг  үлдээж, үнэлэлт дүгнэлт хийх боломжийг олгож байдаг. Харин тэр болгоныг олж харж анхаардаггүй нь  бидний дутагдал гэлтэй.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль нь монголчуудад  мөн ч олон зүйлийг сануулж хойшид  сургамж авбал авмаар  үйл явдал болж өнгөрсөн. Монголд болж өнгөрсөн сонгууль олон ч, түүнээс хамгийн бохир технологитой, булхай луйвраар дүүрэн сонгууль нь энэ сонгууль байлаа.

Сэтгүүл зүйн судлаач, доктор, профессор Т.Баасансүрэн  Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар томоохон судалгаа хийж, үнэн бодит дүгнэлт хийсэнд олзуурхаж байна. Тэрээр өмнө нь  Монголын улс төрийн амьдралын чухал сэдвээр сэтгүүл зүйн судалгаа хийж байсан. Хамгийн гол нь байгааг байгаагаар нь гаргасан дүгнэлт нь бодит байдалтай нийцэж байдаг болохоор энэ удаагийн судалгааны нийтлэлийг олзуурхан уншсан учиртай юм.

Тэрээр болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар өдөр тутмын  сонинуудын  2017 оны VII-X сарын  нийтлэлд ажиглалт шинжилгээ хийжЕрөнхийлөгчийн  сонгуулийн сурталчилгааны  талаарх зарим  санал бодол, үр дүн ба сургамжгэсэн нийтлэлийг  /”Зууны мэдээ” 2018.01.5. 3/ нийтлүүлсэн байлаа. Маш их хөдөлмөр зарцуулсан нь судалгаанаас шууд  мэдрэгдэж байна. Монголын өдөр  тутмын сонинууд чөлөөт хэвлэлийн үндсэн зарчимд үнэнч байж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн  компанит ажлын явцад гарсан  бузар булай бүхнийг илчлэн шүүмжилж үнэн мөнөөр нь хэлж чадсанд бас баярлах сэтгэл төрж байна. Үүнийг  судлаач  нэгтгэн дүгнэж хураангуйлан багцалж өөрийн  үнэлгээ гаргалгааг гаргаж бичжээ.

Энэ сонгуулийн тухай одоо яриад яахав дээ гэж уншигч та ундууцаж магадгүй. Үгүй юм аа. Энэ сонгуулиас авах сургамж их байна. Хэдий болтол Монголын сонгууль  ийм булхай луйврын манан дунд явах юм. Хэдий болтол сонгогчдыг хуурч  хэдэн халтар төгрөгөөр саналыг нь худалдаж авах юм. Монголын сонгогчид хэдий болтол улстөрчдөд хууртагдаж, булхай луйвар хийгчидтэйхам хэрэгтэнболж өөрсдийн болон үр хүүхдийнхээ хувь заяагаар тоглох юм. Яагаад Монголын сонгууль  дандаа өнгө, мөнгөний гэж хэлэгдэж байх ёстой юм. Тиймээс бид юунд алдав гэдэгт хатуу дүгнэлт хийж, хэн том амласан, хэн мөнгө төгрөг цацсанд саналаа өгсөн нь өөрсдийгөө хуурч байгаагаа мэдэж, өнөө итгэж гаргаж ирсэн нам эвсэл, улс төрийн хүчин яаж амлалтаасаа буцаж, бухаж, өөрсдийгөө авч гарах заль мэх хэрэглэж байгааг таслан зогсоох  цаг нь аль хэдийнэ болоод байна.

Ер нь болж өнгөрсөн сонгуулиудаас сургамж нь юу байна гэдгийг халуун сэргэг дээр нь авч үзэх нь  цааш цаашдаа улс төрийн намууддаа ч хэрэгтэй. Сонгогчид ч  бодож, төр улсынхаа хөгжил, өөрсдийнхөө амьдрал ахуйд хөнгөн хөвсөргөн хандаад байхын хорлолыг ахин дахин амсаад баймааргүй байгаа юм.

Энэ бүгдийг иргэн хүний хувьд  бодож явдаг тул Т.Баасансүрэн гуайн  бэлэн материалд үндэслэн өөрийн санал  бодлыг илэрхийлж үзэг цаас нийлүүлэв.

Туршлагатай судлаачийн хувьд  улс төрийн нөхцөл байдлыг хөгжил хөдөлгөөнд харж, үйл явдлын өрнөл, хүрч болох үр дүнг төсөөлөн таамаглаж  урьдчилан сануулжээ. Ингэж харах чадвар Т.Баасансүрэн гуайд бий. Тиймээс Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухайОлигархиуд болоод оффшорчдыг хэн төлөөлөх вэ”/Улс төрийн намуудаас Ерөнхийлөгчид  нэр дэвшигчдийн  эргэн тойронд/ нийтлэлийг 2017 оны дөрөвдүгээр сард нийтлүүлснийг сонгуульд оролцох улс төрийн намууд, тухайлбал, МАН анзаарч дүгнэлт хийсэнсэн бол сонгуулийн  хувь заяаг өөртөө ашигтай эргүүлэх боломж байсан ч нийтлэлийг  тоож хараагүй юм болов уу. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн судлаачийн таамагласнаар болсон нь бодит үнэн юм. Тэрээр нэр цэвэр улстөрчийг нэр дэвшүүлэхийн чухлыг болон нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллавал юунд хүргэхийг/Ийм туршлага МАНд бий/битүүхэн, гэхдээ их тодорхой анхааруулсан байдаг. Тэр ч байтугай М.Энхболд өөрөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон нөхцөлд хэнийг МАНын даргаар тавихыг оролдох, үүнээс болж МАНын дотор  бий болох улс төрийн тааламжгүй нөхцөл байдлыг ч хэлж сануулжээ.Үнэндээ судлаачийн үг юугаар ч сольшгүй чухал байтал даанч тоогоогүй, биеэ тоосон байдал нь энэ намыг сонгуульд ялагдах замыг зассан гэж хэлж болно.

Сонгуулийн явц өрнөл яг л судлаачийн хэлснээр болж  МАХНаас нэр дэвшигчийн эсрэг зохион байгуулсан элдэв булхай луйвар нь хэрээс хэтэрснээр сонгуулийн үр дүн АНд ашигтайгаар эргэсэн билээ. Энд би “… эцсийн мөчид МАН ба АНын олигархи бүлэглэл, оффшорчид  нийлж нэгдэн ам хэлээ ололцон андгай тангараг өргөлцөнхуйвалдаххувилбар л  үлдэж байх шиг байна. Энэ бол хамгийн том аюулгэж бичсэнийг судлаачийн урьдчилан харах авьяас гэж хэлэхээс өөр юу гэхэв.

Өнгөрсөн сонгуулийн  асар их булхай, луйврыг  өнөөдөр эрх баригчид аль болох дурсахгүй, олон түмэнд үнэнээр нь мэдрүүлэхгүйг хичээж байна. Үүнд нь  өөрсдийн нь найдвартай гар хөл, зөвхөн сөрөг хүчнээ ангуучлан дарах хэрэгсэл болсон хуулийн байгууллага чүнэнчээрхүчин зүтгэж байна. Төрийн албыг  наймаалцсан 60 тэрбумын дуулиант хэрэгсонгогч иргэдийн гарыг цайлгаж саналыг нь худалдаж авахад зориулсан, ГовьАлтай, Дорноговь аймгийн хуулийн байгууллагуудад  газар дээрээ баригдсан асар их мөнгөний асуудал одоог хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагаас энэ нь харагдана. Үүнийгээ болж байна гэж бодож байх шиг. Гэвч ард түмэн мартаагүй, болж өнгөрснийг үнэнээр нь ойлгох чадвар бий.

Ялалт болон ялагдал болгон өөрийн учир шалтгаантай. Хамгийн гол нь түүнийг үнэнээр нь харах ёстой юм.

МАНын хувьд нэр дэвшигчээ өөрөө өөрсдөө лалсаншүү дээ. Сонгогчдыг басч доромжилсон нь хамгийн том алдаа байв. Тэднийг яаж ч хуурч, бас худалдаж авч болно гэж тооцож, үүгээрээ сонгуульд ялалт байгуулна гэж санаанд нь багтаж, үүнийгээ ч нийтээс нуухгүй ил цагаан хэлж ярьж байсан. Үүний тод жишээ бол нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний үедНэг их тийм ухаантай асуулт, хариулт хэрэггүй, дарга аа. Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм. Сонгогчид чинь зүгээр цагаан цаас шүү дээ. Мөн биз дээгэж хэлсэн явдал

Тэр мэтгэлцээнд яаж бэлдэж, асуултуудыг өөрийн нэр дэвшигчид яаж ашигтай  тавих вэ гэж оролдож  шившгээ хутгасныг бүгд харсан.Энэ бол тойрон хүрээлсэн хүмүүс  найдваргүй, ая тал зассан долдойчууд яаж тус биш ус болдгийг харуулсан явдал л даа.Тиймээс МАН бурууг бусдаас биш өөрсдөөсөө эрэх хэрэгтэй юм. Судлаачийн дээр дурдсан  судалгааны өгүүлэл зарим хүнд эс таалагдаж өөлж баалж гомдол  гаргаж байна гэж сонсогдсон учраас би ингэж хэлж байгаа юм. Ер нь МАН сонгуульд ялагдахад хүргэсэн олон шалтгаан бий.

Нэр дэвшигчийнхээ хувийн байдал, удам угсааг илэрхий нууж, өөрсдийнхөөрөө зүтгэсэн ньмуу дээр муугэгч болж байв. Нэгэнт юугаар ч няцаагдашгүй нөхцөл байдлыг муу нуухаас сайн илчил гэдгийн адил яриад таниулаад байсан бол сонгогчид ойлгох л байсан. Энэ талаар судлаачийн хийсэн дүгнэлттэй би ч гэсэн санал нэг байгаа. Энэ бохир технологи хаанаас гарсныг, яаж сурталчилсныг тааж ядах юмгүй. Хэдийгээр зарим хүнд эмзэг  асуудал байж болох боловч  энэ бохир технологийг санаачилж сонгуулийн сурталчилгааны 18 хоногт Монгол даяар тараасан АНд гомдол дургүйцлээ гаргана уу гэхээсөдөр тутмын бүх сонинд нийтлэгдэж байсан 120-оод нийтлэл, мэдээ мэдээлэлд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж бичигдсэн эдгээр  бичлэгт үнэлэлт дүгнэлт хийсэн судлаач хүнд  ямар буруу байх билээ. Харин ч ийм дүгнэлт гаргасныг  нөхөр ёсны зөвлөгөө, хойшид санах сургамж болжээ гэж бодох нь илүү хэрэгтэй санагдана.Ард түмнээс  ямар ч юмыг нууж, хуурч болдоггүй, бас басч болдоггүйн сургамж  энэ юм даа.

МАХНын хувьд Сайнхүүгийн Ганбаатарыг нэр дэвшүүлсэн нь оносон. Сонгуулийн компанит ажлыг зөв зохион байгуулж, нэр дэвшигч ч өөрийгөө харуулж чадсан гэж боддогМАХН нь МАН, АН шиг их мөнгөөр туйлсангүй, нэр дэвшигч нь  сонгуулийн сурталчилгааны бүхий л үед намынхаа мөрийн хөтөлбөр, улс эх орон, ард түмнийхээ төлөө юу хийж бүтээж чадахаа үнэнээр нь  хэлж, амлалтаа тайлбарлаж явсаар хэний ч санаж төсөөлөөгүй олон зуун мянган санал авч чадсан юм. Сонгогчид С.Ганбаатарт үнэхээр итгэж саналаа өгсөн дөө. Үүний үр дүнд шударгаар ярьвал  тэр ялсан нь илт тодорхой байлаа. Харин үүнд сандарсан МАНынхан МАХНын нэр дэвшигчийг булхай луйврын аргаар ялагдуулсан гэдэгт өнөөдөр хэн ч эргэлзэхгүй байна.

МАХНын нэр дэвшигчийн эсрэг хамгийн бохир технологи, гүтгэлэг, гүжирдлэг, тэр ч байтугай амь насанд нь заналхийлсэн заналхийлэл  хүртэл хэрэглэсэн гэдгийг шударгаар хэлэх ёстой. Би энд МАХНаас нэр дэвшээд сонгуулийн компанит ажилдаа шамдан явж байсан С.Ганбаатарын гэрт шөнөөр /хүүхдийнх нь тоогоор/ гурван сумтай дугтуйг үл таних хүмүүс  хүргэж гэр бүлийхнийг нь айлган сүрдүүлснийг хэлж байна. Энэ ноцтой асуудлыг шалгуулахаар эд мөрийн баримтын хамт Тагнуулын ерөнхий газарт  тэр даруй хүргүүлсэн боловч  одоог хүртэл  ямар ч хариу өгөхгүй байгааг юу гэж ойлгох вэ.

Мөн 50 сая вонын хандив авсан гэсэн хэргийг зохиож бий болгон  хууль бус, бохир ажиллагаандаа гадаадын иргэнийг татан оролцуулсан нь бүхий л байдлаар батлагдсаар байтал С.Ганбаатарыг заавал буруутгах гээд зүтгээд байгааг юу гэх вэ.

Судлаач  бичихдээМАНын эрх баригчид сонгуулийн анхан шатны  санал хураалтын явцад илэрхийгээр санал луйвардаж Сайнхүүгийн Ганбаатарыг хүчээр дарж Миеэгомбын Энхболдыг хиймлээр өргөж өсгөсөн нь олон хүний дургуйцлийг төрүүлсэн нь ойлгомжтой юм. Унтаад босох хооронд 39 мянган амьгүй албат саналаа М.Энхболдод өгсөн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн онигоо болно. Үүгээрээ МАНын  нэр дэвшигч өөрөө өөртөөцаазын ялоноожээ гэжээҮнэндээ дараа дараачийн сонгуульд булхай луйвар хэрэглээд байвал, сонгогч олны  саналыг худалдаж авах бузар арга хэрэглээд байвал, амласан амлалтаасаа эргэж буцаж ард түмнээ доромжлоод байвал, төрийн өндөр албан тушаал, эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлдээд ял хариуцлага хүлээхгүй, гэмгүй цэвэр амьтан болж жүжиглээд байвал энэхүүцаазын ял”-ыг Монголын ард түмэн, сонгогчид өөрсдөө болдоггүй улстөрчдөд оноож хэрэгжүүлэн  гүйцэтгэж болзошгүйг санаж явахад ер илүүдэхгүй буй за. Үгээгүй ядуусын бослого, хувьсгал  ийм зүйлээс эхлэлтэй  байдгийг хүн төрөлхтний өнгөрсөн түүх  бэлээхэн өгүүлж байна.

Т.Баасансүрэн гуай энэ судалгааны нийтлэлээрээ монголчуудад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ямар булхай луйврын орчинд болсныг үнэн бодитоор хэлж чадсанаарБүү март. Мартвал Монгол маань уруудан доройтно, хүн ард минь ядарна зовногэдгийг их тодорхой хэлж чаджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 5 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Cialis 5 Gr cialis 40 mg Amoxicillin Joint Pain Viagra Super Active 3 8 Day Shipping

SadofOxymn
2018 оны 12-р сарын 13

adcirca vs is

3292 daily is new zealand

SadofOxymn
2018 оны 12-р сарын 14

directions for using is

3292 is retail sales uk

DorianaOxymn
2018 оны 12-р сарын 14

is soho be

1a96 is 100mg cost comparison

DorianaOxymn
2018 оны 12-р сарын 15

is urdu

1a96 try it cheap is uk

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *